Зөв сонголтын өдөр

ЗӨВ СОНГОЛТ

Энэ бол Таны сонгогчийнхоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх боломж.

Энэ бол Таны түүхэнд үлдэх мөр.

Энэ бол төрийн хэргийг удирдахад оролцож эрх ашгаа хамгаалах арга зам.

Энэ бол Таны ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийх алхам.

САНАЛ ӨГӨХ

Санал өгснөөр Та улс орныхоо хөгжлийн замыг хэвээр нь байлгах, аль эсвэл өөрчлөхийг шийдэж байна гэсэн үг.

Санал бол эрх мэдэл. Саналаа өгдөггүй бүлгийн эрх ашиг хохирч магадгүй.

Заримдаа сонгуулийн үр дүн ганцхан саналаас хамаардаг. Тэр санал таных байж мэднэ.

Сонгогч Та татвар төлөгч иргэний хувьд төр засгийн эздийн нэг нь мөн. Тийм болохоор Та нэг ёсны ажил олгогч гэсэн үг. Тиймээс Та доорхи 7 алхмыг мэдэх шаардлагатай.

1 дүгээр алхам

Иргэний бичиг баримтаа шалган, цэгцэлж, сонгогчийн нэрсийн жагсаалтанд орсон эсэхээ шалгах.

2 дугаар алхам

Нэр дэвшигчдийн мэдлэг, боловсрол, чадвар, ажлын туршлага, улс төрийн үзэл бодол зэргийн талаар мэдээлэл цуглуулж

3 дугаар алхам

Цуглуулсан мэдээллээ судалж, сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчдийн үзэл бодол, мөрийн хөтөлбөр, туршлага чадварыг нь харьцуулаад

4 дүгээр алхам

Таны бодлоор хамгийн найдвартай, шударга, чадварлаг бөгөөд хариуцлагатай улс төрийн хүчин, түүний төлөөлөгчийг нь сонгоод,

5 дугаар алхам

6 дугаар сарын 29-ны өдөр сонгуулийн хэсэг дээрээ очоод санаалаа итгэлтэйгээр өгөөрэй.

Ингээд дууслаа. Гэвч Та 4 жил амарч болно гэж бодож болохгүй шүү.

6 дугаар алхам

Сонгууль өнгөрсний дараа сонгогдсон төрийн түшээ нараа хараанаасаа алдахгүй байж, үйл ажиллагааг нь сайтар ажиглаж үнэлж байх.

7 дугаар алхам

Дөрвөн жилийн дараа тэдгээр төрийн түшээ нарыг дахин сонгох эсэхээ Та шийдэх болно.

ЭРХЭМ ХҮНДЭТ СОНГОГЧИД ОО!

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН

16 ДУГААР ТОЙРОГТ “АРДЧИЛСАН НАМ”-аас нэр дэвшигчдийн

ТӨЛӨӨ САНАА ӨГЦГӨӨЕ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *