Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд тодорхойгүй зүйл их байна.

Р.Амаржаргал Та Ардчилсан намын байр суурийг дэмжиж байна уу?

Улс төрийн гол хоёр хүчин энэ талаар зарчмын тохиролцоонд хүрч, түүнийгээ албан ёсоор зарласанд би их олзуурхаж байгаа. Тэд Монголын улс төрд шинэ өнгө аяс гаргаж ирлээ. Миний хувьд, өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Агуулгыг нь шийдчихэж болно. Нэгэнт зарчмын тохиролцоог нь хийчихсэн юм чинь ажлын хэсэг техникийн тал дээр идэвхтэй ажиллаж, аль нь болж, аль нь болохгүй байгааг мэргэжлийн түвшинд томъёолох боломжтой.

Сөрөг хүчнийхэн “УИХ-ын эрх мэдлийг багасгаж, Засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлэх гэсэн төсөл болжээ. Тэрхүү 51:49 хувь гэх томъёоллынх нь цаана асар их ашиг сонирхол нуугдаж байна. Нэг ёсондоо авлигын “хүүдий”-г бэлтгэсэн” гэж дүгнэж буй. Харин та?

Үнэн. Тийм зүйл бий. Нэг тийм “бөөрөнхий” томъёолчихсон заалтууд байна лээ. Би дотроо ингэж дүгнэж байна. Нэг их зөв зүйтэй шийдвэр гаргачихъя, зөв зүйтэй ажил хийчихье гэсэн санаа өргөн барьсан хуулийн төслөөс харагдахгүй байгаа юм. Гэхдээ буруу юм хийчих вий, буруу зүйлд орчих вий гэж сэрэмжилсэн өнгө аяс тодорхой харагдаж байна. Ийм утгаар нь ч гэсэн би дэмжиж байгаа. Зөв зүйтэй зүйл хийж чаддагүй юм гэхэд ядаж буруу зүйл хийлгэхгүй байх эрх зүйн орчныг нь тодорхойлж өгөх үүднээс төслийг боловсруулжээ. Мэргэжлийн хүмүүс, ажлын хэсгийнхэн болохгүй байгааг нь нийлж суугаад засах хэрэгтэй. Ямар ч байсан улс төрийн шийдэл, эр зориг, эрмэлзэл аль, аль талд нь байгаа гэдэг нь нотлогдчихлоо.


ЭХ СУРВАЛЖ: “Ардын эрх” сонин, 2008.03.27-ны өдөр, 4 дэх тал

One comment

  1. Сайн байна уу?
    Миний нэрийг Санждоржийн Оюунтунгалаг гэдэг. БИ ШУТИС, МУБИС-ийг багш, програмист мэргэжлээр төгссөн.
    2007.11.27-нд канон, компьютер, принтерийн засвар үйлчилгээ худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “СООЛО” нэртэй компанийг байгуулаад ажиллаж эхэлж байна. Одоогоор Нийслэлийн Газрын алба, МУБИС, Монголын Хөрөнгийн бирж гэсэн газруудтай гэрээ байгуулж ажиллаж байна.
    Мөн олон ч газрын хаалга татаж үзлээ. Ингэж үйл ажиллагаа явуулахад ялангуяа төрийн болоод хувийн ААН, байгууллагуудын ихэнх нь үйлчилгээ гэж юу вэ, тэрийг хэн бий болгох гэж тэрэндээ хэн хариуцлага үүрч ажиллах гэж байна. буцаад хэнд хандхав бүүр наад зах нь хэмнэлт хаанаас гарч ирэхэв гэдгийг ер мэдэхийг ч хүсэхгүй байх юм аа. Бүгдийнх нь сэтгэхүй адилхан байна гэж баймааргүй юм аа. Ихэнх нь л төрийн сангаас заавал хэн нэгэн нь хутгаж чадах шанагааныхаа хэмжээгээр хутгахыг л зориод байгаа юм шиг санагдах юм.
    Миний зорилго маш том л доо. Би өөрийн байгуулсан компаниараа тэр их урсаад байдаг төрийн сангийн мөнгөний өчүүхэн бага хувийг ч гэсэн хэмнэх, чанартай үйлчилгээг үзүүлэх, үзүүлсэн үйлчилгээндээ хариуцлага хүлээдэг байх, хэдхэн ч гэсэн хүнийг ажилтай болгох, багажаа үүрээд явдаг каноны засварчдыг багаар ажилдаг болгох юмсан л гэж зорисон юм.
    Би өмнө нь 2003 онд байхаа, танай сан дээр П.Одончимэг эгчийн IEC-д туслах хийдэг байх даа очиж тантай уулзаж байсан. Бас миний таныг Эдийн Засгийн коллежийн захирал байхад сурч төгссөн. Тэгээд гэртээ ирэхдээ сургуулиасаа өгсөн гээд Харилцааны сэтгүүл зүй номыг авчирч надад уншуулж байсан.
    Бас АН-ын анхны батлахуудыг авчирч үүр байгуулж байсан, мөн хараар бараг А1-ийн хэмжээтэй байх аа хонхны дууны үеийн зурагт хуудас авчирч байсан, миний аав, ээж 2 одоо ч гэсэн АН-ын гишүүд гээд л та миний сэтгэлд их ойр байдаг юм аа.

    … Би өчүүхэнээр ч гэсэн таньтай хамтарч ажиллавал болох байх аа гэж найдаж байна аа.
    Хүндэтгэсэн,

    С.Оюунтунгалаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *