Өнөөдөр

“Цөмийн зэвсэгийг хураахын төлөө парламентуудын сүлжээ” -ний зохицуулагч ноён Алан Вэйртэй уулзав.

Ноён Алан Вэйр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах зорилгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзах хүсэлт тавьсан юм. PNND буюу энэхүү сүлжээ нь үндэсний болон олон улсын парламентын гишүүдийн нам бус чуулга уулзалт бөгөөд түүний зорилго нь нөөц бололцоогоо хамтран ашиглах, мэдээллээ солилцож байх, хамтын ажиллагааны стратегийг хамтран боловсруулж хэрэгжүүлж байх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах асуудлуудаар хамтран ажиллаж, санал санаачилга гарган олон улсын хэмжээнд хамтран ажиллахад орших юм. Өнөөдрийн уулзалтаар уг сүлжээнд гишүүнээр элсэн орсон ба

  • Цөмийн зэвсэгийг турших тухай мэдэгдэл
  • Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийн төлөөх парламентын гишүүдийн мэдэгдэлд

тус тус гарын үсэг зурлаа. Эдүгээ дэлхийд 30.000 гаруй цөмийн зэвсэг байсаар байгаа бөгөөд тэдгээрийн олон мянга нь даруй хэрэглэхэд бэлэн байдалд байгаа зэрэг нь олон улсын аюулгүй байдалд заналхийлж цөмийн дайн гарах магадлалыг нэмэгдүүлж байна. 10.00-11.30

Төсвийн байнгын хороо хуралдав. Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. 11:30-12:30

Монгол Банкны Ерөнхийлөгч А.Батсүхтэй уулзав. 13:00-14:30

Бэлтгэл офицеруудын нийгмийн асуудал, 1995 оноос өмнө зэвсэгт хүчнээс тэтгэвэр тогтоолгосон офицер улирагсдын тэтгэвэр, тэдэнд олгох нэг удаагийн тэтгэмж зэрэг асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан хуралдав. 14:30-15:30

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав. "Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ "-ний тухай хэлэлцлээ. 16:00-17:00

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *