Санаачилсан хууль тогтоомж болон Ажлын хэсэгт орж ажилласан байдал

УИХ-ын гишүүн Р.АМАРЖАРГАЛ-ын санаачилсан хууль, тогтоомж болон Ажлын хэсэгт орж ажилласан байдал /2004-2008 он/

Санаачилсан хууль, тогтоомж болон Ажлын хэсэг
Тайлбар
1 2005 оны Монгол улсын Төсвийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 35-50 насны хүмүүсийг ажлын байраар хангах тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх; Гадаад орнуудад суугаа МУ-ын ЭСЯ-ны аюулгүй байдлыг хангах асуудлаар санал гаргав.
2 2005 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор гадаадаас хямд эх үүсвэртэй фонд /зээл/ дайчилж, арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх нөхцөл бүрдүүлэх талаар санал гаргав.
3 2005 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
4 Татварын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Монгол улсын татварын багц хуулийг боловсронгуй болгох” УИХ-ын ажлын хэсгийн гишүүн
5 “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиудын төслийг боловсруулах ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
6 “Тэтгэврийн насны хүмүүсийн хэрэглээний бараа, үнийн индекс тогтмол зарлаж байх” УИХ-ын тогтоолын төсөл Санаачлагч гишүүн
7 “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн төсөл Санаачлагч гишүүн
8 Радио, телевизийг олон нийтийн статустай болгох тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
9 Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн
10 Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн
11 Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
12 Монгол улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн дөрөвдүгээр бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
13 2006 оны Монгол улсын Төсвийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
14 2006 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
15 2006 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
16 Боловсролын тухай, бага, дунд боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
17 УИХ-ын гишүүн С.Зориг агсаны амь насыг хохироосон гэмт хэргийн шалгалтын явцтай танилцах, энэхүү үйл ажиллагаанд шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
18 Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл Санаачлагч гишүүн
19 Хүүхэд, гэр бүлд олгох мөнгөн тэтгэлэг, тусламжийн тухай хууль, Хүүхэд гэр бүлд олгох мөнгөн тэтгэлэг, тусламжийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл Санаачлагч гишүүн
20 2007 оны Монгол улсын Төсвийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
21 2007 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
22 2007 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
23 Төв банк /Монгол банк/-ны үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол банкны ерөнхийлөгчөөс бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрүүд, түүний үр дүн, Монгол банкны үйл ажиллагаа болон өөрийн хөрөнгө, орлогын хуваарилалт, ашиглалтын байдлыг хянаж шалгах, Банкны тухай болон Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
24 Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
25 Боловсролын тухай, бага, дунд боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн. Уг хуулиудад МУ-ын боловсролын тогтолцоог дэлхийн стандартад нийцүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулав.
26 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль Санаачлагч гишүүн. Ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын хувь хэмжээг 68 хувиар тогтоосон юм.
27 Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн
28 Гаалийн тарифийн тухай багц хуулийн төслүүд Санаачлагч гишүүн. Тус хуулийн төсөлд хэрэглэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашиг, экспортын бололцоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шалгуурыг удиртгал болгов.
29 Онцгой албан татварын тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн. Эх орны үйлдвэрийн спирт, архи, бүх төрлийн дарсанд ногдуулах онцгой албан татварыг тэдгээрийн борлуулалтын үнийн дүнгээс, энэ төрлийн импортын бараанд ногдуулан онцгой албан татварыг биет нэгжээс буюу литр тутмаас авч татвар ногдуулах хэмжигдэхүүн нь өөр өөр байхаар тогтоосон нь татвар төлөгчдөд ялгавартай байдал үүсгэж байсан юм. Иймд эх орны үйлдвэрийн спирт, архи, дарсанд ногдуулах хувь хэмжээ импортын бараатай адил тогтооох нь зүйтэй гэж үзсэн болно. Мөн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг онцгой албан татварт хамруулах талаар заасан.
