Хууль баталж байгаа байдлыг өөрчлөх тухай

Хууль батлаж байгаа байдлыг өөрчлөх тухай

Peer review – гэж сонссон байх. Академик чанартай сэтгүүлд тогтмол хэрэглэдэг. Жишээ нь: би нэг сэтгүүлд эрдэм шинжилгээний материал өгсөн бол миний нэрийг даран хэн бичсэнийг мэдэх аргагүйгээр 3 шүүмжлэгчдэд илгээнэ. Чухам хэнд илгээсэн болохыг би мэдэхгүй. Шүүмжлэгч чухам хэний материалыг уншиж байгаагаа бас мэдэхгүй: Алдартай том эрдэмтэн, дөнгөж бичиж эхэлж буй судлаач – хэн болохыг мэдэхгүй. Тиймээс ёстой улаан эрээн болгоод буцаана. Шүүмжийг аваад би үндсэн материалаа эргэн шалгаж, тулган үзэж, дурдагдсан коммент БҮРТ хариу өгнө. Санал нийлэхгүй байгаа бол яагаад гэдгээ дахин тодруулаад тайлбарлаж бичнэ. Гурван шүүмжлэгчийн коммент БҮРТ хариу бичих нь амаргүй, хүнд бас цаг их шаардсан ажил. Цаасан дээр буулгасан тоо бүрийг нягтлан шалгаж байж ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ажлын хэмжээнд очно. Энэ мэтчилэн ажиллахад хамгийн багаар тооцвол ГУРВАН САР хэрэгтэй (тун өөдрөг нөхцөлд). Зарим статья жил хагасын дараа ч хэвлэгдэх нь энгийн үзэгдэл. Зөвхөн ГАНЦ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ажил нийтлэх гэж өөрийгөө хүндэлдэг нэр хүнд бүхий сэтгүүл ийм л шаардлага тавьдаг байна.

Харин улс орны хувь заяаг одоо ирээдүйтэй нь хамт шийдэж буй хуулийг УИХ хэрхэн баталдаг билээ. Зүгээр л ХАЛТУУР.

  1. хэлэлцэж буй асуудлаа мэддэг нь тун ховор,
  2. өглөө сэдээд үдээс хойш нь хууль батлуулдаг шахуу,
  3. хамгийн тэнэг хуулиа эх орон, эв нэгдэл, намын эрх ашиг г.м лоозонгоор өнгөлөн далдлах,
  4. тун цөөн хүний юм уу бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргах г.м тухай ярихаа больё.

Ядаж мэддэг чаддаг хүнээс нь асуугаад, дээр дурдсан шүүлтүүр шиг юманд оруулаад батлах тухай мөрөөдөж байна.

3 Comments

  1. хууль боловсруулахад гааднаас хуулж, авахыг нь авч болноо . Гэхдээ Монгол улсын нөхцөлд тохируулж боловсруулбал хэрэгтэй санаануудыг авахгүй , ямарч судалгаа шүүмжлэлгүй хурдан хугацаанд яаран батлах зөвхөн өөрсдийн хүссэн шаардлагад нийцүүлж байна . Зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй зүйл заалтуудыг хасаад оруулчих вий гэхдээ хэлэлцүүлэх сонирхол огт байхгүй байна

  2. хууль боловсруулахад гаднаас хуулж, авахыг нь авч болноо . Гэхдээ Монгол улсын нөхцөлд тохируулж боловсруулбал хэрэгтэй санаануудыг авахгүй , ямарч судалгаа шүүмжлэлгүй хурдан хугацаанд яаран батлах зөвхөн өөрсдийн хүссэн шаардлагад нийцүүлж байна . Зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй зүйл заалтуудыг хасаад оруулчих вий гэхдээ хэлэлцүүлэх сонирхол огт байхгүй байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *