Beautiful Plants For Your Interior
Нам єєрийн vvргээ гvйцэтгэж чадахгvй байгаа
Өдрийн Сонины сэтгүүлч М.Баатар хийсэн ярилцлага
АН-ын бvлэг vгvй болсноор УИХ-дахь сул гишvvдийн тоо 38-д хvрсэн. Эдгээр гишvvдийг нэгтгэн vйл ажиллагааны зєв хэлбэр механизмд оруулах талаар УИХ-ын гишvvн Р.Амаржаргал бусдадаа хандан санал хvргvvлсэн аж. Энэ талаар нь тvvнээс тодруулсан юм.
Миний энэ бичгийг санаа зовсон хvний санал гэж ойлгож болно. Єєрєєр хэлбэл, УИХ-д єнєєдєр АН-ын нэлээн олон гишvvд байна. Энэ хvмvvсийн vйл ажиллагааг ямар нэгэн байдлаар уялдуулан чиглvvлж зохион байгуулах асуудал чухал байна. Ер нь гишvvд єнєєдєр байр сууриа нэгтгэх, нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд дээр альтернатив санал дэвшvvлж болно. Тvvний дуу хоолой болж байх шаардлага байгаа. Тийм шаардлагаа тэр болгон нам хэрэгжvvлж чадахгvй байна гэсэн ойлголт надад байдаг. Иймээс яг УИХ-д байж байгаа хэдэн гишvvдийг зохион байгуулалтын зєв хэлбэрт оруулж, ажлын зєв механизмыг олоод ажлуулвал болохгvй юм юу байхав. Энэ vvднээс би санал гаргасан юм. Миний саналд гишvvд яаж хандах, ямар хариу єгєхийг хараад сууж байна. Ер нь АН-ын олон гишvvний санааг энэ асуудал зовоож байгаа. Єнєєдєр Монголд єрнєж буй бvх vйл явдалд АН тэргvvлэх vvрэгтэйгээр оролцох ёстой. Энэ vvргээ гvйцэтгэж чадахгvй байна.
А. Үүний учир шалтгаан нь юунд байна гэж та бодож байна вэ?
Х. Намаас болоод байна. Хувь хvний хоорондын асуудал байна уу, эсвэл удирдан зохион байгуулж чадахгvй байна уу. Энэ мэтчилэн асуудлыг єнєєдєр гаргаад илэн далангvй хэлэлцэн нэг шийдвэр гаргах цаг болсон гэж бодож байна. Бvгдээрээ хэлэлцвэл буруугvй гэдэг шvv дээ. Тийм учраас бvгдээрээ хэлэлцэх цаг нь болсон. Энэ vvднээс би тодорхой санал дэвшvvлмээр байгаа юм.
А. Ямар санал гэж?
Х. Ойрын vед намын удирдлага, Гvйцэтгэх зєвлєлийн гишvvд, УИХ-ын гишvvд, Засгийн газарт ажиллаж буй гишvvд болон хариуцлагатай албан тушаал хашиж буй намын гишvvдийг бvгдийг нь цуглуулж зєвлєлгєєн хиймээр байна. Энэ зєвлєлгєєнєєр миний яриад байгаа асуудлуудыг авч хэлэлцэх цаг болсон. Єнєєдєр нам vvргээ гvйцэтгэж чадаж байна уу, vгvй юу. Олон тvмний эрх ашгийг хамгаалж, дуу хоолой нь болох тэр хэмжээндээ ажиллаж чадаж байна уу, vгvй юу. Бурууд нvд нь хурц байж чадаж байна уу, vгvй юу. Ажил тєрлєє зохицуулж чадаж байна уу, vгvй юу. Яагаад шvvмжлэлд єртєєд байна вэ. Яагаад сэтгэлд нь нийцтэл ажиллаж чадахгvй байна. Энэ юунаас болоод байна. Энд обьектив хvчин зvйл нь юу, субьектив хvчин зvйл нь юу байгаа юм. Энэ бvхнийг илэн далангvй ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж намын ажлыг эрчимжvvлье. Намаа гэсэн энэ утгаараа зєвлєлгєєн хийгээсэй гэж би санаачлага гаргаж байна. Миний энэ санаачлагыг намын дарга, бусад удирдлагууд, УИХ-ын гишvvд болон намын бусад гишvvд дэмжинэ гэдэгт найдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: Өдрийн Сонин, 2005.10.25, 256, Сэтгүүлч М.Баатар