Beautiful Plants For Your Interior
FIFA-гийн Ерөнхийлөгч Монголд анх удаа айлчиллаа
Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны ерөнхийлөгч, Швейцар улсын иргэн Йозеф “Зепп” Блаттер, Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, Катар улсын иргэн Мохаммад Бин Хаммам Аль Абдулла нар 9 дүгээр сарын 23-24-нд Монголд айлчиллаа.
Олон улс болон тивийн холбооны ерөнхийлөгчид Монголд айлчилсан нь FIFA-гаас хэрэгжүүлдэг “GOAL” хөтөлбөрийн I, II төслийн биелэлттэй танилцах болон III төсөл футзалын ордны нээлтийн ёслолд оролцох зорилготой байлаа.
“GOAL” хөтөлбөрийн гурав дахь шатны төслийн шав тавих ёслол “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зүүн өмнө этгээдэд орших дэнжид болж эрхэм зочид болон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Р.Амаржаргал, албаны бусад хүмүүс оролцлоо. Хан-Уул дvvргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах энэхvv ордны зураг төсөл бэлэн болсон. Одоогийн байдлаар нийт дөрвөөс таван мянган хvний багтаамжтай ордон барихаар төлөвлөж байна.
“GOAL” бол эв нэгдлийн хөтөлбөр бөгөөд хөлбөмбөгийн спорт хөгжиж буй орнуудад зориулсан төсөл юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэх эсэхийг тухайн улсын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанаас шалтгаалан шийддэг бөгөөд, идэвх санаачлагатай ажилласан холбоодод олгож байгаа ажээ.
hulbumbugiin ordontoi bolchvol goy l bn