Beautiful Plants For Your Interior
Хүний наймаа түгшүүрт байдал
Хүний наймаа тойрсон асуудал олны анхааралд орлоо. Уг нь асуудал зөвхөн монголоор хязгаарлагдаж буй бус тив дэлхийг хамарсан юм. Зарим нэгэн мэдээнээс үзвэл европ, нэн ялангуяа баруун европруу 120 мянган эмэгтэйчүүдийг зөөдөг бөгөөд нийтдээ бараг хагас сая хүн баруун европд байна. Энэ хэргийг зохион байгуулдаг гэмт бүлэглэлүүд жилд 2.6 тэрбум долларын ашиг олдог гэнэ.
Хил дамнасан орчин цагийн боолчлолын энэ хэлбэрт жилд 600 аас 800 мянган голдуу хүүхэд эмэгтэйчүүд өртөж байгаа юм. Хил дотроо өртөж байгаа хүний тоо сая хол давсан.
Гэмт этгээдүүд төрөл бүрийн арга хэрэглэж байна: хүчээр хулгайлах, гадагш дотогш явуулж сургана, ажилд оруулна гэж хууран мэхлэх, гадны хүнтэй гэрлүүлэх, хуурамч гэрлэлт бүртгэх зэрэг.
Хүний наймаа нь хүний эрхийг зөрчсөн, ДОХ зэрэг халдварт өвчин тараах нэг сурвалж болж эрүүл мэндын асуудал үүсгэдэг зэрэг глобаль үр дагавартай бөгөөд хамгийн аюултай нь зохион байгуулалттай гэмт хэргийн уурхай болдог.
Эмзэг бүлгийн эзлэх хувийн жин өндөр, авилга газар авсан, төр, төрийн алба сул дорой зэрэг нь хүний наймааны гэмт хэргийн шимтэй хөрс дэвсгэр болж байна. Учир шалтгаан нь:
1. маш их ашигтай (зэвсгийн болон хар тамхины наймааны дараа ордог) учраас улмаар зохион байгуулалттай, олон улсын чанартай болж хувирсан; Хил дамжуулан хүн худалдаалж байгаа нь улс үндэсний хил хязгаарын халдашгүй дархан байдлыг үгүйсгэж байгаа юм.
2. энэ гэмт хэрэг цагдаа, хилийнхэн, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөн болон консулийн албаныхан зэрэг орон нутгийн “оролцоо, заримдаа идэвхтэй хамтын ажиллагааг шаардах” нь мэдээж – энэ хирээр төрийн албыг сулруулж байгаа юм.
3. хохирогсодыг хамгаалах, нөхөн сэргээх арга зам төлөвшөөгүй, орон нутгийн онцлог, уламжлал зэргээс хамааран гэмт этгээдүүдийг шүүхээр тогтоон шийтгэх амаргүй.
Олон улсын хүрээнд хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн тогтолцоо үгүй, тэмцэл хийх чин эрмэлзэл сул, шийтгэл зөөлөн зэрэг нь бас нэг шалтгаан болж байна. Гэхдээ дэлхийн хамтын нийгэмлэг зүгээр суугаагүй. Тухайлбал, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг олон улсын гэрээг НҮБ-ын Ерөнхий ассамблей 2000 онд баталсан юм. (the Palermo Treaty) Энэ гэрээнд хүний наймааг урьдчилан сэргийлэх, хязгаарлах, шийтгэх тухай протокол багтдаг бөгөөд түүнд хүн наймаалах гэдгийг олон улсын эрх зүйн үүднээс анх тодорхойлж өгсөн юм. Тухайн улс орнууд хүний наймааны эсрэг хууль эрх зүйн актын батлах хэрэгжүүлэх ёстойг баталгаажуулан, наймаанд өртөгсөдийг хамгаалах арга зам болон наймаалагдсан хүний хүч хөдөлмөрийг ашиглаж байгаа гуравдагч талыг шийтгэх асуудлыг хүртэл тусгасан юм. Энэхүү гэрээнд монгол нэгдэж байгаа юм.
Хүний наймааны “хүрэх цэг” нь өндөр хөгжилтөй улс орнууд болдог нь нууц биш. Тиймээс ч эдгээр улс орнууд нэгдсэн байдлаар эрх зүйн нэгдсэн зохицуулалт хийх, хүний наймаатай тэмцэж буй улс орон, ТББ-ыг урамшуулах, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүч хэрэглэхийг зогсоох компанит ажил өрнүүлэх, хүний наймааны эсрэг суртачилгааг нэмэгдүүлэх, шүүх цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг алхамууд авч байгаа юм.
