Beautiful Plants For Your Interior
Нэг инээдтэй зүйл хэлэхэд АН МАН-тай биш МАХН-тай гэрээ байгуулсан
АН-ын ҮЗХ-ны хурлаараа хамтарсан Засгийн газраас гарах болсон тухайгаа мэдэгдсэн. Шийдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Р. Амаржаргалтай ярилцлаа.
-АН хамтарсан Засгийн газраас албан ёсоор гарахаар боллоо. Энэ шийдвэрийн талаар та юу хэлэх вэ?
-Би энэ асуудлыг жилийн өмнө ярьж байсан. Тухайн үед бид ийм шийдвэр гаргах цаг нь өнгөрчихөөд байна гэж байсан. Оройтсон ч гэсэн ийм шийдвэр гарсанд баяртай байна.
-Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сарын хугацаа үлдсэн байлаа. Үйл ажиллагааны тайлангаа 100 хувь тавих байсан АН гэнэт Хамтарсан Засгийн газраас гарч, замаасаа буцаж байгаа нь хариуцлагаас мултарч байгаа хэлбэр гэсэн шүүмжлэл байгаа?
-Тийм хэмжээний улс төр хийхээ МАН мэднэ. Тэр бол нээх гайхаад байх шинэ зүйл биш. Харин ч ийм зүйл яриагүй бол бид гайхах байсан юм. Би нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Энэ хоёр намын хамтран ажиллах гэрээнд заасан зүйлүүдээс биелэгдэх боломжтой зүйлүүд нь бүгд биелсэн. Биелэгдээгүй үлдсэн гэж хэлж байгаа тэр зүйлүүд нь тодорхойлолтоороо биелэгдэхгүй зүйлүүд. Тиймээс үүнийг биелүүлнэ. Үлдсэн зургаан сарын хугацаанд амжуулна гэж байгаа нь тархи угаах гэж үйл ажиллагаа. Тиймээс ингэж ард иргэдээ басамжилж, худлаа ярьж болохгүй. Бид хийж чадах зүйлээ хийгээд, чадахгүй зүйлээ тодорхойлолтоороо чадахгүй юм байна гэдгээ сая хэллээ.
-Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хамтран ажиллахдаа эрх баригч нам хэр шударга ажилласан бэ. Өөрөөр хэлбэл, томилж байгаа сайд нар, бодлогын төвшинд ямар байсан бэ?
-Хоёр өөр үзэл баримтлалтай улс төрийн хүчин хамтарч ажиллахад мэдээж зөрөлдөх зүйл байна. Аль алинынхаа онцлогыг тусгаад явах хэцүү. Гэхдээ бид өөрсдийн тавьсан зорилтоо биелүүлэхийн төлөө чадлынхаа хэрээр ажилласан. Ямартаа ч ирэх сарын 1-нээс эхлээд Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр сая төгрөгийн хувьцаа орж ирнэ. Бид энэ заалтаа биелүүлж чадсандаа сэтгэл хангалуун байна. Хувьсгалт намын бэлэн мөнгөний асуудал яах нь бидэнд сонин биш. Тэд өөрсдөө шийднэ биз.
-Хоёр намын байгуулсан гэрээний 5.3-т аль нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрх зүйн орчин байхгүй гэдгийг тусгасан байдаг. Энэ гэрээний заалт яах юм бэ?
-Тийм. Гэхдээ энэ заалтын өмнө аль нэг нам нь ямар нэгэн зөрчил үүссэн гэж үзвэл Хамтарсан Засгаас гарах санал гаргаж болно гэсэн байгаа. Тиймээс энэ дээр асуудалгүй.
-Энэ заалт дээр дөрөөлөөд Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас нэрээ татсанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Учир нь талууд харилцан зөвшилцөж энэ шийдвэрийг гаргаагүй гэсэн яриа байгаа?
-Нэг инээдтэй зүйл хэлье. Та нар битгий гайхаарай. Хамтарсан гэрээг бид амьхандаа МАХН-тай байгуулсан. Тэгтэл одоо МАХН байхгүй болчихсон. Тэгэхээр энэ гэрээг одоо дүгнэхэд хэцүү болж байгаа юм. Нарийндаа ярьвал, энэ гэрээнээс зугтаж гарсан нь МАН шүү дээ.
-Намын зарим гишүүдийн зүгээс АН Хамтарсан Засагт орж ажилласнаар баруун төвийн үзэл баримтлалаа алдаж, хоорондоо уусах үзэгдэл ажиглагдсан гэдэг?
-Тэр үнэн. Хэтэрхий хавтгайрсан халамжийн бодлого бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд явуулсан. Эцэстээ энэ маань нийгмийг сүйтгэх хэмжээнд хүрч, халдварт өвчин шиг болж түгшүүр зарлахаар боллоо. Ийм замаар бид цааш явж болохгүй нь. Нийгмийн баялаг нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн өсөлт байгаад байна гээд байгаа боловч яг хаана нэмэгдээд байгаа нь мэдэгдэхээ болилоо. Ядуурал нь нэмэгдээд байна. Хамаг юм нь сайхан болоод байна гэж яриад байгаатай огт авцалдахгүй байгаа. Энэ нийгмийн баялагын хуваарилалтыг шударга болгох асуудлыг бид нэгт тавих ёстой. Дараа нь нийгмийн баялагыг хүртээд байгаа 20-30 хувь нь үлдсэн хэсэг буюу ард түмнийхээ амийг бариад 21 мянган төгрөгийг авч бай, дээрээс нь жаахан юм өгье, өшөө жаахан чанга дуугарвал дахиад жаахан юм өгье гээд л амыг нь таглаад ийм л зүйл рүү явах гээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Манай намын үзэл баримтлал, үнэт зүйлс энэ бүхэнд нийцэхгүй. Бид ажил хөдөлмөр гэдэг зүйлийг л эрхэмлэх ёстой. Үүн дээрээ тулгуурлаж хүн баян чинээлэг амьдарна. Энэ үзэл баримтлалаа үнэхээр бид мартсан. Тиймээс энэ бүхнээ эргэн санаж, унаган хөрсөн дээрээ буух цаг болсон.
-Нэгэнт Засгийн газраас нэрээ татах шийдвэр ҮЗХ-ны хурлаар баталгаажсан тул Ардчилсан намыг бензин, шатахууны үнийн өсөлтөд бүр илүү буруутгах хандлага ажиглагдах байх?
-Тэр бол МАН-ын ганц чаддаг юм. Хэн нэгэн буруутанг олж тэр хүн дээр бүх зүйлийг наадаг. Энэ бол гайхамшигтай шинэ зүйл биш. Үүн дээр АН хамаагүй. Харин аз таарч манай намын даргын мэдэгдэл урд өдөр нь гарсан.
Эх сурвалж: Монголын мэдээ, 2011 оны 1 дүгээр сарын 12, сэтгүүлч Б.Саран
saihan ovoljij bna uu tand ene ofriin mend hurge maxnii uniin talaar tand 1 sanal hele nootsiin mahiig beldehdee 200 bogoos deesh maltai ail bolgonoos 3 bog-500 deesh bol 6 bog 1000 deesh bol 12 1500 deesh bogtoi bol 18 bogiig 1.5$ buyu 1500₮ uneer alban jurmaar hudaldaj avah juram buyu huuli baival yanmar bol ene tuhai ta busad gishuudteigee yarij uzeerei gej husej bna zud bolhoor tsalin mongo hamag yamaa handiv gej ogdog baij yagaad bid 5$ untei mah ideh eystoi yum be tegeed bas malchinii huuhed bol huuhed UBC amdiraaf huviin negjid ajildag bol hun bish gedgee bolihheregtei bna UB d mahnii zud bolood bna shuu