Beautiful Plants For Your Interior
Эдийн засгийн реформын политэкономи
Цуврал лекц(Төсөл)
Эдийн засгийн реформын политэкономи
Өнгөрсөн 20 жилд бид зүгээр суугаагүй, зүлгэж суусан болохоор эрхбиш үр дүн гарсан л байж таарна. Чухам юу яаж өөрчлөгдөв, ямар үр дүнтэй сууж байна вэ гэдгийг өөрөөр хэлбэл, “гэдэс дотрыг” нь задлан шинжлэх үүрэгтэй судлаачид ажлаа хийхгүй байгаа болохоор шинэчлэл /реформ/ тойрсон хийрхэл өрнөсөөр. Тэгээд ч үүнтэй зэрэгцэн улс төрийн амьдралд орон зай эзлэх гэсэн “сайн дурын уран сайханчдын” тоо эрс нэмэгдэж, тэд нийгмийн ухамсрыг зоргоороо залж эхэлдэг бололтой.
Тиймээс эдийн засгийн реформын өрнөл, үр дагаврыг судлах аргачлалын чанартай асуудлаар санал бодлоо хуваалцах нь зүйн хэрэг хэмээн бодлоо. Харин уншигч Та, энд бичигдсэн зүйлийн талаарх санал, бодлоо ажил хэрэгчээр илэрхийлэн, хаана нь, ямар засвар оруулах шаардлагатайг зааж, тодорхой жишээ, баримтаар баяжуулж тус болно гэдэгт найдаж байна.
Эдийн засгийг микро түвшинд загварчлан, математик, эконометриксийн арга хэрэгслийг ашиглан судлах бололцоо өргөн болжээ. Харин макро түвшинд эдгээрийг ашиглах бололцоо төвөгтөй хэвээр байгаа нь судалгааны обьектоосоо хамаардаг. Ийм нөхцөлд политэкономи буюу улс төр, эдийн засгийн арга хэлбэрийг ашиглах л үлдэж байгаа юм.
Нөгөө талаас, макро бодлого, ялангуяа эдийн засгийн реформын хувь заяаг улс төрчид, улс төрийн хүчин зүйлс тодорхойлж байгаа нь политэкономийн эрэлтийг буй болгож байна.
Гарааны нөхцөл
Ная, ерээд оны зааг дээр эхэлсэн реформын гарааны нөхцөл нь дараах он жилүүдэд өрнүүлсэн үйл ажиллагааг нөхцөлдүүлэн тодорхойлж байсан.
Хуучин социалист систем, ЗХУ задран унасан явдал Монголын эдийн засгийг сүйрэлд хүргэсэн юм. 1991-1992 оны хооронд Монголын ДНБ бараг 61.7 хувиар буурсан гэсэн судалгаа байдаг. Гэтэл мөн хугацаанд манайхтай төстэй асуудал шийдвэрлэж байсан Чехословакт 24 хувь, Унгарт 14.9 хувь, Польшид 22.8 хувь тус тус буурсан байна. Эдийн засгийн их хямралын жилүүдэд АНУ-ын ДНБ хамгийн их унасан бөгөөд уналт нь 32.6 хувь байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд хамгийн их хохирсон Япон улс эдийн засгийнхаа 50.5 хувийг алдсан байдаг.
Социализмын гэх он жилүүдэд нийгэм, эдийн засгийн салбарт багагүй ололт байсан хэдий ч чухам ямар үнэ цэнээр гэдэг нь 1990 онд тодорхой болсон юм. Хэтэрхий хараат эдийн засгийн тогтолцоо бүрдсэн нь гадаад худалдааны 97 хувь нь СЭВ-ийн орнуудад, 93 хувь нь зөвхөн ЗХУ-д ногдож байснаас тод харагддаг.
Социалист систем дотроо Монголд ногдуулж байсан үзэл суртлын үүрэг – ялсан пролетари нарын тусламжтайгаар буурай улс орон капитализмыг алгасан, феодализмаас социализмд шилжин орох бололцоотой гэдгийг гуравдахь ертөнцийн орнуудад нотлох – эдийн засгийг хөрснөөс нь салган, үзэл суртлын золиосонд өгсөн юм. Эцсийн дүнд, эдийн засгийнхаа 60 гаруй хувийг алдсан, дээр нь өчнөөн төчнөөн их шилжих рублийн өртөй Монгол улс дэлхийд байгаагүй шоконд орчихсон байсан гэж болно.
Түүнчлэн, 70 шахам жил коммунист дэглэмд нухлагдсан олон түмний сэтгэлгээ хачин ихээр гажсан гэдгийг анхааралдаа авах нь зүйтэй. Хувийн өмч, өмчийн эрх, хэлцлийн эрх, өрсөлдөөн, зах зээлийн үнийн тогтолцоо, түүний санхүүгийн дэд бүтэц зэрэг эдийн засаг оршин тогтноход шаардлагатай бараг бүх институц байхгүй, шинээр үүсгэх хэрэгтэй байлаа.
Эдгээр хүндрэлийг даван туулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн хүчин зүйлс нь:
- Улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулах гэсэн монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл
- Д.Бямбасүрэн, П.Очирбат гуай нарын улс төрийн ур чадвар, сэтгэлийн тэнхээ
- Ардчилсан хүчин: залуучуудын залуу насны эр зориг, оргилуун сэтгэл
- Монголын хөдөө аж ахуй, нэн ялангуяа мал аж ахуй
А. Улс төрийн нөхцөл ба эдийн засгийн реформ
1. Улс төрийн сонирхол болон Институциуд
Улс төр, эдийн засгийн реформыг нэгэн зэрэг хийх замаар гүн гүнзгий хямралыг даван туулах зорилтыг ерэн оны эхэнд шийдвэрлэх хэрэгтэй болсон юм. Эл зорилт, сорилт, түүхэн нөхцөл байдал монголчуудын өмнө ямар нэгэн сонголтгүйгээр тулж ирсэн билээ. Түүхэн тодорхой нөхцөл байдлаас хамааран хятад маягийн хэв загвараар явах, эсвэл польш маягийн загвараар урагшлах бололцоо тухайн үед байгаагүй.
Эдийн засгийн шинэчлэл нь улс төрийн явцуу сонирхолд хөтлөгдөн цаг хугацаа алдах, эргэж буцах, заримдаа түгжрэлд орох зэрэг цөөнгүй бэрхшээлтэй учирч байлаа. Шинэчлэл өрнөсөн хорин жилийн дараа ч гэсэн бүхнийг хийсэн, шийдсэн гэж хэлэх боломж тун хомс. Хамгийн энгийн жишээ гэхэд л өмчийн эрх, газрын асуудал шийдлээ хүлээж л байна.
Зөвлөлтийн цэрэг Монголооос гарснаар 90 оны хувьсгал үүргээ гүйцэтгэсэн мэт ойлгож, бусад салбарт ямар их хүнд хүчир сорилт тулгарч байгааг тухайн үедээ төсөөлөөгүй юм. Ёстой л мориноосоо буулгүй дэлхийн талыг эзлэх амар, харин мориноосоо буугаад төр төвхнүүлэх хэцүү гэдгийг бидний үеийнхэн биеэрээ амсаж байна.
“Нэгэнт л зөвлөлтийн цэрэг гарсан болохоор, одоо хүн бүр өөр өөрийн ашиг сонирхлын төлөө тэмцэж болно” гэсэн явцуу ойлголт явсаар юунд хүргэв? гэдэг нь өнөөгийн улс төр, нийгмийн бүхий л зөрчлөөс тод харагдаж байна. Энэ бүх зөрчил, хагаралдааны уг сурвалж нь өмнөх тогтолцооноос үүдэлтэй нэг хэсэг бий. Гэхдээ 90 оноос хойш шинээр тодорсон эх сурвалж ялангуяа, субьектив шинж чанартай зүйлс өдөр тутам хуримтлагдсаар байна.
Хувьсгалыг залуучууд хийдэг, гэхдээ нэг үеийн залуус хувьсгал хийгээд, дараа нь дундаасаа бүрэн хүлээн зөвшөөрсөн лидерээ гаргаж чаддаггүй бололтой. Цаг хугацаа л харин хэн нэгийг нь шалгаруулан үлдээдэг аж. Иймэрхүү зүй тогтол гэмээр үйл явцыг дэлхийн түүх, ойрын жишээ гэвэл октябрийн хувьсгал (зарим нь одоо төрийн эргэлт гэж байгаа), 1921 оны хувьсгалын түүх, тэр байтугай маршал Чойбалсангийн дараах Цэдэнбал даргын түүх ч гэрчилнэ. Тоталитар нийгэмд, хэн нэг нь бусдыгаа шууд утгаар нь устгаж, хороож байж өөрөө үлддэг байсан бол ардчилсан нийгэмд сонгуулийн механизмыг гарамгай эзэмшсэн нэг нь үлдэж чаддаг. Хэдий монголчууд сонгуулийн ардчиллаар улс орноо удирдах хүнээ тодруулах гэж оролдож байгаа ч, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, яван засварлах хүсэлтэй, засварлаж болно гэж үздэг хүн, хэсэг бүлэг бишгүй байгаа билээ. Энэ нь ардчилсан улс төрийн соёл төлөвшөөгүй, цаашид нэлээд цаг хугацаа авах янзтайг илтгэн харуулахаас гадна улс төрийн реформ дуусаагүй байгааг гэрчилж байгаа юм. Ямар ч болсон дундаа хүлээн зөвшөөрсөн лидер үгүй учраас субьектив зүйлээс хамааран манай реформ удааширсан хэмээн хэлж болох үндэстэй.
Хувь хүн бүр нас, хүйс эрхэлж байгаа ажил, багтаж байгаа салбар, олох орлого, нутаг орон, гарал үүсэл гэх мэт хүчин зүйлсээс хамааран нийгмийн тодорхой бүлэгт багтдаг бөгөөд өөрсдийн аж байдлаа сайжруулах, чанаржуулахын тулд улс төрийн эрх мэдэл, нөлөө олж авахыг эрмэлздэг.
Улс төрийн үйл хөдлөл нь хувь хүн, бүлэглэлүүдийн эдийн засгийн ашиг сонирхлоор нөхцөлдсөн байдаг. Жишээ нь, татаас, зээл татвар гэх мэтийн УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоол бүхий эдийн засгийн ашиг сонирхлоор нөхцөлдсөн улс төрийн үйл хөдлөлүүд ямар нэгэн халхавч үгүй “нүцгэнээрээ” хичнээн ч удаа өнгөрсөн 20 жилд илрэв. Бүхэлдээ хандлага зүг чиг нь зөв байсан болохоор нийгмийн хөгжлийг илт чөдөрлөөгүй явж ирсэн юм.
Нөгөө талаас өмнөх тогтолцооноос угшилтай эдийн засгийн бүтэц нь шинэчлэлийн явцад саад болж байсан. Ганцхан жишээ гэхэд л, газар тариалангийн салбар бараг 20 жил татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнож ирсэн бөгөөд суурь үнийг гажуудуулан, МАХН-ыг далд санхүүжүүлдэг байлаа. Тэгээд зогсохгүй хорин жилийн турш дотоодын хэрэгцээгээ ч хангаж чадалгүй, хамгийн багаар бодоход 100 гаруй тэрбум төгрөгөөр наргиж, улс төржсөн юм.
Гэтэл мал аж ахуйн нөгөө хоцрогдсон бүдүүлэг гээд байдаг салбар өнгөрсөн 20 жилд төрөөс үндсэндээ дорвитой санхүүгийн дэмжлэг аваагүй хэдий ч, монголуудыг мах, сүүгээр таслаагүй явж иржээ.
Иймэрхүү жишээг олон салбарт дурдаж болно. Заримдаа тухайн салбарыг “уйлахгүй бол яахав” маягаар хандан, төрийн зүгээс санаатай хахуульдаж, цаг хожиж байлаа.
Эдгээр бүлэглэлүүд нь өөрсдийн санал, мөнгө хөрөнгө, дэмжлэгээр тодорхой улс төрчид, төрийн түшмэдүүдийг тэтгэж байдаг бөгөөд өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагааг нэн эмзэг тусгаж авдаг.
Гэхдээ сонирхол бүхий бүлэглэлүүдийг тийм амархан тодорхойлно гэвэл бас худал болох буй за. Энд тодорхой хязгаарлалтууд байдаг. Тухайлбал, хувь хүн, өрх гэр, пүүсүүд нь нэгэн зэрэг үйлдвэрлэгч, хэрэглэгч, нийгмийн хангамжийн системээс хүртэгч гэх мэт давхар байр суурь эзэлж байдаг. Жишээлбэл, хувь хүн үнийн өсөлтөөс хохирогч болж, үйлдвэрлэгчийнхээ хувьд хожих талтай (богино хугацаанд).
Ялангуяа эдийн засаг түргэн өөрчлөгдөж буй үед тэр болгон бид чухам хаана нь хожих, хаана нь хохирохоо мэддэггүй. Иймээс нэгэнт буй болсон статус кво-г хадгалах эрмэлзэл олон түмний дотор давамгайлдаг. Эл байдал нь эдийн засгийн шинэчлэлд таатай биш гэдэг нь тодорхой. Нарийн үзвэл, эдийн засгийн шинэчлэлээс хожих хэсэг, бүлэг хүмүүс ч реформыг тэр болгон дэмжээд байдаггүй. Улам дордох байх гэсэн айдас байнга тэднийг давамгайлдаг.
Эдийн засгийн суурь ухааны онолд дайвар нөлөөлөл гэдэг ойлголт бий. Аливаа шийдвэр нь тодорхой асуудлыг шийдэхэд чиглэсэн байдаг бөгөөд тэр асуудал нь шийдэгдвэл хожиж буй хүмүүс нь хүртэх зүйлээ дуугүй хүртчихээд л явдаг. Харин хохирч байгаа хүмүүс нь нягтран нэг цул болж эрчимтэй эсэргүүцэж эхэлдэг.
Тухайлбал, гадаад худалдааг либералчлан гаднын хямд гурил оруулж ирэхэд, хямд гурил авч ирлээ гэж эсэргүүцэж байгаа хэрэглэгч үндсэндээ байхгүй. Харин дотоодын гурилын үйлдвэрийнхэн өрсөлдөх чадваргүй болохоор маш сайн зохион байгуулалтад орж эрчимтэй эсэргүүцэн, импортын квот тогтоолгох, гаалийн татварыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй зээл, татаас зэргийг шаардаж, Засгийн газарт шахалт үзүүлж эхэлдэг. Улс төрийн капитал олох гэсэн хүмүүс ч энд мөн идэвхтэй тоглодог. Гэтэл энэ бүгдийн дүнд нөгөө эдийн засгийн реформын бодлого тасалдан, бүтцийн өөрчлөлт явагдахгүйд хүрдэг зэрэг сөрөг талууд бас бий.
Ийм тохиолдолд улс төрийн лидерүүд, уг шинэчлэлээс хожих хүмүүс, бүлгүүдээс бүрдсэн коалици байгуулж чаддаг байх ёстой.
Шинэ коалицид хүмүүсийг татаж чадвал, бүхнийг хуучнаар нь хадгалах сонирхолтой хүмүүсийн тоог бууруулж, хүчийг нь сулруулж болно. Ингэж чадахгүй л бол эдийн засгийн реформ буюу шинэчлэл амжилтад хүрэхгүй юм.
Эдийн засгийн реформ амжилтад хүрэх эсэх нь улс төрийн дэмжлэг авч чадах эсэх, сөрөг хүчинтэйгээ хэл амаа ололцох чадвараас мөн ихээхэн хамаардаг.
- Авторитар ба Ардчилсан дэглэмүүд
- Ардчилсан дэглэм
- Авторитар дэглэм
- i. Аль аль дэглэм нь дотроо хэд хэдэн хувилбартай бөгөөд цэврээрээ оршдоггүй гэдэг нь мэдээж. Гэхдээ эл хоёр загвараас чухам алийг суурь болгон сонгох нь тухайн цаг үед, улс орны өмнө ямар зорилт дэвшигдэж байна гэдгээс л хамаарна.
- Сул Засгийн газрыг илэрхийлдэг хэд хэдэн шинж байдаг.
- i. Институциональ бүтцүүд хөгжөөгүй сул
- ii. Эрх мэдлээ хэрэгжүүлж, нөөцийг хянаж чаддаггүй, өөрөөр хэлбэл татвараа хурааж чаддаггүй.
- iii. Бусдыг гуйж ажиллуулдаг.
- Сонгуулийн мөчлөг
- Эдийн засгийн шинэчлэл үр дүнгээ үе шаттайгаар өгдөг бөгөөд харин төлбөрөө нэн даруй шаарддаг.
- Улс төрийн намуудын үзэл баримтлал
Эдийн засгийн нөхцөл ба эдийн засгийн реформ
-
- Эдийн засгийн хямралын эрчим ба үргэлжлэх хугацаа
- олон түмний хүлээлт
- Эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр
- сангийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- i. 90 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- ii. 95-2000 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- iii. 2000 оноос хойш
- сангийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- мөнгөний бодлогын хүрээнд
- i. 90 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- ii. 95-2000 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
- iii. 2000 оноос хойш
хөгжлийн загвар
- бодит эдийн засгийн сектор
- i. бүтцийн өөрчлөлт хийх арга замууд
- ii. уул уурхайн үүрэг, роль
мөнгө, санхүүгийн бодлого
-
- i. санхүүгийн зах зээлийн хөгжил
- моргаж
- даатгал институциональ инвесторууд
- бирж
- урт төгрөгийн асуудал
- i. санхүүгийн зах зээлийн хөгжил
- боловсрол
- дэд бүтэц
- улс төрийн тогтолцоо
мөхөс миний бодлоор Магадгүй шинэтгэлийн хамгийн сайн загвар нь бэлэн мөнгө гэсэн ойлголттой яваад байгам бишүү.
эдийн засаг болоод хүний чадвар чанар бэлэн мөнгөний бодлоготой шууд уялдаатай байдаг юм шиг ойлгогдоод байна. тиймээс мөнгөний хатуухан бодлого боловсруулах нь зүйтэй болов уу
Зөв бичиг, найруулгын алдаагаа засуулах гээд байгаа юм уу… Сайн ойлгосонгүй.
Социализмын үед хөгжил гэдгийг механик өсөлт маягаар төсөөлдөг байлаа шүү дээ. Нэг хүнд ноогдох бараа, үйлчилгээ, мэргэжилтэн, баялаг гэх мэт үзүүлэлтээр чадал чансаагаа хэмжинэ. Үзүүлэлтээ хангаж л байвал ямар хохирол гарах нь хамаагүй маягтай.
Төлөвлөгөө, даалгавараа биелүүлж сайн нэр олохын төлөө юу ч хайрлахгүй золиосолж чаддаг дарга нарын талаар нэлээдгүй сонсож явлаа. Тухайн хүн сайн дарга, шилдэг мэргэжилтэн, хөдөлмөрийн баатар гэдэг ч юмуу нэг сэтэр зүүж аваад тушаал дэвшээд явна. Харин ард үлдсэн байгууллага, аж ахуй нь бүрэн дампуураад үлдэнэ. Хамаг шим шүүсээ соруулаад сэглүүлээд үлдэж байгаа хэрэг шүү дээ. За ашгүй дарга маань дэвшиж зайллаа гээд хүмүүс бөөн баяр. Хэт их ажлаар шахахаар мал, амьтад гэлтгүй машин техник ч ачааллаа дийлэхгүй хурдан элэгдэнэ.
Тухайн үеийн социалист уралдаан нь өнөөгийн өрсөлдөөн юмуу даа. Маргаашаа бодохгүй өнөөдрөө бодсон аминч үзэлтэй хүмүүсийг хэтэрхий давруулсан үйлдэл гэмээр. Их ч сүйтгэл гарсан байх. Ядаж байхад тийм хүмүүсийг муу хүмүүс гэж ярьдаггүй, харин ч эсрэгээр нь ажлаа сайн хийдэг мундаг зүтгэлтэй хүмүүс гэж сайшаана, урамшуулна.
Шударга бус хүмүүс нь шударгын хэмжүүр болоод явчихаар нийгмийн үнэт зүйл, чиг баримжаа орвонгоороо өөрчлөгдөхөөс яахав. Чин сэтгэлээр ажил мэргэжлээ хайрлах нь ямар ч үнэ цэнэгүй зүйл болно. Юмыг хайрлана, хямгадна, гамнана гэсэн ойлголт нь нийгмийн хөгжилд чөдөр тушаа болсон гэмт хэрэг маягийн зүйл болно.
Үнэн үнэнээрээ байх боломжгүй болмогц хаа сайгүй хэлбэрдэл ноёлно. Тэртусмаа данс бүртгэл нь хуурамч тайлангийн сонгодог жишээ болох биз. Тайлан тэнцлийг хүчээр нийлүүлэх гэж шалгагч, шалгуулагч хоёр нийлээд л үзнэ шүү дээ. Хамаг л уран сэтгэмжээ шавхана. Хуйвалдаан гэхээсээ амьдралын ердийн хэм хэмжээ гэвэл илүү ононо. Шинэ төгсөгчид нь бүхий л хулхи, хуурамч аргачлал, заль мэхийг архагуудаас суралцана. Сургууль, соёл, онолд үздэгээс тэс өөр хуулиар нийгмийн амьдрал зохицуулагдана. Амьдрал, онол хоёрын хооронд ямар ч уялдаа холбоо байхгүй болохоор яахав?
Товчхондоо зөвлөлтөд өрнөсөн өөрчлөн байгуулалтын нөлөө, тусгал гэдэг бол зөвхөн өнгөц шалтаг төдий зүйл. Хэн нэг хүн сэтгэл, зүтгэл гаргаад нийгмийн өөрчлөлтийг эхлүүлсэн гэдэг ярианд үнэмшихэд бэрх. Харин тогтолцоо бүхэлдээ дампуурсан гэвэл түүхэн үнэнд илүү ойртох болов уу.
Nairuulga aguulga neg l bolsongui – logic muutay ch um uu, buren bus um unshij baigaa tul unshihad hetsuu l baina. Ter ediin zasgiin reformyn ur dungiin tuhai manai ediin zasagchid nileed dorvitoy sudalgaanuud hiisen shuu dee, arga zuin huvid ch margaad baih um baihgui baih. Yanz buriin untsguus harj bolno, ediin zasgiin usult ch yum uu yaduural, ajil erhlelt, staashlaad bolovsrol, eruul mendiin uzuuleltuud herhen yaaj uurrchluguv geh zergiig harah geed neg ih tolgoigoo uvtgulguigeer shiidej boloh asuudal. Ecometricsiig iim yumand heregleh shaardlagagui shuu dee.
Улс төр, эдийн засгийн реформ хийсэн гээд л байгаа. Хийсэн гээд өнгөрсөн цаг дээр яриад байгаа нь хийгээд дуусчихсан гэсэн үг биз дээ. Эдийн засгийн реформ гэж юуг хэлээд байна вэ? Монголд либерализаци явагдаагүй юм биш үү? Дулааны үнэ, цахилгааны үнэ, нүүрсний үнэ, бензиний үнэ, нийтийн тээврийн үнэ, талхны үнэ, гурилын үнэ, махны үнэ, сургалтын төлбөр, цалингийн хэмжээ, тэтгэврийн хэмжээ гээд ер нь бүх зүйлийн үнийг төрөөс тогтоодог хэвээр л байна.
Таны блог таалагдаж байна.
Tand ene odriin mend hurge. Bi Shine Devshilt holboonii terguun Batsuh agsni duu Baterdene bna. Tani niitleliig unshlaa. mash sonirholtoi asuudal devshuulsen bna. bi ooroo politeconomiin bagsh ediin zasagch toggoson. Manaid suuliin ued politecomiin metodic argaar formatciin onol. shiljiltiin uein ediin zasgiig sudalsan dorivtoi buteel garahgui l bna. tanii niillel harin sudlaach. zaluu erdemtediig urialsan ene salbar luu tatsan zuil boljee ene asuudlaar tantai dahin holbogdono gesegtei itgeltei bna. tanii ajild amjilt huse . taniig hundetgesen D.Baterdene