Brain drain

Brain drain гэдэг нь ядуу орны гайгүйхэн боловсон хүчнийг мөнгө болон амьдралын таатай нөхцөл зэргээр уургалан татаж, хөгжилтэй орнууд “эз дийлэн” авч явахыг хэлж байгаа хэрэг.

Amarjargal R

Brain drain гэдэг нь ядуу орны гайгүйхэн боловсон хүчнийг мөнгө болон амьдралын таатай нөхцөл зэргээр уургалан татаж, хөгжилтэй орнууд “эз дийлэн” авч явахыг хэлж байгаа хэрэг. Тиймээс ядуу орон нь ядуу хэвээрээ л үлддэг. Энэ бол шинэ колоничлолын шилдэг арга гээд л социализмын үед заадаг байлаа. Үнэхээр ч тийм. Гэхдээ хэдэн  жилийн дараа нэлээд туршлага дадлагатай, бас ч гэж хэдэн “ногоон-той” болчихсон  хүн буцаж ирээд улс, эх орондоо зүтгэвэл илүү ашигтай хэмээн  сүүлд нь тайлбарладаг болсон. Аль нь ч бай энэ бол онолын маргаан цэцэрхэл. Амьдрал дээр харин юу болж байгаа билээ.

Саяхан, миний нэг найз компанийнхаа  гайгүй сайн хуульч залуугаа уул уурхайн компанид алдчихлаа хэмээн  бодлогоширч суусан. Түүнийг явуулахгүй гээд ч яах юм билээ? Цаадуул нь одоо авч байгаа цалингаас нь 4 дахин илүү цалин амлаж, дээр нь байр, машин өгсөн юм байх.  Уул нь би тэрнийг долоон жил сургаж, өдий зэрэгтэй үнэлэгдэх хэмжээнд хүргэсэн гэж боддог.  Миний тэрхүү долоон жилийн хөрөнгө оруулалт ингээд л гэнэтхэн үгүй боллоо  гэж найз маань хэлж  байсан.

Тухайн компанийн хувьд ийм явдал бол үнэхээр том цохилт л доо. Үнэндээ сайн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх нь цаг зав, тэвчээр шаардсан амаргүй ажил. Мөнгөн дүнгээр илэрхийлэхийн аргагүй  асар их зардлыг компани үүрч байдаг.

 Гэтэл гаднын баян компани тэрхүү  бүх зардлыг гаргахгүй. Шууд л хожиж байгаа юм.  Бэлэн, бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчнийг  “үнэ мөнгөөр цохин” авч байгаа нь үнэндээ бол үндэсний компаниудыг дархлаагүй, ядмаг  чигээр нь үлдээх, хөл дээр нь баттай зогсоохгүй байлгах, өөрсдөө өрсөлдөгчгүй оршин тогтнох  бүхий л орчин, нөхцлөө бүрдүүлж байдаг үйл явцын нэг  хэлбэр юм. Тэгэхээр, үндэсний компаниа дэмжээч ээ, хэмээн манайхан  цөхрөнгөө баран  ярьдаг нь бас ийм  учиртай.

Гадныхан Монгол руу хөрөнгө оруулалт хийн хошуурцгааж буй энэ үед хөдөлмөрийн зах зээлийг зохицуулсан, үндэсний компаниудыг дэмжсэн бодлого, тодорхой арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх  хэрэгтэй юм.  Гэхдээ хөдөлмөрийн зах зээлийг хязгаарлах шаардлагагүй л дээ.  Харин гадныхан мэргэжилтэй боловсон хүчин  авах гэж байгаа бол тэдгээр боловсон хүчнийг  бэлтгэсэн  компани, албан байгууллагад нь нөхөн олговор  төлдөг хэлбэрийг хуульчлан зохицуулж, шинээр   буй болгох ёстой юм.

Хэрэв иймэрхүү систем байхгүй бол нөгөө “голланд өвчин” чинь дотоодын ажиллах хүчний зах зээлд зөвхөн үндэсний компаниудыг шоовдорлоод зогсохгүй бүхэл бүтэн  салбараар нь хэдэн арван жилийн хоцрогдолд байлгаж мэдэх билээ.

4 Comments

  1. Herev iim huuli batlagdval, Nuhur beltgegdsen zaluu huviaraa business hiiheer boluul yah we? Baiguullagadaa mungu tuluh uu? Mongol Ulsiin niit hun amiin maani duulenh ni zaluuchuud baigaa, bolovsrol ni delhii hemjeend ursulduhuits hemjeeniih ni hovor, deer ni uursdiin ehleliin hurungu mungu bagatai zaluus, hen negnii, eveel door, bolovsrol ezemsheed ajil hiij suraad ywsaar duuskhaas uur songoltgui bolchih vii dee? Manaid gadnii hurungu oruulagch baiguullaga, iswel uv zalgamjilsan tom groupiin ezed l bussines hiih monopoly togtoltsoo bitgii burdeesee gej bodoj baina. Zaluuchuudiig uursdiin capital tai yaj bolgoh we? zaluuchuudiig yaj undur hemjeenii bolovsroltoi bolgoh we? Ali boloh l olon tom hemjeenii hurungutei ni haashaa yum dundaj hemjeenii business hiih zaluus olshiroosoi gej husej baina. Minii huvid jijig mash jijig business /Information Technology/ salbart business ehluuleed ajildag, Ene salbart ajilj baigaa zaluusiig demjih heregtei baina gadnaas mungu oruulj ireh bolomj bidend tun udahgui burdehgeed baina. Ene salbariinh geltgui er ni zaluuchuudad ajil hiij aldaj onoh bolomjtoi niigem burdeesee. Minii huvid L.Bold gishuunii sanaachilj baisan Erdnii huviin gargalgaa Bayanmongol huuliin tusul ih l taalagdaj baisan yum san, zaluuchuud ijil garaa ijil bolomj burdeh yum shig sanagdsan. Gehdee ediin zasgiin huvid tiim gargalgaa baij boloh esehiig ni medehgui yum. Gehdee l hun burt ter huvitsaa buyu umch baimaar sanagdaad l, Tanii unshih esehiig medehgui ch bichlee, Social network ashiglaj baigaa bol zaaval hariu bichij amid hariltsaa uusgej ulmaar itgeliig ni oloh new media marketing zarchim gej neg gazraas halit unshsan yum baina.
    Tanid amjilt husei- website hiilgeh ajil geruul nadad handaj bolno shuu/ ymarch website/ software program

  2. Eniig HR talaas uuruur bas head hunting gedeg bhaa. Uunii esreg zuiliig talent management gedeg shig sanagdaj bn. ih yarivigtai asuudal l bh sain hvnee togtoon barina gdg… Haa ni undue tsalin bn ter zvgrvv l gdg shvv dee hvmvvs.

  3. Их зөв зүйл бичжээ. Энэ бол яах аргагүй тулгамдсан асуудал хувийн хэвшлийн салбарын. Бид яаж ч чаддаггүй тэр явж байгаа хүнийг. Цаад компаниас нь нөхөн төлбөр авдаг бол ингэж шилжээд байх нь бас урвуулах гээд байх нь гайгүй болох байх. Бас нэг зүйл хэлэхэд та твиттер ашигладаг хүн байж өөрийн сайтан дээрх өгүүлүүдийн доор twitter, facebook линк хийх хэрэгтэй юм даа. Үүнийг твиттердэх гэсийм

  4. Тэгвэл гадны уул уурхайн компаниуд монголоос чадварлаг ажиллах хүчин авахгүй, гадаадаас ихэнхийг нь авчирч ажиллуулвал дээр гэж үү. Таны найз тэр хуульчийг 7 жил бэлтгэсэн гэдэг бол нэг талаас найзын тань үг байж болох юм. Тэр хүн өөрөө тэр хэмжээнд хүрэхийн тулд 7 жил хичээсэн л байгаа байх. Тэр хүн 4 дахин их цалин, хангамж авснаар ирээдүйд хувийн бизнесээ эхлүүлэх, бас нэгэн монгол компани төрүүлэх илүү боломжтой болж ч бас болох юм шигээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *