Р.Амаржаргал: Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй

“Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор уригдан төсвийн тодотгол болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

eagle1

-Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд мөн сөрөг хүчний байр сууриар магадгүй хөндлөнгийн шинжээчийн хувьд Монгол Улсын эдийн засгийг ямар хэмжээнд байна гэж хэлэх вэ?

-Юуны өмнө урьсанд баярлалаа. Албан тушаалтай байхад бол нэг хэрэг шүү дээ. Харин албан тушаалгүй байхад урина гэдэг чинь зүгээр ч юм шиг. Өөрийн тань урьсныг сонсоод би амьхандаа гэрийн даалгавраа хийсэн. Миний ширээний урд зэхсэн эдгээр цааснууд миний уншсан үзсэн харсан тэмдэглэл, тооцоо хийсэн материалууд байгаа юм. Ерөнхийдөө эдийн засаг гурав, дөрвөн сарын өмнө байснаас дордоогүй гэж би хэлнэ. Гайхамшигтай дээрдсэн ч зүйлгүй. Ийм хэмжээнд л байх ёстой байсан. Тэр хэмжээндээ л байна гэж хэлээд байгаа юм. Хүмүүс сонгууль болоод маргааш нь тэнгэр цэлмээд хамаг юм өөрчлөгдөх юм шиг ойлгож байсан. Тэгэхдээ тийм зүйл болдоггүй. Эдийн засагт өөрчлөлт ороход хэсэг хугацаа шаарддаг юм байна гэдэг нь ойлгомжтой болсон шүү дээ. Зарим үзүүлэлтээр эдийн засаг маань энэ жил 1.3 хувиар өөрчлөгдөн гэсэн тооцоо судалгаатай байж байх жишээтэй. Энэ удаад бол тийм сүрхий өөрчлөлт гаргахгүй. 2016 ондоо 1.3 хавьцаа л өөрчлөгдөх юм байна гэсэн дүгнэлттэй сууж байгаа.

-Хөндлөнгийн хүмүүсийн хэлэхийг харж байхад муу нуухаар сайн илчил. Эхнэрийнхээ итгэл алдарсныг хүмүүст зарладаггүй юм аа гэх мэт янз бүрийн жишээгээр тайлбарлаад байна л даа. Үнэхээр та бүхнийг парламентад байхад эдийн засаг ийм байсан юм уу. Эсвэл тийм байсныг нуугаад байсан юм уу?

-Би үүнд тэр тэгсэн, ингэсэн гэж хэлэхгүй. Монголын гол эдийн засгийг хариуцдаг газар нь Сангийн яам байсан. Сангийн яаманд сүүлийн арваад жил хэн ямар албан тушаал хашиж байлаа гээд аваад үзэх юм бол бас л сонин дүр төрх гарч ирнэ. Ч.Улаан гэхэд л арав байтугай хэдэн жилд нь сайд байв. Д.Хаянхярваа, Н.Алтанхуяг, С.Баярцогт,  Ж.Эрдэнэбат гэхэд л Сангийн сайд хийж байсан. Энэ бол эдийн засгийг гардан хариуцаж байсан хүмүүсийн хамтын бүтээл. Өөрөөр хэлбэл хэн нэгэн дээр хүрч ирээд өнөөдөр ийм болсныг АН-аас болчихсон гэж хэлдэг ч юм уу. Эсвэл бид нар тийм гавьяатай гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Энэ бол хамтдаа л хариуцлагаа хүлээгээд явах учиртай зүйл. Сонин хэвлэлээс хараад байхад байгаа бүх зүйлийг АН руу түлхэж байгаа хандлага харагдаад байна. Би бол хэрэггүй ээ, тэгж даварч болохгүй ээ найзууд аа гэж хэлнэ. Энэ хийсэн бүтээсэн зүйлүүдийг хамтдаа л хийсэн шүү, та нар. Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй. Тоог нь ч гэсэн аваад үзвэл хэн хэн дээр юу ногдох нь уу гэдэг бол нээх баярлаад байх дүн гарахгүй

eagle2

-Шинэ Засгийн газрыг төсөв мөнгө хэцүү байна, хүндхэн данс хүлээж авлаа гэж мэдэгдэх үед би 2012 онд яалаа гэж бодсон л доо. 2012 онд АН олонх болж, засаг авахдаа энэ мэт мэдэгдэл хийж байсан уу?

-Тийм бас л энэ мэт нэг онигоо шиг зүйл байдаг даа. Чи мэднэ дээ. Шинэ засаг авсан хүн эхний жил хамаг зүйлээ өмнөх рүү түлхэж буруутга гэж байгаа. Тэгээд нээх дорвитой өөрчлөлт гарахгүй. Хүмүүс яасан бэ гээд шаардаад эхлэнгүүт нь бүтцийн өөрчлөлт хийчих гэж байгаа юм. Нэг сайдыг хусаад нөгөөхийг нь сайд болгоод л. Гурав дахь жилээс нь амь амиа бодоорой гэдэг. Тиймэрхүү л маягаар сүүлийн хэдэн жил яваад байх шиг байна.

-Одоо ч энэ засагт тийм зүй ажиглагдаад байна шүү дээ?

-Ерөнхийдөө л тиймэрхүү зүйл ажиглагдаад байгаа. Гэхдээ ер нь тоглоом шоглоомоос гадна хэлэхэд эдийн засгийн байдал гайхамшигтай биш. Ялангуяа аж ахуй эрхэлж байгаа хүмүүс бодит секторт ажиллаж буй хүмүүсийн хувьд ачаалал дэндүү их байгаа. Ялангуяа манай банк санхүүгийн салбар нэлээд эвгүй байдалд байгаа. Тэрийгээ дагаад бодит секторыг санхүүжүүлдэг механизмууд нь ч гэсэн нэлээд гажчихсан байгаа. Тиймээс баярлаад инээгээд байх зүйл байхгүй ээ.

-Та шинэ Сангийн сайдыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Чойжилсүрэн үү, юм гэдэг чинь харьцангуй. Зарим нь яг тухайн мэргэжлийнхээ салбарыг хариуцаад явдаг хүн байвал сайн гэж үздэг тал бий. Зарим нь тэр салбараас огт өөр шинэ хүн гарч ирээд үнэхээр улстөрөө хараад явж байвал ондоо аваад явдаг тал бий. Хоёрын хооронд юм мэддэггүй хүн байснаас түүнийг огт гадарладаггүй хүн орж ирээд том бодлого бариад явдал зүгээр тал ч бий. Чойжилсүрэнгийн хувьд бол хэрвээ би андуураагүй бол сүүлийн дөрвөн жилд улсын төсвийг бүрдүүлэх ажлын хэсэгт байнга орж байсан. Өөрөөр хэлбэл, тэрээр эдийн засаг ямар юм руу яваад байна ямархүү янзтай дүр төрхтэй байж болох вэ гэдгийг бол эрх биш гадарлах ёстой. Тэрээр гал тогоонд нь ороод явж байсан хүн.

eagle3

-Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгочихлоо гэхэд төсөв, мөнгөний бодлого хоёр нь зөрөөд байна. Тоо боддог хүнд харахад нэг өөр байх. Мэддэггүй хүн харахад орлого зарлага хоёр нь хол зөрөөд байх нь хэр зөв бодлого юм бол оо?

-Монголбанкны үйл ажиллагааны хувьд хоёр гурван зүйл ажиглагдсан. Нэгт шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд өмнө нь Сангийн сайдын албыг хашиж байсан хүн. Сүүлийн 8-9 жил энэ тэрүүгээр явсан. Тэр ч утгаараа мань нөхөр жаахан холдсон байх. Баяртсайханд суурь байх ёстой. Түүнийгээ бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь нэг асуудал. Саяны авч байгаа арга хэмжээ их л бачимдсан асуудал боллоо гэж би бодсон. Бодлого гэхээсээ илүү нөхцөл байдлыг дагаад ямар ч байсан нэг арга хэмжээ авсан болж, ажил хийсэн болж харагдах хэрэгтэй гэдэг үүднээс авчихсан юм болов уу гэсэн бодол надад төрсөн. Яагаад гэвэл мөнгөний бодлогын хүүг 15 хувь болтол өсгөнө гэдэг бол үндсэндээ бодит эдийн засгийн сектор санхүүгийн эх үүсвэргүй болгож байгаатай адилхан зүйл. Урт хугацаанд бол шүү дээ. Зүгээр богино хугацаанд бол энэ үр дүнгээ өгнө гэж тооцоод байгаа юм. Энд нэг “но” байгаа. Тэр нь мөнгөний бодлого, бодлогын хүү гэдэг чинь монголын эдийн засгийн салбарт  өөрөө хэр зэрэг нөлөөтэй зүйл билээ гэдэг нь асуудал. Богино хугацаанд нөлөө үзүүлнэ гэж би бодохгүй байна. Урт хугацаанд аваад үзэх юм бол бодит эдийн засгийн секторыг нэлээд хүнд байдалд оруулна.

Яагаад ийм арга хэмжээ авав гээд бодохоор үндсэндээ Оросоос хуулчихав уу гэж. Оросын төвбанкны ерөнхийлөгч хүүхэн 2-3 жилийн өмнө ийм байдалтай тулаад авсан арга хэмжээ нь иймэрхүү л байсан. Тухайн үедээ хүмүүс шүүмжлээд явсаар байгаад өнөөдөр хоёр жил хагасын дараа ОХУ-ын рубль тогтворжин эдийн засаг нь одоо л нэг гайгүй болох болов уу гэсэн шинж тэмдгүүд ярьж байгаа. Тэр чинь ОХУ-ын эдийн засаг шүү дээ. Дотроо үйлдвэрлэх зүйлсээ үйлдвэрлээд авч явах юмнуудаа аваад явдаг. Манай монголын эдийн засгийн ямар билээ гэдэг чинь их сонин. Тэр утгаар нь бол Монголбанкны нөхдүүд цаашид анхаарах байлгүй дээ. Үүнд арай илүү цэгцтэй замбараатай өнөө маргаашдаа биш алсыг харсан бодлого явуулах байх гэж горьдож байна. Сангийн яамны хувьд авсан арга хэмжээ нь хэд хэдэн зүйлс нь нүдэнд өөрийн эрхгүй тусаад байгаа. Нэгдүгээрт үүссэн нөхцөл байдлыг зангидаад авъя гэсэн бодол байна уу гэж бодсон. Хэрвээ тэр утгаараа явж байгаа бол энэ зөв зүйтэй. Үүнд ярих зүйл, шүүмжлэх юм байхгүй. Ямар ч байсан байдал ямар байна улсын төсвөө нэгтгээд тарж бутарчихсан байгаа зүйлсийг нэгтгээд нэг тоо гаргаж авъя гэсэн бол би зөв л гэж хэлнэ. Тэр дүнгээр ерөнхийдөө нэг макро удирдлагын түвшинд урсгал тэнцлээ л харах ёстой. Урсгал тэнцлээ хараад төлбөрийн балансаа хараад явахад богино хугацаандаа бол болоод явдаг. Тэр утгаар нь аваад үзвэл саяны төсөв маань урсгал зардал дээр нь нээх хүн амьтан уулга алдаад шагшраад байх зүйлгүй. Ерөнхийдөө 6 хувиар л өсөж байгаа. Гэхдээ зардлыг нь бүхэлд нь аваад үзэхээр маш том тоо гарч байгаа.

 

www.Eagle.mn 2016/08/30

 

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Улс төрийн намын шинэчлэл

“The Mongolian Observer” сэтгүүлд Ардчилсан нам болон улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Download (PDF, 104KB)

Эх сурвалж:

“The Mongolian Observer” сэтгүүл

№17 (042) 24.08.2016

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Жэк Ма илтгэл – 2016.07.27

Alibaba.com-г үүсгэн байгуулагч Жэк Магийн лекцийг хөтлөн явууллаа. Залуучууд, бизнесменүүдэд сургамжтай сайхан илтгэлийг тавилаа. Зохион байгуулагч Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Их Аварга Асашёорюү Д.Дагвадоржид талархал илэрхийлье.

Эх сурвалж:

http://news.gogo.mn/r/189625

Фото сурвалжлага:

https://www.facebook.com/amarjargalorg/photos/?tab=album&album_id=860690214064372

Continue reading

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

Эдийн засгийг тогтворжуулан улмаар тогтвортой хөгжүүлэх асуудалд: цөөн санаа

Ойрын зорилт – эдийн засгийн үндсэн тэнцвэрийг бүрдүүлэн, тогтвортой өсөлтийг хангах.

