Beautiful Plants For Your Interior
Инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү юм болж байна
Өдрийн сонины сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай хийсэн ярилцлага
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
А. Өнөөгийн улс төрийн байдлыг та ер нь юу гэж дүгнэж байна вэ?
Х. Ирэх дөрвөн жилд маш том төслүүдийн хувь заяаг шийдвэрлэх гэж байна. Үнэндээ, сүүлийн үеийн улс төрийн өрнөлт нь эдгээр төслүүдтэй, тодорхой хэлбэл, уул уурхайн төслийн хэрэгжилтийг хэн, улс төр, эдийн засгийн аль бүлэглэл, улс төрийн аль хүчин гардан хэрэгжүүлэх вэ гэдгээс үүдэлтэй.Хэн энэ эрхийг эдэлнэ тэрээр нэн түрүүнд өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, хэнтэй ч хуваалцахгүй улс төр, эдийн засгийн хяналтыг Монголд тогтоох эрхийг олж авах бөгөөд харин иргэдийн амьдралыг дээшлүүлэхээр иргэн бүрд 1.5 сая төгрөг өгнө гэх мэт амлалт нь дайвар чанартай, иргэдийн амыг таглаж, улсын баялгийг дундаа хуваахад нь саад болохгүй байлгах арга л даа. Энэ нь зөв бурууг би шүүхгүй, гэхдээ эл “тулалдаан”-д С.Баяр болон түүний бүлэглэл, МАХН ялалт байгуулаад байгаа фактыг дурдах л үлдэж байх шив дээ.
А. Улс орны эрх ашгийн үүднээс эвслийн Засгийн газар байгуулах саналыг С.Баяр дэвшүүлсэн шүү дээ. Энэ хэдий стандартын бус ч гэсэн цорын ганц зөв шийдэл гэж яриад байгаа?
Х. Амьд явсан хүн янз бүрийн л юм үзэх юм даа. Р.Гончигдорж манай намын дарга байхдаа УИХ дахь МАХН бүлгийн орлогч дарга гээд л 62-ын бүлэг гэгчийг байгуулаад нэг хэсэг гүйсэн. Одоо дахиад л АН-ын дарга МАХН-ын даргын шууд удирдлага дор ажиллах юм гэнэ ээ. Н.Алтанхуягийг “Чи Засгийн газарт орохгүй бол эвслийн асуудал байхгүй гэж С.Баяр хэлсэн юм байх. Нөгөө нь бажгадаад л гүйж байдаг. Одоо АН-ын дарга Н.Алтанхуягаар дамжуулж, эвслийн засаг гэгчээр барьцаалан манай намыг С.Баяр толгойлох юм байна л даа. Инээхэд ч хэцүү, уйлахад ч хэцүү юм болж байна. С.Баярын хувьд өөрийн бүлэглэл, намынхаа эрх ашгийн үүднээс тун уран “нүүдэл” хийж албан тушаалд хэнээтэй хүмүүсээр яаж тоглох ёстойг бараг удирдлагын ухааны сурах бичигт оруулмаар ажиллаж байна. Түүний буруу биш харин АН дэндүү арчаагүй харагдаж байгаа нь гунигтай.
ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин, 2008.09.11, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан