Beautiful Plants For Your Interior
Хүний эрхийн талаарх асуулгадаа хариулт авав
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн сард Гадаад хэргийн сайдад хандан асуулга тавьсан юм. Тэрээр хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ханган ажиллах үүргээ Монгол Улсын Засгийн газар хэрхэн биелүүлж байгаатай холбогдуулж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос тараасан Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний талаарх зөвлөмж тайлан, энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатарт болсон эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан таван хүний асуудалтай холбогдуулан гаргасан лавлагаа зэрэгтэй холбогдуулж түүнд хариу ямар арга хэмжээ авсан талаар Гадаад хэргийн яамнаас хариул авахыг хүссэн билээ.
Гадаад харилцааны сайд Сү.Батболд гишүүн Р.Амаржаргалд хариулт өгчээ. Түүнд дурдсанаар дээрх хоёр зөвлөмж ГХЯ-нд хараахан ирээгүй байгаа аж. Шууд харилцаатай байдаг Женев дэх Монголын байнгын төлөөлөгчийн газар болон Хүний эрхийн үндэсний комисст мөн хариу ирээгүй юм байна.
ЭХ СУРВАЛЖ: Ардын эрх сонин, 2008.10.15-ны Лхагва гариг. 4 дүгээр нүүр, сэтгүүлч Д.Оюун