  1. Макро тогтвортой байдал эдийн засгийн өсөлтийн хөрс болно.
    1. валютын ханш, хэрэглээний зах зээлийг тэнцвэржүүлэн зохистой хүлээлт үүсгэх
      1. капитал зугтахаас сэргийлсэн цогц арга хэмжээ нэн даруй авах
      2. гадаад худалдааг төгрөгөөр хийх бололцоо бүрдүүлэх: своп
    2. дотоод зах зээлээ хамгаалах зохих хэмжээний протекционизм хэрэгжүүлэх,
    3. хөдөлмөрийн зах зээлээ ориентир болгон шийдвэр гаргах
      1. Хэрэглээний болон ипотекийн зээлийн хүүг бууруулах: алслагдсан орон нутагт ипотекийн зээлийг хүүхдийн тоотой уялдуулах
      2. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тууштай нэмэх: ажиллах хүчнийг чанарт анхаарал хандуулах
      3. хүнсний ногоо тарихад газар олгох
    4. мөнгөний болон сангийн бодлогын уялдааг хангах механизм бүрдүүлэх: магадгүй макро болон хөгжлийн асуудал хариуцсан тэргүүн шадар сайдтай болох
    5. дампуурлын тухай хуулийг бүрэн ашиглах,
    6. Төсвөөс санхүүждэг паразит шинжтэй аж ахуйн нэгжийн бизнесийг халах: ялангуяа нийгмийн халамжийн салбарт.

2. Хөгжлийг түрэх институт үүсгэх бэхжүүлэх

  • өмчийн эрхийг хамгаалах, хэлцлийг хүчээр хангах маш тодорхой эрх зүйн орчин нэн яаралтай бүрдүүлэх: ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй байж огт таарахгүй
  • татварын багц хуулийг батлан мөрдөх
    • ЭША, судалгааг татвараас чөлөөлөх
  • төслийн санхүүжилтийг өргөн нэвтрүүлэх: салбарын бодлого нь урт хугацааны хөнгөлттөй зээл, төслөөр дамжин хэрэгжих
  • санхүүгийн зах зээлийг либералчлах, татварын онцгой нөхцөл бүрдүүлэх: merger, acquisition дэмжих
  • Нийгэмд эв эе толерант уур амьсгал бүрдүүлэх
  • төр засаг хариуцлагаа, үйл ажиллагааны алдаа дутагдлаа хувийн сектор бусдад тохохоос шийдвэртэй татгалзах, бүрэн халах: ямар нэгэн шатандаа аль нэгэн дарга шийдвэр гаргасан л байгаа
  • хөдөлмөрийн харилцааг шинэ шатанд гаргах: үр ашиг шударга зарчимч байдал: ер нь бол хулгаач нар төрийн ордон, яам тамгийн газар биш шоронд суух ёстой.
  • оюун өмчийн чиглэлд сэнхрүүлэх гэгээрүүлэх чиглэлийн ажлыг системтэй явуулах
  • сайд дарга нарыг томилохдоо: салбарын онцлог гэж байдаг гэдгийг анхаарах жишээ нь, бөөний худалдаа жижиглэнгээс өөр, малын туувар үр тариа тарихаас өөр гэх мэтчилэн анхаарах

Ер нь бол Эдийн засаг нам дамжсан олигарх, номенклатурын хяналтад бүрэн шилжсэн дээ. Нийгмийн үнэлэмж эрс доройтож бараг ёроолдоо хүрсэн дээ.

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail

SUMMARY OF PLENARY SESSION – BUILDING AN INCLUSIVE ECONOMY MODERATED BY: MR.AMARJARGAL RINCHINNYAM, FORMER PRIME MINISTER, MONGOLIA

SUMMARY OF PLENARY SESSION – BUILDING AN INCLUSIVE ECONOMY MODERATED BY: MR.AMARJARGAL RINCHINNYAM, FORMER PRIME MINISTER, MONGOLIA

July 14, 2016

Ladies and Gentlemen’s,

The concept of inclusive growth is “a very big umbrella”, so we were given guidance to keep the discussion within a scope of economic growth, income inequality, corporate social responsibility, citizen participation, multilateral trading system, economic integration between EU and ASEAN, special and differential treatment, landlocked, small and remote island economies.

Continue reading

Facebooktwittergoogle_plusredditpinterestlinkedinmail