Энэ асуудал бүс нутгийн хэмжээнд эрчимтэй газар авч байгааг харгалзан энэхүү гэмт хэргийн эсрэг шийдэл дэвшүүлсэн санаачлагыг Монгол улс гаргаж болох юм. Учир нь монголоос хүмүүс хүний наймаанд өртөж байгаа, манай нутгаар дамжин өнгөрүүлдэг түүнчлэн хойт солонгос зэргээс хүмүүсийг хууль бусаар монголд авчирч байгаа зэрэг нь анхаарал зүй ёсоор татаж байгаа юм.
БНХАУ, макао, өмнөд солонгос, япон, малайзи, израйль, турк, швейцар, герман болон унгарлуу голлон монголоос хүн гаргаж байна. Эхэндээ ажиллуулна, сурах бололцоотой зэргээр хууран аваачиад очсон хойно нь эдийн засгийн болон бусад байдлаар хараат болгох, хүнд хүчир ажил албандан хийлгүүлэх, биеэ үнэлэгч болгох арга замаа гэмт этгээдүүд мэднэ. Хуурамч гэрлэлтээр өмнөд солонгос, япон руу монгол охидыг гаргадаг сүлжээ ч байгаа тухай хэвлэлээр гарч байсан. Дотооддоо наймаалах тохиолдолд бүртгэгдсэн байгаа.
Эрх зүйн хувьд Эрүүгийн хуулийн 113 зүйлээр хүний наймаа нь гэмт хэрэг бөгөөд 10-15 жил хорих ялтай. Гэсэн хэдий ч хууль хэрэгждэггүй гажиг тасрахгүй байгаа юм. Жишээ нь, 2006 онд хүний наймаатай холбоотой 12 хэрэг нээсэн ч хэн ч шийтгэгдээгүй бөгөөд гол нь нотлогдоогүй гэсэн шалтгаанаар хаагдсан байдаг. Хүний наймааны хэргийг манайхан тоомсорлохгүй байдаг нь ч нөлөөлж байгаа юм. Аливаа ажлыг хийхдээ ажил хийсэн нэр зүүсэн байдлаар асуудалд ханддаг нь энд тод харагдаж байгаа юм. Тухайлбал, Гадаад яамны шугамаар хүн наймааны гэмт хэргээс хохирогч нарт дэмжлэг үзээлэх гм ажил 2-3 жилийн өмнө эхлүүлж байсан тухай, Хууль зүй дотоод хэргийн яамны шугамаар олон нийтэд мэдээлэх, сэрэмжлүүлэх гм ажил хийсэн тухай тайлан байдаг ч үр дүн тун хомс болох нь одоо илт харагдаж байна. Асуудал хариуцсан эзэн байхгүй, нэг юм эхлүүлээд орхидог зэрэг төр, засгийн ажлын хариуцлагагүй байдал ямар эмгэнэлт үр дагаварт хүргэж байгааг “улс төржүүлж байж” л ойлгодог зуршилаасаа бид салах цаг болжээ.
Эзэн хичээвэл гэгчээр Монгол улс энэ чиглэлээр идэвхтэй ажиллавал хүч хөрөнгө дутна гэж байхгүй, жишээ нь, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн, тэр бүү хэл олон улсын стандартын болон дэлхийн аялал жуулчлалын байгууллагын шугамаар ч хүртэл дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг юм.
iimerhuu tomoohon heregtei niigemeere temtsej baij nudend haragdahuits, gart barigdahuits ur dund hurne. baruunii ornuudad ene asuudal hediigeer mash tom hemjeend baidagch, ted niigmeere temtsej, hodoldog. todorhoi ur gargahiin tuld mash olon zuiliig tsegtselj yanzlah hiih heregtei. erh zuin orchnoos avhuulaad jiriin irgen hunii uhamsart suulgaj ogoh heregtei bolov uu. nogoo talasa hunii namainii hereg ni yaduural ajilguideltei salshgui holbootoi, hohirogchid ni goltsuu orlogo bagatai, yaduu buurai humuus baidag bolohoor mongo togrog amalsan heniich ugend huurtaad yavchih jisheetei. tiimees niigmiin asuudlaa shiideh ni barag hamgiin gol temtsel baih bolov uu. mon irgediin oroltsoo, toriin baiguulguudiin idevhtei hariutslagatai ajillagaa, toriin bus baiguullaguddin demjleg duu hooloi, ene buhen hamtarch baij dorvitoi ur dend hureh bolov uu.
bugd l huchee 1tgeh heregtei olon talaas ni sudalgaa hiih heregt bna
сайн байцгаана уу энэ гэмт хэрэгтэй тэнцэх төрийн бус байгууллага ч юмуу нээмээр санагдлаа, надтай санал нийлж байгаа хүмүүс байвал надтай холбоо бариарай, 99287657, мөн минии саналыг дэмжэж байгаа байгууллага байвал холбоо бариарай. 21-р зууны хүний наймааны гэмт хэрэгтэй тэнцэхэд ямагт бэлэн байх болно