Beautiful Plants For Your Interior
Нандинбаатар: Мэдээлэл түгээх давхарга
Ref: саяхан твиттердэж байгаад “мэдээлэл түгээх давхрага” гэсэн томьеололтой учирч, түүнийг хэрэглэсэн Нандинбаатараас чухам юу болохыг тодруулж өгнө үү гэж хүссэн юм. Ийм тодруулга ирүүлсэн байна. Нандинбаатар нь Computer Science-р сурч мэдсэнээ олон нийтэд хүргэх дуртай бөгөөд мэдээллийн технологи, инноваци, нано-тек, сансрын чиглэлээр сонирходог юм байна. Үг үсэг найруулга-д бид 2 ач холбдогдол өгөөгүй. Амаржаргал Р
Нандинбаатар Ц. Набар, Швед улс
September 17, 2012
Цэгцтэй ойлголтыг гаргахын тулд, хэрэгт хэрэггүй мэдээллийг давхар бичсэн байгаа. Хэрвээ гол пойнтыг нь уншихыг хүсвэл, тод хар хаалтан дахь хэсгүүдийг уншихад хангалттай. Боловч, бусад мэдээлэл нь цэгцтэй ойлголтыг авахад хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Мэдээлэл түгээх давхарга маань aшиглаж буй мэдээллийн хэрэгсэлээс хамааран янз янз байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл түгээх давхараг гэдэг нь мэдээллийн хэрэгсэлээс мэдээлэл хүлээн авч буй бүлэг хүмүүс, хэрэглэгчийг хэлнэ.
Мэдээллийн хэрэгсэл гэдэгт мэдээлэл тараах боломжтой сайтуудыг хэлж байгаа бөгөөд
1.Хувийн мэдээлэл түгээх сайт Хувийн веб сайт болон блогууд (B to C, B to E, B to B, C to C гэж үзэж болно. Гэвч 2-н C to C -с ялгаатай нь, to C -г цуглуулах нь хэцүү.)
2.Социал сайт (Social Networking Sites) Facebook, LinkedIn, Google+, Twitter (C to C, B to C, B to E гэж үзэж болно)
3.Public press болон тэдгээрийн эзэмшлийн сайт Та бидний мэдэх, өдийг хүртлэх олон нийтэд зориулсан мэдээллийн хэрэгсэл (B to B, B to C, B to E гэж үзэж болно) гэж ангилж болно.
Эдгээрээс хувь хүн мэдээллээ түгээх хамгийн боломжтой нь 1 болон 2 юм. Мэдээж захиалгат мэдээлэл өгөх журмаар 3-д гаргах боломжтой энэ нь зардал, нэр хүндийн гээд олон дутагдалтай талуудтай. Аз болж, мэдээллийн технологийн хөгжлийн үр дүнд 3 буюу public press-ийн хүч нь өдөр ирэх тусам суларч буй бөгөөд, үүний жишээ нь
a. ustream интернэт ТВ-н дэд бүтцийг олон нийтэд ашиглах боломжтой болгож, харин олон нийтэд нь өөрсдөө ТВ гаргаж мэдээлэл түгээх,
b. youtube видеог олон нийтэд хүчээр цацах биш, олон нийтээс контент оруулж олон нийтэд түгээх үйлчилгээ гэх мэтийн үйлчилгээнүүд юм.
Харин мэдээллийн технологийн үр нөлөө, хурдац нь Монголд харьцангуйгаар хоцорч орж ирж байгаа бөгөөд, энэ нь мэдээллийн технологийн хууль эрх зүйн орчин(улс төр), дэд бүтцийг нийлүүлэгч(гар утасны операторууд, интернэтийн провайдерууд), контент нийлүүлэгч суурийг бэлдэгч(programmer гэх мэтийн IT-н мэргэжилтнүүд) нарын хоцрогдолтой, чадваргүй байдал нь нөлөөлж байна.
Харин Монголын хэрэглэгч нар нь хамгийн шинийг эрэлхийлэгч, шинэ юманд ороход хялбар талбар(уйдахдаа ч хялбар) бөгөөд, энэ нь бусад гадаадын улсуудын хэрэглэгчдээс илүү давуу талыг харуулдаг. Жишээ нь шинэ технологийг туршихад, Японд үйлчилгээ эхлүүлэхийн тулд хийгдсэн байх шаардлага нь өндөр(энэ нь хууль эрх зүйн орчиноор шийдэгдэх зүйл ч байхад, хэрэглэгчийн зүгээс ч өндөр сэтгэл ханамжийн бүтээгдэхүүн шаардах тул, дутуу дулимаг зүйлс эхлүүлэхэд осолтой) байхад, монголд жишээ нь веб хуудас нь ажиллахгүй, линк нь тасарсан байсан ч, ажиллаж байгаа гээд л үйлчилгээгээ үзүүлээд эхлэнэ, хэрэглэгч нь ч үүнд тэгтлээ дургүйцэх зүйлгүй, гол нь шинэ юм хэрэглэж байгаа тул, тэр нь хангалттай өндөр сэтгэл ханамжийг өгдөг болтой.
Гол сэдэв болох мэдээлэл түгээх давхарга нь, тухайн сайтаас хамааран, хэрэглэгчийн хүйс, нас, information literacy, зан чанар (магадгүй боловсрол), хэрэглэх цаг хугацаа(тогтмол ашиглах явцдаа өдөрт тухайн сайтад өнгөрүүлэх цаг хугацаа болон тухайн идэвхитэй ашиглаж эхлээд идэвхи нь сулрах хүртлэх хугацаа) гэх мэт нь олон янз байна. Мөн тухайн сайтыг цаг хугацааны үечлэлээр харах явцад, мэдээлэл түгээх давхаргын өөрчлөлт байх бөгөөд энэхүү урсгалыг мэдрэх-мэдэх нь мэдээлэл түгээгчид чухал хүчин зүйлс болно. Мөн мэдээлэл түгээх сайт нь глобал орчинд ашиглагдаж байгаа тохиолдолд ч, тухайн ашиглаж буй бүс нутгаас хамаарч, мэдээлэл түгээх давхарга нь харилцан ондоо байх боломжтой.
Жишээ болговол: (Энэ нь бодитой тоон баримт дээр тулгуурласан бодит жишээ биш бөгөөд, зөвхөн хувь хүн миний үзэмжээс хамаарсан болгохыг болгоно уу.)
Яг одоогийн байдлаар буюу 0 жил… Twitter ашиглагчийн хүрээ 140-оод үсгэнд тохируулж мэдээлэл хүргэнэ. Өөрөөр хэлвэл, information literacy-д тулгуурлавал, үсгийг чухалчлах, насныхан энэхүү давхаргад илүүтэй хамрагдах буюу 25-с дээш насныхан илүүтэйгээр ашиглана. Мөн цаг хугацааг алдахгүй, богино мэдээллээр олонг олж авахын тулд, ажилд орсон хүмүүс, ялангуяа мэдээллийг fun байлгахаас илүүтэйгээр, тухайн мэдээлэл дээр ямар нэгэн мэдээллийн debut хийх, ярилцах бодолтой хүмүүсийн давхарга. Эрэгтэй хүйс нь давамгайлах бөгөөд, эмэгтэй хүйс нь бусдаас онцгойрсон байдлыг гаргах сонирхолтой хүмүүс элбэг.
Keyword: мэдээлэл нь fun байх нь чухал биш, мэдээлэл дээр тулгуурлан debut хийх эсвэл мэдэмхийрэх замаар олон нийтэд мэдээлэл түгээх зорилготой  Facebook
Оюутаны амьдрал дээр үүссэн гэдгээс нь ч ойлгомжтойгоор, мэдээллийг fun байдлаар хүлээн авах сонирхолтой хүмүүсийн давхарга. Монголд энэ нь харьцангүй залуу давхарга бөгөөд, 14(магадгүй 12,13) настай сургуулийн дунд ангийхнаас эхлэнэ. Information literacy нь залуу давхарга тул, бичиг цаас гэхээсээ илүүтэйгээр, ТВ, хөгжим дуу, видео гэх мэтийг хэдийнээ мэдээд, ертөнцдөө танилцаж эхлэхэд компьютер гэдгийг ашиглаж өссөн. Ийм учраас энэ давхарга нь мэдээллийг, үсгээр төсөөлөх биш, нүдэнд харагддаг бодит амьдралтай ойролцоо байдлаар хардаг. Иймээс зураг, видео нь эдгээр хүмүүст чухал байх бөгөөд, мэдээллээс тэд бүхэн ямар нэгэн байдлаар таашаал авах дуртай. Эрэгтэй эмэгтэй хүйсийн баланс хадгалагдсан, бусад мэдээллийн хэрэгсэлд байхгүй давуу талтай. Хангалттай залуу давхарга тул, одоогийн байдлаар ирээдүйд хүч нь улам нэмэгдэх давхаргыг агуулж буй давуу талтай. Сэтгэлийн хөдлөлт автамтгай, хүний үгийг тэр чигээр нь аваад, итгээд явах боломжтой давхарга. Hi5-н хөгширсөн хувилбар гэж ч болно.
Keyword: Мэдээлэл дээр тулгуурлах debut хийх нь чухал биш, олноор, хамтаар fun байх, сэтгэлээ хуваалцах, сэтгэлийг дагаар доргих боломжтой залуу, хүйсийн баланс хадгалагдсан сайн давхарга LinkedIn
Энэ нь google+ -н нэгэн адилаар, харьцангүй niche market магадгүй бүдүүлэг үгээр хэлэхэд харьцангуй маниак талдаа. Бүртгэл хийхэд шаардлагатай нь өөрийн боловсролын болон ажил туршлагын карьерыг бүртгэхээс харахад, харьцангуй Би Чаддаг гэдгийг нийтэд харуулах гэсэн, тиймээс ч тэрэн дээрээ тулгуурлан амжилт гаргах гэсэн давхарга. Information Literacy -г нь бодож үзвэл, мэдээлэлтэй танилцахад, компьютерийн хэрэглээ ихтэй, мөн харьцангуйгаар академик талаасаа ч, папертэй харьцаад сурсан давхарга. Иймд өөрсдийн бахархал болох мэдээллийг гайхуулах замаар олон нийттэй харицах зорилготой тул, өөрийн гайхуулах мэдээллээ зүгээр нэг 140 үгэнд багтаахыг хүсэхгүй давхарга. Иймд үсгийг будаж шунхдах хэрэгтэй тул, будаж шунхдах боломтой интерфэйсыг ашигладаг.
Keyword: Өөрсдийн хийж ирсэнийг олон нийтэд гайхуулах(муугаар хэлэхэд, сайнаар хэлэхэд promotion) шугамаар харилцах тул, энд мэдээлэл түгээхэд ганган байх хэрэгтэй. Мэдээлэл түгээгээд, шууд дагаад намирах нь ховор. Google+
SNS-н боом эхлэж байгаатай холбогдон, Google-с гаргасан tools. Information literacy нь компьютер болон мэдээллийн технологийг зүгээр нэгэн хэрэглэгээ болгоод орхидоггүй илүү ихийг нэмж хүсдэг, энэ чиглэлээр мэргэжлийн биш ч байсан, мэргэжлийн хүн шиг хүсэл тэмүүлэлтэйгээр хандан ихийг эрэлхийдэг, niche market. Google-н олон сервисийн нэгэн хамтаар ашиглах давуу талтай боловч, Google-н бүх үйлчилгээг сайтар ашиглаж чадах нь, хангалттай өндөр information literacy-н хана болно. Мэдээж нэг ашиглаад амтад нь орчихвол салахгүй орчин ч, бусад мэдээллий хэрэгслээс урсаж орж ирэх урсгал нь харьцангуй бага байгаа нь өнөөдрийн бодит үнэн.
Keyword: компьютер болон мэдээллийн технологийг зүгээр нэгэн хэрэглэгээ болгоод орхидоггүй илүү ихийг нэмж хүсдэг niche market.
Яг өнөөгийн байдлаар надад иймэрхүү байдлаар харагддаг тул, хувь хүнээсээ дараах байдлаар ашиглаж байна.
1.Google+ -г би IT-р пионер байх ёстой гэсэн бодлогоор, ашиглаж, энд байгаа мэдээллээс хоцроогүй явж байгаагаа шалгах зорилготойгоор ашигладаг. Одоогоор орж шалгах зүйлс нь их байгаа тул, иймэрхүү түвшинд л ашиглахад хангалттай. Бусад мэдээллийн хэрэгслээр илүү олон хүмүүс мэдээллээ түгээх боломжтой байгаа гэдэг нь ч бас нэг шалтгаан. IT дээр тулгуурлан бусад салбарт хөл тавьсан, бас ч болоогүй, IT дээрээ пионер байдалтай байж ирсэн гэдэг нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн Монгол Клауд ч гэх мэтээр, IT-д тодорхой байр суурьтай байсан pride байдаг тул Google+ -г хамаагүй орхиж болохгүй байгаа.
2.LinkedIn-н тухайд гэвэл, сургуулиа төгсөөд ажил хайж байгаа биш, нэгэн бизнес chance хүлээж ямар нэгэн idea хайж байгаа биш. Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөе гэсэн хүсэл эрмэлзэлтэй тул, надад одоогоор өөр ямар нэгэн юм хэрэггүй л бна. Тэгээд ч сансрын салбар гэдэг нь 10-20 жилийн өмнөх, өнөөх л IT-г бүүм болгосон бүхий л хүмүүс оролцож байгаа, хамгийн ирээдүйтэй салбар л даа. Иймд connect хийхийг хүссэн хүмүүсийн хүсэлд хариу болгож холбогдох л ажлыг хийж, хааяадаа иймэрхүүй хүмүүс иймэрхүү field-д байгаа юм байна даа гэдгийг хянахад ашигладаг.
3.Twitter Хувь хүний зүгээс энэхүү давхаргад хамаарахгүй ч, өөртэй хамааралтай олон хүмүүс энэхүү хүрээнд хамаарах тул, зөвхөн мэдээллийг апдэйт хийх түвшинд ашиглаж болохгүй болчоод байгаа. Тодорхой хэмжээнд өөрийн байр суурийг энд харуулах шаардлагатайг сүүлийн үед мэдэрч эхэлсэн тул, байнга шалгаж тодорхой хэмжээний мэдээллийг түгээх бодолтой болсон. Гэвч, гол мэдээллийг Facebook бичих зорилготой тул, Facebook-тэй холбож, Facebook дээр бичигдсэн бүх зүйлс, twitter дээр гаргадаг болсон. Харин хааяадаа Twitterт байгаа давхаргад зориулж мэдээлэл түгээх хэрэгтэй байдаг тул, Тwitter дээр бичсэн мэдээллийг Facebook дээр гаргадаггүй.
4.Facebook Гэр бүл, дотны андууд, анги хамт олны найзууд болон бас бус хүмүүстэй холбоотой байдаг тул, энд ихэвчлэн байж, энгийн мэдээллээ түгээдэг.
1 жилийн дараа Одоогоор юуг ч хэлж мэдэхгүй ч, ойрын 2 жилдээ Монголын хувьд томоохон өөрчлөлт гарахгүй болов уу. 
3 жилийн дараа Facebook-г ашигладаг залуу үе нас ахиж, магадгүй зарим нь сонгуүльд саналаа өгөх эрхтэй ч болж магадгүй. Энэ нь улс төрчдөд facebook-г ашиглах ёстой нэгэн хүчин зүйлс байх болов уу. Twitter хэрэглээ хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран давхарга нь өөрчлөгдөх боломжтой. Жишээ нь Лондонгийн олимпод Twitter-г мэдээллийн хэрэгсэл болгосноор, хэрэглэгчийн давхаргад тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж, мөн доргио байдал ихэссэн. Twitter нь шинэ үйлчилгээ нэмбэл, магадгүй Facebook-с ч шинэ давхаргыг татах боломжтой. Google+ -г Google компани нь хэрхэн маркетинг хийхээс хамаарч, давхаргад өөрчлөлт орох боломжтой. Энэ нь андройд суурьтай ухаалаг утас болон таблетын хэрэглээний эрч хүрчтэй шууд хамаарна.
5 жилийн дараа Social Networking Service/Site гэсэн бүүм хэдийнээ намжсан байх нь ойлгомжтой ч, 1-2 нь нэгэн суурь дэд бүтэц болон үлдэх нь тодорхой. Энэ үед ямар шинэ технологи, шинэ давалгаа үүсэхээс хамаарч, эдгээр сайтууд нь Yahoo, Hotmail-н замналыг дагах ч боломжтой. Hotmail хэрэгцээнээс гарсны адилаар, ямар нэгэн компанид уусах үйлчилгээ байхад, Yahoo-н нэгэн адилаар, мэйл, мэдээ түгээх портал сайт шиг ганц 2хон чиглэлээ барьж үлдэх ч боломжтой. Ялангуяа, LinkedIn-н тухайд гэвэл, CV солилцдог интерфэйс болон хувирч болох л юм.