30 Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн. 3 шатлал буюу 10, 20, 30 хувийг өөрчилж, 10 хувийн нэг шатлалд шилжүүлэн татварыг үлэмж бууруулах арга хэмжээ авлаа. Мөн орлого багатай хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жилийн татварын хөнгөлөлтийн хэмжээ 48.0 мянган төгрөг байсныг 84.0 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл жилийн 840.0 мянган төгрөг хүртэлх цалин хөлс, аж ахуй эрхэлсний гэх мэт орлого багатай иргэд татвар төлөхгүй боллоо. Гадаад, дотоодын их дээд сургуулийн сургалтын зардлыг хөнгөлөх, иргэдийн нэг удааг худалдан авсан орон сууцны зардлыг чөлөөлөх зэрэг бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ. Орон сууцны зардлыг чөлөөлөх асуудлыг 1996 онд сонгогдохдоо татварын хуулинд тусгуулсан боловч 2000 онд хүчингүй болгосон юм. Энэ удаа дахин тусгуулсан болно.
31 Нэмэгдсэн өртөгийн татварын тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн. Уг хууль нь албан татварын дарамтыг багасгах, татвар тэгш шударга байх зарчмыг хэрэгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үзүүлж байгаа хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах, татварын орчинг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн боловсронгуй болгоход чиглэгдлээ. НӨАТ-ын хувь хэмжээ 15 байсныг 10 хувь хүртэл буурууллаа. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-д тусгайлан олгож байсан татварын хөнгөлөлтийг хүчингүй болголоо.
32 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн. 2 шатлалын хувь хэмжээг 10, 25 хувь байхаар бууруулсны хамт татвар ногдуулах орлогын босгын хэмжээг 3 тэрбум төгрөг байхаар тогтоосон нь ААН-үүд том, жижигээс үл хамааран татварын хөнгөлөлтийг жигд хүртэх бодит боломжийг бүрдүүллээ. Түүнчлэн татвар төлөгчийн үйл ажиллагааны бизнесийн зардлыг татвар ногдох орлогоос хасах зардалд бүрэн тусгахаар болсон нь аж ахуй эрхлэгчдэд олгосон татварын эрх зүйн таатай орчинг бүрдүүллээ
33 Хүн ам, орон сууцны тооллогын тухай болон Статистикийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
34 Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
35 2008 оны Монгол улсын Төсвийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
36 2008 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
37 2008 онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
38 Бэлтгэл офицеруудын нийгмийн асуудал, 1995 оноос өмнө зэвсэгт хүчнээс тэтгэвэр тогтоолгосон офицер улирагсдын тэтгэвэр, тэдэнд олгох нэг удаагийн тэтгэмж зэрэг асуудлаар холбогдол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
39 2008 оны төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэх ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
40 Хил хамгаалах байгууллагын төсвийн байдалтай танилцаж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн ахлагч
41 МУ-ын 2007 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
42 1990 оноос хойш Монгол улсын эдийн засаг, нийгмийн хүрээнд гарсан чанарын өөрчлөлтийн талаар иж бүрэн судалгаа хийх үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн ахлагч
43 МУ-ын 2006 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хянаж Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулав. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар сонгогдож, МУ-ын 2006 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн талаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр танилцууллаа.
44 Өрсөлдөөний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл Санаачлагч гишүүн. Аж ахуй эрхлэгчид зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдэж, тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой бөгөөд улмаар дэлхийн зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэх улс орны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилго бүхий хуулийн төсөл юм.
45 Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн
46 Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Санаачлагч гишүүн
47 Хоол, тэжээлийн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн
48 Хадгаламжийн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн ахлагч
49 Монголбанкнаас мөнгөний бодлого болон хэрэглээний үний өсөлтийг хязгаарлах талаар явуулж буй үйл ажиллагаанд дүгнэлт хийж, эдийн засаг, мөнгө, санхүүгийн салбарт цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Ажлын хэсгийн гишүүн
50 Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Санаачлагч гишүүн. Дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж ирсэн тэргүүний туршлагаас санаа авч уул уурхайн салбарт бий болоод буй өнөөгийн нөхцөл байдлыг Монголын иргэдэд ашигтай байх зохицуулалт хийх шаардлага үүсэн гарсныг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулав
51 “Ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл Санаачлагч гишүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *