Beautiful Plants For Your Interior
Зарим нэгэн санаа: эдийн засаг
Эрхэм ээ,
Доорхи хэдэн тезисийг задлаад нийтлэл бичих санаатай юм. Зав зайгаараа санаа оноо нэмэрлээрэй.
Р.Амаржаргал
Эдийн засгийн өнөөгийн байдал:
- 2 жил хямралгүй, хачин сайхан байгаа мэт ярьж байсан
- Өнөөдөр хямралд гүнзгий автагдсан мэт ярих юм
хямралын уг сурвалж нь: дэлхийн эдийн засаг гэжээ - Дэлхийн гэхээсээ хөршүүдийн эдийн засаг гэх нь оновчтой, гэхдээ
- Хятадын эдийн засгийн байдал манайхыг доргиох хэмжээнд хямраагүй
- Дэлхийн эдийн засгийн хүрээнд бүтцийн томоохон өөрчлөлт явагдаж байгаа нь түүхий эдийн үнээр илэрхийлэгдэж байгаа
Эдийн засгийг тогтвортой өсгөх үүргийг засгийн газар хариуцна. Харамсалтай нь өнөөгийн байдал, тун зөөлөн хэлэхэд сэтгэлд хүрэхгүй байна.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бүгд уруудаж, банк санхүү, ялангуяа өрийн асуудал түгшүүр зарлах хэмжээнд дөхлөө.
Төр засагт итгэх итгэл алдарч байна. Цаг алдсан боломж алдсан. 2-3 жилийн өмнө хэрэгжүүлж болохуйц олон алхамууд өнөөдөр хумигдсан. Зүүрлэвээс: эмээр эмчлэх боломж алдагдаж, хагалгаа хийхээс өөр аргагүй болов. Өвчтөнөө эмчлэхгүй удааж, хагалгаанд ороход хүргэсэн эмч хариуцлага хүлээх ёстой.
Засгийн Газар эрхбиш хөдлөөд байгаа мэт боловч:
a) реклам улс төр нь хэтэрсэн
b) цөмөө олж харахгүй өнгө дагасан
c) өөрсдийн санхүү эдийн засгийн ашиг сонирхолыг эхэнд тависан
d) ихэнхи тохиолдолд энгийн мэдлэг, туршлага дутсан байдалтай байна. Зүүрлэвээс: оркестр симфони тоглоохоор суугаад чаддаг хэсгээ л тоглоод байгаа мэт. Удирдаач партетураа уншиж мэдэхгүй. Хөгжимчид мөн адил. Симфони нету.
Дүгнэвэл: эдийн засгийн өсөлт саарсан, хямрах эрсдэл нэмэгдсэн. Гадаад орчин гм бусдад нялзаах түлхэх хэрэггүй.
- Эдийн засгийг “мөнгөөр угжих” аргаар шийдэл олох гэсэн нь бүтэлгүйтсэн. Засгийн Газар ямарч уялдаагүй, эзэнгүй (хяналтгүй), сонирхолын бүлэглэлд шууд утгаараа хөтлөгдөж 3 триллион төгрөг + 1.5 млрд доллар цацсан.
- Засгийн Газар, аж ахуйн нэгж, айл өрхийн санхүүгийн байдал тун муу байна. Харилцан, бие биендээ сөргөөр нөлөөлж, уруудуулсан чөтгөрийн тойрог үүсгэж байна.
Энэ янзаар бол: Санхүүгийн байдал улам доройтно, төсөв улам бүр тогтворгүйтнэ. Инфляцийн аюул дахиад нүүрлэж байна.
Шийдэл:
УИХ, Засгийн Газар цэгцтэй шаталсан шийдвэрлэг алхам хийх ёстой.
- Улс төржисөн биш, цэгцтэй, гүнзгий бодлого бүтэц зохион байгуулалтын арга хэмээ байх ёстой. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нь бодлогоо илэрхийлсэн, тусгасан байх юм.
Нэн тэргүүнд төсвийн сахилга тогтвортой байдлыг хангах ёстой.
- Зургаан (6) төсөв байж таарахгүй
- төсвийн тэлэх хумих бодлогыг туйлшарлалгүй тэнцвэртэй хэрэгжүүлэх
- өрийн хязгаарыг чанд сахих
- мөнгөний бодлогыг идэвхитэй ашиглах
Зорилт: богино хугацаанд бизнесийн орчинг сэргээх, ажлын байр бий болгох; урт хугацаанд өрийг хяналтанд оруулах, банкны өрийн эрсдэлийг шийдвэрлэх
Манай эдийн засгийн загвар – түүхий эдийн экспортод тулгуурласан – явуургүй, урт насгүй гэдэг нь ойлгомжтой баймаар. Гэсэн хэдий ч УИХ, ЗГ ярьж хэлж байгаа, гаргаж байгаа шийдэрүүд нь эл загвар үүрд мөнх үргэлжлэх мэт байгаа нь харамсалтай.
Сүүлийн үед ЗГ гишүүд, АН дарга нар “эдийн засаг хямрал” гэж ярих болов. Эдний ярьж байгаагаар хямралд байна гэж бодвол – тогтвортой өсөлтийг хангах эдийн засгийн загвар алга, одоо байгаа нь түүхий эдээс улам бүр хараат болгоод байна гэдгийг хүлээн зөвшөөрч шийдвэртэй арга хэмжээ авах ёстой юм. Уул уурхайд гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулахаас өөр эдийн засгийн өсөлтийг хангах ямар ч өдөөгчийг хүлээн авах чадваргүй эдийн засагтай болчихлоо.
2013 онд эдийн засгийн өсөлт 9% хавьцаа гарсан, амлалт нь 2 оронтой тоо байсан. Хүн амын бодит орлого стагнаци-д орж, буурч эхэлсэн. Бодит эдийн засгийн салбар хумигдаж эхэлсэн.
Эдийн засгийг чиглүүлэх, залах учиртай институтууд уйлмаар байдалтай байна. Давосын форумын сүүлчийн дүгнэлтээр бид 148 улс орны 107 нь өрсөлдөх чадварын агрегат үзүүлэлтээр явна. Макроэдийн засгийн орчин 130-д (148-аас), санхүүгийн зах зээл 129. Нарийвчлан задлаад үзэхээр өмчийн эрхээр 110, оюуны өмчийн баталгаа 140, улс төрчдөд итгэх итгэл 124(!), төсвийн мөнгийг буруу замаар оруулах ур чадвараараа эхний 15, өөрчлөөд л шинэчлээд л байдаг эрхзүйн орчин бүр 129-д, аудит хөндлөнгийн хяналтын тогтолцоо 135, компанийн засаглал 136, жижиг хувьцаа эзэмшигчдын эрхийг хамгаалах чадвараар 112 явна.
Дэд бүтцийн чанар чансаа ярих ч юмгүй – сүүлээсээ эхний 7-д. Шинээр тодорсон сайд болгон тоглодог Боловсролын системын чанар 137-д, судалгаа шинжилгээ, давтан сургалт 145(!). Мэргэжлийн менежментыг ашиглаж буй үзүүлэлт нь 120-д, гаднаас авьяаслаг мэргэжилтнийг татах чадвар 130-д , зээлийн хүртээмж, банкны “эрүүл мэнд”, санхүүгийн зохицуулалт г.м санхүүтэй холбоотой үзүүлэлтүүд сүүлчээсээ эхний 20-д л явна даа.
Хөрөнгө оруулалт эрс буурсан, капитал монголоос “чимээгүй” зугтаж байгааг хэлэх хэрэгтэй байх. Миний тооцоогоор жилд 300-1000 сая ам доллар зугтаж байна.
Байдал нэг иймэрхүү л байна. Засгийн Газар гэнэт ухаан орсон юм шиг 100 хоног г.м зарлан ямарч чанар чансаагүй хуулийн төслөөр УИХ-ыг булаж эхлэв. УИХ нь дагаад л дэрвэж эхлэв. Буурьтай, суурьтай Засгийн Газрын цэгцтэй алхам гэхээс гол дүрд нь Батбаяр, Ганхуяг, Улаан тоглосон, Алтанхуяг продюсертэй Сайханбилэгийн шоу мэт уншигдаад байна. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлэх биш харин ч улам сааруулан унагах, дунд урт хугацаанд сүйрэлд хөтлөх алхамууд хийж байна. (Ер нь ЗГ-ийг тэр чигээр нь арай гайгүй ажиллаж буй хотын Баттулга, Батүүлийн мэдэлд шилжүүлэн тэнд дадлага хийлгэмээр.)
Чоно борооноор гэгчээр хожсон давхрага бас байна. Банкны салбарынхан ашигт орлогодоо умбаж байна. Нэрлэсэн бөгөөд бодит орлогоос нь хэд дахин давсан хэрэглээний зээлийг харилцагч нартаа цутгаж байна. Чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн төдийгүй тэсрэлтэд хүргэх аюултай болов. Иргэдээс 14-18 хувьтай эх үүсвэр татаж 8 заримдаа бараг хүүгүй шахуу төрд өгөөд байгаа нь аймшигт ангал өөрсдөө ухаж байгаа мэт.
Монголын бүх активыг үнэгүйдүүлэн “соёлтой маягаар дээрэмдэн тонож” баялагийн дахин хуваарилалт санаатай хийж байгаа зохион байгуулалттай бүлэглэл байгаа юм биш биз дээ гэж хардмаар байдал үүслээ.
Эдийн засаг-руу юүлэх нэрээр хэвлэсэн мөнгийг шингээх арга зам нь валютын ханш байжээ. Манай санхүүчид моментийг алдсангүй л дээ. Одоо валютын нөөц хэд болсоныг мэддэг хүн байхгүй байх аа. Учир нь эдийн засагт цацсан мөнгө нь “урт мөнгө” байх ёстой байтал “богино мөнгө” байж. Энэ нөхцөлд спекуляци цэцэглэж л таараа.
Зээлийн хүү бууруулах зорилго бас бүтсэнгүй. Зээлийн хүүгээ бууруулаж чадаагүй байхад гаднаас “хараат болохгүй” гм яриа зүгээр л ониго. Эргэлт удааширах тусам байгаа хэдээ хадаг дээр тавиад гадныханы өмнө царайчлан зогсоно. Сүүлийн 10 гаруй жилийн бодлого яг ийм байдал хүргээд байна.
Байдал иймэрхүү байхад Эдийн засгийн яам ханшийг 1385 аар тооцож төсөв батлуулсан нь, эрх баригчид түүнийг дэмжин баталсан нь монголын эдийн засгийг нэг мөсөн нухах гэсэн хорон санаа гэлтэй. 2014 оны эхний 5 сарыг бид юу ч хийлгүй алдсан. 5 сар!!! ямар баян улс орон болоод 5 сараар тоглодог байна аа.
Нүүрсний экспортод тулгуурлан эдийн засгийн болон гадаад бодлогыг явуулж байгаа нь бидний хамгийн том эндүүрэл алдаа.
Нүүрс ч бай төмрийн хүдэр ч бай дэлхийн зах зээлийн үнээр бид худалдаж чадахгүй. Тиймээс глобаль түвшингийн том хөрөнгө оруулагч татах, бүс нутгийн бөгөөд бусад интеграцийн механизмыг өргөн ашиглах ёстой юм.
Товчоор: тэнгэр энэ тэндээс хөрсөндөө буумаар байна.
From: Саранцацрал
Subject: Бодлого
Message Body:
Монгол улсад хэтийн хегжлийн бодлого байх шаардлагатай. Нуудэлчин удмын монголчууд мал аж ахуйг Хунну Суннугээсээ эрхэлсэн. Ийм улс орон гэнэтхэн уул уурхайн том орон шууд болно гэж байхгуй. МАА н бутээгдэхуунээ сайжруулж туундээ дереелж хегжих боломжтой. Улс орон засгийн газрын тувшинд ирээдуйг харах чадвар бухий удирдагчид одоохондоо гарч ирээгуй байна. Салбарын мэргэжилтнуудийн санаа бодолыг нэгтгэж улс орноо хегжуулэх хэтийн бодлого боловсруулах, ямар ч засгийн газар гарсан тэр бодлогоо барьж хегждег баймаар байх юм.
Бид хөгшин, залуу, ажилтай ажилгүй нь бүгд улс төрийн сэдэв ярьдаг, түүнийг ойлгодог, ойлгодогүй нь мэдэгдэхгүй хоорондоо эцэс төгөсгөлгүй маргадаг, хариуцлаггүй зах замбараагүй ангал руу улам яваад байгаа юм шиг. Ардчилад гэгч ойлголтыг зөвхөн “эрх чөлөө” мэтээр ойлгуулаад, бүх шатыг хариуцлаггүй, хариуцлага нэхдэг, тооцдог механизмгүй болгоцон юм шиг санагддаг. Өнөөдөр улс төрд, улс төрчид биш бизнесменүүд нь илүү зогхилсон тул, улс төр нь яаг бодит ард түмний амдарч буй хөрсөн дээр буухгүй байгаа юм шиг. Бид ягаад үндэсний хэмжээний 1 ч үйлдвэртэй болж болдоггүй юм? Жишээ нь хийн түлш ч юмуу нефт боловсруулдаг үйлдвэртэй болж болдоггүмуу, гаднаас нефт оруулж ирдэг компаниуд үүнд нь блок хийдэг гэдэг нь үнэн юм уу? Ил болгооч, яагаад бид үйлдвэртэй болохгүй байгаа юм, жоохон мөнгөтэй болох л юи бол халамжинд мөнгө цацаж эхлэх юм, албаар улсыг хордуулаад ч байгаа юм шиг
Бүгдэнтэй нь санаа нэг байна. Өөрийн саналаа хэлэхэд улс төр бизнесийн цөөн хэдэн бүлэглэл засаглалыг гартаа аваад жинхэнэ олигарх төрийг үүсгэчихээд байна. МСиЭс, Таван Богд , МАК, АПУ-Шунхлай, Петровис биш л бол ямар ч боломжийн бизнес сэтгээд Монголд хол явахгүй байна. Чөлөөт өрсөлдөөнийг элдэв хууль тогтоомж гарган хааж байна. Уул уурхайн салбарт Монголын олон бизнесман, хөрөнгөтнүүдийн хөрөнгийг албаар гацааж цаг хожиж байна. Жижиг эдийн засагтай улсад хэт том төслийн үр дүнг харж улс гүрнээрээ тэжээмэл амьтад болохыг сурталчилж Засгийн Газар ч тэр үр дүнд хүрэх гээд улайран зүтгэж байна. Дорнодод Хятадын компани газрын тос олборлодог газрын ардуудад сар бүр 400 мянган төгрөг өгдөг тэрүүгээр нь тэр хүмүүс архин далайд живж байгаа тухай тэнд ажиллаж байсан хүн ярьж байна. Энэ чинь Америкийн Индианчуудыг устгасан шилдэг арга шүү дээ. Ажил хийлгэж хариуцлага үүрүүлэхгүйгээр ард түмнийг мөнгөөр угжина гэдэг бол биднийг мөхөөх гол арга нь. Жижиг том гэлтгүй хувийн бизнесийг хөгжүүлж тэднийг зориудаар өрсөлдөөнөөс шахан зайлуулдгийг төр зохицуулах ёстой. Бид Оюу Толгой, Таван Толгойгоос хишиг хүртэхгүйгээр өөрснөө амьдраад ирсэн, цаашид ч болно. Дэд бүтэц,боловсрол, эрүүл мэндэд төр илүү ажилла.
1. Бид дотооддоо хийж чаддаг бүх зүйлээ гаднаас авмааргүй байна. Авлаа гэхэд импортын татварыг нь 200-с дээш хувиар тогтоох. Ингэж байж үндэсний үйлдвэрлэл нь хөгжих болов уу?
2.Ямар ч ажлын чадваргүй, юу ч мэдэхгүй цай, кофе ууж утсаар ярьж интернетээр зугаалсан төрийн албан хаагч нэртэй сайхан гаруудаасаа салж болдоггүй юм уу тийм гарууд чинь ажилд мөн ч их садаа болох юм
3.Төрийн өмчит нэртэй хэний ч биш өмчит компаниудаа даруй хувьд гаргаачээ. Компани нь өчнөөн тэрбумын алдагдалтай байхад захирал удирдлагууд нь нүдэн дээр чинь баяжаад байгааг юу гэж ойлгох вэ? Ялангуяа эрчим хүчний салбарын компаниуд.
4.Монголдоо хийдэггүй зүйлийн импортын татварыг тэглэх хэрэгтэй юм шигээ.
Та тэгээд маниар юу заалгах вэ дээ. Таныг дэмждэг шүү. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Ёстой ойлгох юм алга. Бүгд цэцэн мэргэд болж жүжиглэх юм. бүгд л байр байрандаа очмоор байна. Улс төрчид УИХуралдаа хийрхэлээ хийдэг л юм байгаа биз, ядаж яам агентлагуудад нь мэргэжлийн, туршлагатай, менежер инженерүүдээ ажиллуулмаар байна. Боловсон хүчний бодлого, хүний нөөц алдагдсан. дуртай сургууль дуртай мэргэжлээ бэлтгээд энэ олон сургууль хэнд хэрэгтэй юм бэ. сүүлдээ сурсан нэр зүүж худалдаж авсан гэх хов жив хөвөрсөөр. Эндээс мэдлэггүй мэдлэгтэн төрж орон нутгийг удирдаж байхад хаана бодлого байна. дусал дуссаар байвал далай болнодоо.