Beautiful Plants For Your Interior
Агуу Их Ялалтын Баярын мэндийг дэвшүүлье.
Агуу Их Ялалтын Баярын мэндийг дэвшүүлье.
Фашистын Герман ЗХУ-д халдан довтолсон өдөр буюу 1941 оны 6 сарын 22 ны eдeр БНМАУ-ын АИХ-ын тэргvvлэгчид Засгийн газрын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын байр сууриа тодорхой илэрхийлсэн билээ. Энэхvv хуралдаанаас eнeeгийн нэн тэргvvн зорилт нь Зeвлeлтийн ард түмэн бvх бололцоот дэмжлэг туслалцаа vзvvлэх явдал юм гэж тэмдэглэсэн байдаг.
Монголчууд бvх бололцоогоо дайчлан чадах чинээгээрээ туслаж байлаа. Дайчидад бэлэг хvргэх ажлын нэн тэргvvнд eрнevvлсэн бeгeeд ард иргэд мeнгe vнэт эдлэл, ороолт бээлийнээс эхлээд тeрeл бvрийн дулаан хувцас, мeeг жимснээс эхлээд хvнсний тeрeл бvрийн зvйлс цуглуулаж байсан юм. Арьс, шир vслэг эдлэл бэлтгэх, донорын цус eгeх, илvv цагаар ажиллах, субботник хийх зэргээр цуглуусан мeнгee фронтод илгээж байсан юм. Хvн бvр фронтод туслах нь эрхэм vvргээ гэж ойлгож зvтгэж байсан он жилvvд.
Дайны жилvvдэд монголын ард тvмэн 65 сая тeгрeгийн тусламж фронтод хvргvvлсэн байдаг юм. Хувьсгалт Монгол 53 танкийн колонн, Монгол Ард – 12 онгоц бvхий нисэх эскадрель Берлин хvртэл тулалдаж монгол зeвлeлтийн ард тvмний найрамдлын бэлэг тэмдэг болсон юм. Монголчууд бараг хагас сая агт морьдоо фронтод илгээж Монгол морь Берлин хvрсэн тvvхтэйг бид мэднэ.
Дэлхийн 2 дугаар дайны vйл ажиллагаанд Монголчуудын оруулсан тодорхой хувь нэмрийг их гvрний тeлeeлeгчид хvлээн зeвшeeрч Крымийн хэлэлцээрийн явцад БНМАУ-ын статис кво-г тусгасан баримт бичигт гарын vсгээ зурсан байдаг юм.
Дэлхийн 2 дугаар дайны төгсгөлийн шатанд буюу 1945 оны 8 дугаар сарын 10 нд Японд дайн зарлан Квантуны армийг эсрэг байлдаанд Монгол Улс оролцсон юм.