Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй

“Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор уригдан төсвийн тодотгол болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

eagle1

-Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд мөн сөрөг хүчний байр сууриар магадгүй хөндлөнгийн шинжээчийн хувьд Монгол Улсын эдийн засгийг ямар хэмжээнд байна гэж хэлэх вэ?

-Юуны өмнө урьсанд баярлалаа. Албан тушаалтай байхад бол нэг хэрэг шүү дээ. Харин албан тушаалгүй байхад урина гэдэг чинь зүгээр ч юм шиг. Өөрийн тань урьсныг сонсоод би амьхандаа гэрийн даалгавраа хийсэн. Миний ширээний урд зэхсэн эдгээр цааснууд миний уншсан үзсэн харсан тэмдэглэл, тооцоо хийсэн материалууд байгаа юм. Ерөнхийдөө эдийн засаг гурав, дөрвөн сарын өмнө байснаас дордоогүй гэж би хэлнэ. Гайхамшигтай дээрдсэн ч зүйлгүй. Ийм хэмжээнд л байх ёстой байсан. Тэр хэмжээндээ л байна гэж хэлээд байгаа юм. Хүмүүс сонгууль болоод маргааш нь тэнгэр цэлмээд хамаг юм өөрчлөгдөх юм шиг ойлгож байсан. Тэгэхдээ тийм зүйл болдоггүй. Эдийн засагт өөрчлөлт ороход хэсэг хугацаа шаарддаг юм байна гэдэг нь ойлгомжтой болсон шүү дээ. Зарим үзүүлэлтээр эдийн засаг маань энэ жил 1.3 хувиар өөрчлөгдөн гэсэн тооцоо судалгаатай байж байх жишээтэй. Энэ удаад бол тийм сүрхий өөрчлөлт гаргахгүй. 2016 ондоо 1.3 хавьцаа л өөрчлөгдөх юм байна гэсэн дүгнэлттэй сууж байгаа.

-Хөндлөнгийн хүмүүсийн хэлэхийг харж байхад муу нуухаар сайн илчил. Эхнэрийнхээ итгэл алдарсныг хүмүүст зарладаггүй юм аа гэх мэт янз бүрийн жишээгээр тайлбарлаад байна л даа. Үнэхээр та бүхнийг парламентад байхад эдийн засаг ийм байсан юм уу. Эсвэл тийм байсныг нуугаад байсан юм уу?

-Би үүнд тэр тэгсэн, ингэсэн гэж хэлэхгүй. Монголын гол эдийн засгийг хариуцдаг газар нь Сангийн яам байсан. Сангийн яаманд сүүлийн арваад жил хэн ямар албан тушаал хашиж байлаа гээд аваад үзэх юм бол бас л сонин дүр төрх гарч ирнэ. Ч.Улаан гэхэд л арав байтугай хэдэн жилд нь сайд байв. Д.Хаянхярваа, Н.Алтанхуяг, С.Баярцогт,  Ж.Эрдэнэбат гэхэд л Сангийн сайд хийж байсан. Энэ бол эдийн засгийг гардан хариуцаж байсан хүмүүсийн хамтын бүтээл. Өөрөөр хэлбэл хэн нэгэн дээр хүрч ирээд өнөөдөр ийм болсныг АН-аас болчихсон гэж хэлдэг ч юм уу. Эсвэл бид нар тийм гавьяатай гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Энэ бол хамтдаа л хариуцлагаа хүлээгээд явах учиртай зүйл. Сонин хэвлэлээс хараад байхад байгаа бүх зүйлийг АН руу түлхэж байгаа хандлага харагдаад байна. Би бол хэрэггүй ээ, тэгж даварч болохгүй ээ найзууд аа гэж хэлнэ. Энэ хийсэн бүтээсэн зүйлүүдийг хамтдаа л хийсэн шүү, та нар. Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй. Тоог нь ч гэсэн аваад үзвэл хэн хэн дээр юу ногдох нь уу гэдэг бол нээх баярлаад байх дүн гарахгүй

eagle2

-Шинэ Засгийн газрыг төсөв мөнгө хэцүү байна, хүндхэн данс хүлээж авлаа гэж мэдэгдэх үед би 2012 онд яалаа гэж бодсон л доо. 2012 онд АН олонх болж, засаг авахдаа энэ мэт мэдэгдэл хийж байсан уу?

