Beautiful Plants For Your Interior
Сургалтын төлбөрийн асуудалд
September 4, 2011
Дээд боловсролын сургалтын төлбөр австрали канадад 5000-12000, Их британид дундаж нь 15000, АНУд 10-24000 доллар байгаа юм. Эл судалгаа нь бизнесын бакалавр мэргэжлээр хийгдсэн юм. Харин инженер техникийн чиглэлээр илүү өндөр байгаа юм. ОХУ-д сургалтын төлбөр нь 5000 аас эхлээд 30000 доллар хүртэл хэлбэлзэж байх юм.
Манайд сургалтын төлбөр нь 2000 доллар ч хүрэхгүй байгаа юм. Ийм хямд байхад 200 гаруй “дээд сургууль” байх нь аргагүй, 10 гаруй сургуульд ээлжлэн заадаг “багш” нар байх нь аргагүй, дээд боловсролын чанар шүүмжлэлийн бай болох нь аргагүй. Мэдээж хэрэг, сургуулийг сайн муу гэж яам түшмэд үнэлэх ёсгүй, оюутан тэдгээрийн эцэг эх төгрөгөөрөө, зах зээл үнэлэх ёстой. Гэхдээ сургалтын төлбөр ядаж 10 сая төгрөг хүрээгүй байхад (түмэн янзын учир шалтгаантай) зах зээл бодитой үнэлгээ тогтохгүй.
Дээд боловсрол хямд байгаа учир шалтгаан нь эл салбарт шаталсан сургалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй ялангуяа МСҮТ тоо чанарын хувьд бүрэн бүрэлдээгүйтэй холбоотой.
Хамгийн хачирхалтай нь хувийн дунд сургуулийн төлбөр 5000-13000 ам доллар байна. Зарим тохиолдолд нэгдүгээр ангийн төлбөр их дээд сургуулийн жилийн төлбөрөөс 4 дахин илүү байгаа нь тайлбарлахад бэрх байгаа юм. Төлбөрийн харьцаа нь: их дээд сургууль 10, дунд сургууль 3, цэцэрлэг ясли 5 нэгж байх нь хөгжлийн өнөөгийн шатанд зохистой юм. Хөгжлөө дагаад харьцаа нь өөрчлөгдөж таарна.
Онцлон тэмдэглэхэд, сургалтын төлбөрийн хэмжээ дээрхи харьцаатай байвал зохистой гэж би үзэж байна. Харин эл төлбөрийг хэн хаанаас яаж санхүүжүүлэх нь өөр асуудал бөгөөд түүнийг би энэ удаа хөндсөнгүй.
төр оролцохгүй зүйлгүй шүү, тийм ээ? Одоо боловсролын системийн төлбөрийн харьцаа руу гар хөлөө дүрэх нь зөв өө, зөв. Бид угаасаа л чөлөөт зах зээлийн бус , төрийн зохицуулалттай хагас хавчигдмал зах зээлтэй нь үнэн.
Санал нэг байна. Хачирхалтай хэрэг.
‘Чанар > Хэмжээ’ байх хэрэгтэй.
Sanal neg bna.
Sanal neg bna. Manaid Kim bodoltoi seteghuitei humuus olshirvol sainsan gem bodoh yum