Ноолуурын 110 тэрбумын талаар

Нэг удаагийн аргаа ядсан, улс төрд барьцаалагдсан шийдэл.

УИХ-аар ээлжит удаагаа (1991 оноос хойш хэдэн удаа ч билээ, би ямар ч болсон тоогоо алдсан) ноолуурын татаасын тухай хэлэлцэж байна. Тиймээс би твиттерээр доорхи блиц асуулт асуусан юм.

<<Блиц: ноолуур худалдан авахад зориулсан 110 млрдын бонд гаргах зөв үү? зөв 1, буруу 2>> хариулна уу гэж асуусан юм. Арваад минутын дотор 30 шахам хариу ирсэнээс 80 хувь нь буруу гэж үзэж:

  • 2 буруу. Эсвэл би хойд төрөлдөө ямаа болж төрмөөр байна
  • 2 буруу. Хүнээ хөгжилд зориулъя.
  • VXER MGL boloxguin tuld zuw shiidver mining duusdag nooluur nuhugddug baylag
  • ireh songuuliar yamaanuudasaa sanalaa avaarai
  • боловсруулаагүй ноолуурын экспортын татвараа нэмж болдоггүй юм уу гм бичсэн байна.

Харин зөв гэсэн санал цөөн боловч

  • china XAAbank xvvgui zeeleer ooriin businessiinxee demjij manai noolyyriig avaad bga tiimees naad idea cn ZUW mgld xeregtei гэсэн бичлэг байна.

Ер нь эл асуудал, манай эдийн засгийн өнөөгийн байдал төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн өгөөж, оновчтой байдал ямархүү байгааг тод харуулж байгаа юм. Өмнө нь, малчидаа дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр төсвөөс маш их мөнгө гаргаж байсан. Асуудал бахь байдагаараа.

Энэ удаа асуудал үүссэн шалтаг:

  1. Ерөнхий сайдын бизнесменүүдтэй хийсэн уулзалт. Жагсаал суултанд сандарсан саарал ордоныхон ямар үнээр хамаагаагүй дэмжигч олох үүднээс наашаа харсан хэн ч бай “ за” гэх болов.  :-))
  2. Уул нь манай ноолуурын үйлдвэрийнхэн сүүлийн хэдэн жил хэлтэй амтай ч өөрсдөө түүхий эдээ бэлтгээд байсан даг. Тэдний тооцоогоор ноолуурын үнэ 30-50 мянга байхад түүхий эд бэлтгэл хэвийн явагдаж байсан харин энэ жил 50-70 хүрэхэд сандарч эхэлсэн юм. Эгзэг нь таарсан тул Засгаас мөнгө гаргуулах бололтой.

Түүхий ноолуурын экспортын татварыг 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэглэсэн явдал нь хохирол учруулсан, энэ удаагийн 110 тэрбум гэдэг нь буруу дохиолол өгч байгаа юм. Нэг удаагийн аргаа ядсан, улс төрд барьцаалагдсан шийдэл.

Шийдэл:

  • Шаталсан татварын тогтолцоо нэвтрүүлэх (түүхий ноолуур гаргах өндөр татвар, бэлэн бүтээгдэхүүн Тэг татвар гм)
  • Банкны урт хугацааны 10 жилээс дээш жилийн 4-6 хувийн хүүтэй зээл олгох тогтолцоо нэн яаралтай бий болгох. Эл чиглэлд онцгойлон анхаарах ёстой: Юу яаж хийх ёстойг ЗГ-т ширхэгчлэн хэлээд өгсөн. Харамсалтай нь ЗГ асуудлыг шийдье гэхээсээ “хамтарсан” нэрэнд хамрагдаж байгаа хэдэн хүний “хармааг зузаатгах” чиглэлд анхаарч мэргэжлийн хүмүүсийн үг авах аа болиод тун удаж байна.
  • Tailor made ноолууран бэлэн бүтээгдэхүүн хийх чадвартай жижиг үйлдвэрүүдэд технологи техникийн зориулалт бүхий зээл олгох (маш өндөр нэмүү өртөг шингэдэг бөгөөд ажлын байр зөндөө үүсгэдэг юм билээ)
  • Говь буян гм том үйлдвэрүүд хувьцаат компани хэлбэрээр ажиллаж хувьцаагаа малчдад эзэмшүүлэх ажил хийх ёстой
  • Өөр бас бус шийдэл байгаа байх: та нар санал аа бичнэ биз дээ.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *