Засгийн газарт ажиллах бололцоог олгох ёстой

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас дараах тодруулгыг хийлээ.512b675555ffc55f95e939c6d630744foriginal

-УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлээд байна. Хэлэлцээр зурахаас өмнө заавал УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай юм уу?

-УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудлыг өөр дээрээ татаж авчраад хэлэлцэх эрх бий. Гэхдээ энэ асуудал дээр би УИХ өөрөө хутгалдаж орох нь хэр зөв юм бол гэдэгт эргэлзэж байна, ний нуугүй хэлэхэд. Эцсийн эцэст бид Ерөнхий сайдаа томилсон, Засгийн газраа байгуулсан тэр этгээд өөрсдөө томилсон, өөрийнхөө Засгийн газар, өөрийнхөө Ерөнхий сайдад тэр шийдвэр гаргах бололцоог нь олгох ёстой гэж үзэж байгаа.

-Эдийн засгийг сэргээх чиглэлд УИХ ямар хуулийг батлах ёстой гэж бодож байгаа вэ?

-Одоо ярих гээд хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад багтсан хуулиудаа батлаад гаргачихад болно. Илүү юм хэрэггүй. Төлөвлөсөн ажлаа хийж чадвал  эдийн засгаа дэмжиж байгаа хамгийн шилдэг шийдэл болно.

-Казиногийн хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж, батлах болов уу?

-Казино бол эдийн засгийн бас нэг том салбар. Энэ дээр тулгуурлаад бусад үйлдвэрлэл үйл ажиллагаа нь уялдаад явдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас Казиногийн хуулийг явчих болов уу гэж ойлгож байна.

Сэтгүүлч: Г.ДАРЬ

http://politics.news.mn/content/208671.shtml

2015.04.06

One comment

  1. Enhsaihan said uneheer tiim ashiggui, Mongol ulsiin erh ashigt harshilsan geree hiisen yum bol, ter chigeer ni hyanaltgui batluulah ni zuv gej uu? Daraah uureg hariutslagiig muu geree hiisen humuusiig shiitgesneer nuhuj chadah uu? Yagaad iim chuhal tusliig yaran sandran batlah geed bgaa yum bol doo? Ta yu gej bodoj bna?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *