Beautiful Plants For Your Interior
Люксембургт ажлын айлчлал хийж байна
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал энэ оны нэгдүгээр сарын 18-20-нд Люксембургийн Их Гүнт Улсын Удирдах албан тушаалтны хүрээлэнд ажлын айлчлал хийж байна.
Р.Амаржаргал гишүүн нэгдүгээр сарын 18-нд тус хүрээлэнд лекц уншив.
Тэрбээр нэгдүгээр сарын 19-нд Люксембургийн Их Гүнт Улсын Парламентын дарга Лаурент Мосарт бараалхах үеэрээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын парламент, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан яриа өрнүүлсний дараа парламентын гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
Мөн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Люксембургийн Ерөнхий сайд Ж.К.Юнкер Р.Амаржаргал гишүүнийг хүлээн авч уулзан, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр Р.Амаржаргал гишүүн хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд Ерөнхий сайд Ж.К.Юнкерийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын захидлыг гардуулж, найрсаг, халуун дотноор хүлээн авсанд Люксембургийн талд талархал илэрхийлэв хэмээн Брюссель дэхь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.