-Тийм бас л энэ мэт нэг онигоо шиг зүйл байдаг даа. Чи мэднэ дээ. Шинэ засаг авсан хүн эхний жил хамаг зүйлээ өмнөх рүү түлхэж буруутга гэж байгаа. Тэгээд нээх дорвитой өөрчлөлт гарахгүй. Хүмүүс яасан бэ гээд шаардаад эхлэнгүүт нь бүтцийн өөрчлөлт хийчих гэж байгаа юм. Нэг сайдыг хусаад нөгөөхийг нь сайд болгоод л. Гурав дахь жилээс нь амь амиа бодоорой гэдэг. Тиймэрхүү л маягаар сүүлийн хэдэн жил яваад байх шиг байна.

-Одоо ч энэ засагт тийм зүй ажиглагдаад байна шүү дээ?

-Ерөнхийдөө л тиймэрхүү зүйл ажиглагдаад байгаа. Гэхдээ ер нь тоглоом шоглоомоос гадна хэлэхэд эдийн засгийн байдал гайхамшигтай биш. Ялангуяа аж ахуй эрхэлж байгаа хүмүүс бодит секторт ажиллаж буй хүмүүсийн хувьд ачаалал дэндүү их байгаа. Ялангуяа манай банк санхүүгийн салбар нэлээд эвгүй байдалд байгаа. Тэрийгээ дагаад бодит секторыг санхүүжүүлдэг механизмууд нь ч гэсэн нэлээд гажчихсан байгаа. Тиймээс баярлаад инээгээд байх зүйл байхгүй ээ.

-Та шинэ Сангийн сайдыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Чойжилсүрэн үү, юм гэдэг чинь харьцангуй. Зарим нь яг тухайн мэргэжлийнхээ салбарыг хариуцаад явдаг хүн байвал сайн гэж үздэг тал бий. Зарим нь тэр салбараас огт өөр шинэ хүн гарч ирээд үнэхээр улстөрөө хараад явж байвал ондоо аваад явдаг тал бий. Хоёрын хооронд юм мэддэггүй хүн байснаас түүнийг огт гадарладаггүй хүн орж ирээд том бодлого бариад явдал зүгээр тал ч бий. Чойжилсүрэнгийн хувьд бол хэрвээ би андуураагүй бол сүүлийн дөрвөн жилд улсын төсвийг бүрдүүлэх ажлын хэсэгт байнга орж байсан. Өөрөөр хэлбэл, тэрээр эдийн засаг ямар юм руу яваад байна ямархүү янзтай дүр төрхтэй байж болох вэ гэдгийг бол эрх биш гадарлах ёстой. Тэрээр гал тогоонд нь ороод явж байсан хүн.

eagle3

-Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг 15 хувь болгочихлоо гэхэд төсөв, мөнгөний бодлого хоёр нь зөрөөд байна. Тоо боддог хүнд харахад нэг өөр байх. Мэддэггүй хүн харахад орлого зарлага хоёр нь хол зөрөөд байх нь хэр зөв бодлого юм бол оо?

-Монголбанкны үйл ажиллагааны хувьд хоёр гурван зүйл ажиглагдсан. Нэгт шинээр томилогдсон Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд өмнө нь Сангийн сайдын албыг хашиж байсан хүн. Сүүлийн 8-9 жил энэ тэрүүгээр явсан. Тэр ч утгаараа мань нөхөр жаахан холдсон байх. Баяртсайханд суурь байх ёстой. Түүнийгээ бүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг нь нэг асуудал. Саяны авч байгаа арга хэмжээ их л бачимдсан асуудал боллоо гэж би бодсон. Бодлого гэхээсээ илүү нөхцөл байдлыг дагаад ямар ч байсан нэг арга хэмжээ авсан болж, ажил хийсэн болж харагдах хэрэгтэй гэдэг үүднээс авчихсан юм болов уу гэсэн бодол надад төрсөн. Яагаад гэвэл мөнгөний бодлогын хүүг 15 хувь болтол өсгөнө гэдэг бол үндсэндээ бодит эдийн засгийн сектор санхүүгийн эх үүсвэргүй болгож байгаатай адилхан зүйл. Урт хугацаанд бол шүү дээ. Зүгээр богино хугацаанд бол энэ үр дүнгээ өгнө гэж тооцоод байгаа юм. Энд нэг “но” байгаа. Тэр нь мөнгөний бодлого, бодлогын хүү гэдэг чинь монголын эдийн засгийн салбарт  өөрөө хэр зэрэг нөлөөтэй зүйл билээ гэдэг нь асуудал. Богино хугацаанд нөлөө үзүүлнэ гэж би бодохгүй байна. Урт хугацаанд аваад үзэх юм бол бодит эдийн засгийн секторыг нэлээд хүнд байдалд оруулна.

Яагаад ийм арга хэмжээ авав гээд бодохоор үндсэндээ Оросоос хуулчихав уу гэж. Оросын төвбанкны ерөнхийлөгч хүүхэн 2-3 жилийн өмнө ийм байдалтай тулаад авсан арга хэмжээ нь иймэрхүү л байсан. Тухайн үедээ хүмүүс шүүмжлээд явсаар байгаад өнөөдөр хоёр жил хагасын дараа ОХУ-ын рубль тогтворжин эдийн засаг нь одоо л нэг гайгүй болох болов уу гэсэн шинж тэмдгүүд ярьж байгаа. Тэр чинь ОХУ-ын эдийн засаг шүү дээ. Дотроо үйлдвэрлэх зүйлсээ үйлдвэрлээд авч явах юмнуудаа аваад явдаг. Манай монголын эдийн засгийн ямар билээ гэдэг чинь их сонин. Тэр утгаар нь бол Монголбанкны нөхдүүд цаашид анхаарах байлгүй дээ. Үүнд арай илүү цэгцтэй замбараатай өнөө маргаашдаа биш алсыг харсан бодлого явуулах байх гэж горьдож байна. Сангийн яамны хувьд авсан арга хэмжээ нь хэд хэдэн зүйлс нь нүдэнд өөрийн эрхгүй тусаад байгаа. Нэгдүгээрт үүссэн нөхцөл байдлыг зангидаад авъя гэсэн бодол байна уу гэж бодсон. Хэрвээ тэр утгаараа явж байгаа бол энэ зөв зүйтэй. Үүнд ярих зүйл, шүүмжлэх юм байхгүй. Ямар ч байсан байдал ямар байна улсын төсвөө нэгтгээд тарж бутарчихсан байгаа зүйлсийг нэгтгээд нэг тоо гаргаж авъя гэсэн бол би зөв л гэж хэлнэ. Тэр дүнгээр ерөнхийдөө нэг макро удирдлагын түвшинд урсгал тэнцлээ л харах ёстой. Урсгал тэнцлээ хараад төлбөрийн балансаа хараад явахад богино хугацаандаа бол болоод явдаг. Тэр утгаар нь аваад үзвэл саяны төсөв маань урсгал зардал дээр нь нээх хүн амьтан уулга алдаад шагшраад байх зүйлгүй. Ерөнхийдөө 6 хувиар л өсөж байгаа. Гэхдээ зардлыг нь бүхэлд нь аваад үзэхээр маш том тоо гарч байгаа.

-Урсгал зардал 6 хувиар л өссөн-

Р.Амаржаргал: Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй-Зардлыг бүхэлд нь аваад үзэхээр маш том тоо гарч ирж байгаа. Бараг 9 триллион руу оруулж ирээд орлого зарлагыг нь аваад үзэхээр 4 триллион төгрөгийн алдагдалтай болоод улсын төсөв чинь бараг дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэх алдагдлалтай болоод маш аймшигтай тоо гарч ирж байгаа. Хэн ямар тоо бариад ярьж байгаагаас их зүйл хамаарч байгаа. Улсын төсвийн алдагдал чинь бараг 20 хувь хүрэх гэж байна. Өнөөдөр 18 хувь байна. Оны эцэст 20 хувь хүрлээ үхлээ хатлаа гээд ярих юм бол үгүй гэж хэлэхгүй. Үнэхээр тийм тоонууд байж байгаа. Зүгээр чи урсгал зардлаа 6 хувь нэмэгдүүлсэн байна шүү дээ. Энэ чинь нь л өнөөдрийн өдөр тутмын амьдрал дээр аваад үзэхэд нээх халаглаад байх зүйл алга гээд яривал бас үнэн болж байгаа. Би ойлгохдоо эд нар өнөөдөр нэг л юман дээр суучихлаа гэж бодоод байгаа. Сонгууль болсон уу болсон. Сонгуулийн дараа өрөө төлөх ёстой юу төлөх ёстой. Өчнөөн компани, аж ахуйн нэгж санхүүжүүлсэн байж таараа. Тэгэхээр хамгийн түрүүнд тэдэнд  өгөх гээд байгаа мөнгө тэр дүн дээр зарлагаа 2.7-гоор нэмэгдүүлнэ гэж байсан. Тэр бол хоёр үзүүлэлтээр орж ирж байгаа. Нэгдүгээрт бичсэн вексель, хоёрдугаарт эргэж төлөгдөх нөхцөлтэй концесс. Тэр дүнгүүдийг аваад үзвэл их том тоо гарч байгаа. Энэ бол сонгуулийн үед чи намайг дэмжсэн би чамд эргээд өгье гэдэг маягаар уншигдаж байна уу гэж сэжиг төрөөд байгаа. Яг үүнийг судалдаг хүмүүс вексель, концесс гээд бөөн мөнгөний дүн гараад байгаагийн цаана ямар компаниуд байна нэр усыг нь аваад үүнтэй холбоод үзэх юм бол гарч ирэх байх гэж бодож байна. Түүнээс биш эдийн засаг үхлээ хатлаа гээд аваад байгаа юм бол их бага. Би түрүүн хэлсэн урсгал зардал бол 6 хувиар л өсөж байгаа. Хөрөнгийн зардал гэхээр өндөр тоо болтол буюу улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь хүртэл өсгөөд тавьж байгаа бол их гунигтай л үйлдэл. Монголын улстөр эдийн засаг ямагт уялдаа холбоотой.

Хөрөнгийн зардал гэхээр өндөр тоо болтол буюу улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь хүртэл өсгөөд тавьж байгаа бол их гунигтай л үйлдэл. Монголын улстөр эдийн засаг ямагт уялдаа холбоотой

Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс эдийн засгаа яаж залдаг юм яаж захирч хааш нь явуулж байгаа юм бэ гэдэг чинь төвөггүй л харагдаж байгаа. Ард иргэд элдэв янзын зүйлд анхаарал тавиад байгаа ч юм уу үгүй юу. Хамгийн түрүүнд өөрсдийгөө л хохиролгүй болгоод авъя. Дараа нь юм үлддэг юм бол энхрий хайрт ард түмэндээ хүртээе гэсэн өнгө аяс харагдаад байгаа. Бас нэг зүйл бий. Угаасаа манай төсөв боловсруулдаг баталдаг энэ механизм хэр зэрэг мэргэжлийн түвшинд явдаг, ажил хэрэгч юм бэ гэх асуудал өөрийн эрхгүй гарч ирж байгаа. Үндсэндээ манай төсвийн орлого бараг дөрөвний нэгээр тасарчихаад байгаа. Хүн алдаж болно. За нэг хувь, хоёр хувь, үсрээд таван хувиар алдъя л даа. Бүүр мангар хүмүүсийг тавьчихаад ажиллуулсан гэхэд 10 хувиар алдсан байг л дээ. Гэтэл 25 хувиар алдана гэдэг чинь арай л болохгүй санагдаад байгаа. Ингэж 25 хувиар алдаж тооцно гэдэг чинь чухам юм юм бэ. Жишээ нь хөрөнгийг орлого гэхэд л 99 хувь тасарчихаад байгаа. Бид улсын төсөвт хөрөнгийг орлого гээд энэ жил ийм тоо олно гээд биччихсэн байгаа ч бодит байдал дээр тэр нь 99 хувь нь тасарчихсан байх жишээтэй. Тусламжийн орлого гэхэд л 70 хувь тасарчихсан байх жишээтэй. Тэгэхээр манай төсвийн санхүүжилтийг боловсруулах энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүс юу бодож суудаг юм бэ.

-Бид өмнө нь ярилцаж байсан. Аливаа төсвийн бодлого, улс орны бодлогыг боловсруулж ажиллахдаа хэн ажиллаад байгаа юм бэ гэж. Өнөөдөр ч гэсэн тэр ажлын хэсэг хүрээлэл байхгүй л байна.

-Байхгүй л байна. Нэг талд нь улсын төсвийн зардлыг бичээд явсан. Зардал гэдэг бол улстөрийн тооцоотой холбоотой. Орлого бол бараг л мөрөөдлийн зүйлээ бичээд байгаа шүү дээ. Орж ирэхгүй гэдгийг нь мэдсээр байж бичнэ. Монгол Улсын төсөв бол хууль.Түүнийг заалт, үг үсэг тоо бүр нь хууль. Түүнийг ягштал мөрдөх учиртай. Тэгэхээр УИХ энэ хуулийг батлахдаа гишүүд нь ямар янзтай хандаж байгаа юм. Оруулж ирж үүнийгээ түлхээд хүчээр батлуулж байгаа юм нь ч гэсэн ямархуу янзтай байгаа юм бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.

Сангийн сайд бол хэлэх л ёстой. “Найзууд аа би зүгээр тааз харж суугаад наад дүнгийг чинь тавиагүй юм шүү. Би үнэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд цаашдаа явах арга замаа харчихаад энэ тоонуудыг би тавьсан. Та нар харчихаад дураараа энэ тоонуудыг нааш цааш нь болгоод байх юм бол больё. Та нар тэр мэддэг чаддаг Сангийн сайдаа тавь. Би энэ ажлыг чинь хийхгүй ээ” гээд өргөдлөө өгөөд явах ёстой. Энэ тогтолцоо бий болсон цагт Монгол Улс хөгжинө.

-Сая нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлье гээд Сангийн сайд ороод ирлээ шүү дээ. Асар их эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэр нь ч зөв байх. Эсэргүүцэх ёстой байх, ачаагаа чи хэнд үүрүүлэх гээд байгаа юм гэдэг асуудал. Хэрвээ чи Сангийн сайд бол УИХ-д өргөн барьж байгаа зүйлээ, хэрвээ чи Ерөнхий сайд бол УИХ-даа өргөн барьж байгаа юман дээр гарын үсгээ зурж байгаа. Чиний гарын үсэг бол маш үнэтэй цэнэтэй зүйл. Үүнд дээр байгаа тоо бүрийг би мэдэж байна, би үүнийг үзсэн харсан шалгасан, энэ тоог хамгийн зөв гэж үзэж байна. Ингэж л орлогоо бүрдүүлж, зарлагаа гаргах ёстой. Ингэсэн тохиолдолд Монгол Улс урагшаа алхана гээд Монгол Улсын Ерөнхий сайд нэр нүүрээ бүх зүйлээ тавиад гарч байна гэсэн үг. Сангийн сайд ч ялгаагүй. Тэгээд УИХ-д өргөн бариад л түүнд дээр нь хоёр хүн үг  хэлэхээр “Өө уучлаарай, би буруу тооцож, ер нь татаад явъя аа” гээд л. Одоо өргөн бариад байгаа татваруудаас юу нь үлдэх гээд байгаа юм бэ. Би гайхаад л байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгийг татаад авчихлаа. Одоо энэ байхгүй. Тэгэхээр саяны өргөн барьсан төсөв чинь байхгүй болчихлоо. Дараа нь хүн амын орлогын албан татварыг  25 хувь руу шилжүүлнэ гэж байгаа. Үүнийгээ татаад авна. Үүнд хариуцлага, нэр хүндийн асуудал яригдаж байгаа. Би УИХ дээр ч өмнө нь энэ тухай ярьдаг байсан. Сангийн сайд бол хэлэх л ёстой. “Найзууд аа би зүгээр тааз харж суугаад наад дүнгийг чинь тавиагүй юм шүү. Би үнэхээр эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд цаашдаа явах арга замаа харчихаад энэ тоонуудыг би тавьсан. Та нар харчихаад дураараа энэ тоонуудыг нааш цааш нь болгоод байх юм бол больё. Та нар тэр мэддэг чаддаг Сангийн сайдаа тавь. Би энэ ажлыг чинь хийхгүй ээ” гээд өргөдлөө өгөөд явах ёстой. Энэ тогтолцоо бий болсон цагт Монгол Улс хөгжинө. Түүнээс биш би энэ албан тушаал дээр оччихлоо. Энэ албан тушаал дээр байж л байвал юу ч яадаг юм бэ гэдэг хандлагаар ханддаг Сангийн сайд нар байхад энэ улс урагшаагаа явахгүй.

-Би Сангийн сайд Б.Чойжилсүрэнг ч гэсэн студидээ урин чухам яагаад ийм бодолтой байгаа. Ямар бодлоор төсвийн бодлогоо оруулж ирсэн, яагаад заримыг нь буцаагаад байгаа юм гээд өөрөө ирээд ярилцаасай гэж хүсэж байна. Монгол Улс замбуулин дээр ганцаараа оршоогүй. Гадаад эдийн засаг Монгол Улсын эдийн засагт хэрхэн яаж нөлөөлдгийг маш их ярьдаг. Гэтэл биднийг учраа олохгүй эргэж буцаж байгаа энэ нөхцөлд нөгөө хөрөнгийн зах зээл дээр байдаг компани, нэгжүүдийн хувьцаа унаад эхэллээ. Үнэхээр бид ганцаараа биш. Одоо яах уу?

-Өмнө нь бид хоёр итгэлийн тухай асуудлыг ярьж байсан. Өнөөдөр бол ний нуугүй хэлэхэд хамгийн мөрөөдлийн хувилбар гэвэл нэгдүгээрт урт хугацааны хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Англи, Америк, Япон гээд гурав дахь, дөрөв дэх хөрш орнуудтай нэлээд сүрхий явуулах ёстой. Харин богино хугацааны буюу өнөө маргаашийнхаа хувьд бол урд, хойд хор хөрштэйгөө л явуулах ёстой байх. Энэ ажил үүргээ хуваарилаад чиглэлээ тодорхойлж явах ёстой. Хоёрдугаарт тэднийхээ итгэлийг олох ёстой. Итгэлийг олно гэдэг зүйл чинь үнэхээр байхгүй болчихоод байна. Мэргэжлийн хүмүүс ажиллаж байна уу, юм аа мэдэж байна уу үгүй юу. Дандаа улстөрдөө хөтлөгдөөд байх юм. Цаашдаа яаж явах гээд байгаа юм бэ гэж. Японы хөрөнгө оруулагч нартай уулзаад ярилцаж байхад бүгд л “Монгол сайхан, асар их бололцоотой, туйлын ирээдүйтэй, би Монголд очмоор мөнгөө оруулмаар байна. Гэхдээ надад ганцхан л зүйл хэрэгтэй байна. Та нар Валютын сантай гэрээ хийчих. Тэгэх юм бол бид ардаас нь бүх зүйлээ явуулна гэж. Үүнийг Америк, Дэлхийн банк, Азийн банк бусад хөрөнгө оруулагчид бүгд ярьж байгаа. Ердөө л Валютын сантай тохир гэж. Бид одоо БНХАУ-тай очоод яръя гэхэд л хөрш орноо дэмжилгүй яах вэ, гэхдээ Азийн хөрөнгө оруулалтын банк гэж шинэ банк байгуулагдсан. Түүгээр дамжуулж юм хийж үзвэл яасан юм бэ гэдэг өнгө аястай зүйл ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний итгэлийг олж авна гэдэг бол Монгол төр, монгол эдийн засгийн хувьд чухал асуудал болчихсон. Үүнд Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны сайд нарыг онцгой ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна.

Р.Амаржаргал: Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй

-Та бүхэнтэй уулзаж зөвлөгөө авсан уу?

-Би уулзаж, учирсан юм бол байхгүй. Би зунжингаа наашаа цаашаа явсан.

-Уулзъя гэхгүй байна уу?

-Намайг хөдөө явсан хойгуур нэг арга хэмжээ зохион байгуулсан байсан. Өмнө нь Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүмүүстэй уулзсан байсан. Харамсалтай нь түүнд би оролцож чадаагүй. Бусад үед нь бол ажлаа барахгүй л байгаа байх. Гол нь зөв шийдвэр гаргаж, зөв яваасай гэсэн хүсэл байна.

-Улаанбаатар Төмөр зам татвар нэмэх юм бол транзит тээврээ зогсооно гэж мэдээлэл хийгээд байна?

-Тэр ч зогсоочихгүй байх л даа. Гэхдээ олон улсын гэрээ хэлэлцээр, хоёр улсын гэрээ гэж байгаа. Тэр хүрээндээ бид ямар үүрэг хүлээсэн байна түүнийгээ биелүүлэх л учиртай юм. Манайхан чинь сэтгэлийн хөдөлгөөнөөр юманд хандчих гээд байна. Тэгвэл ингэнэ гээд л. Түүнээс биш олон улсын гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргээ уландаа гишгээд байвал хэн чамд итгэж ирэх юм бэ асуудал өөрийн эрхгүй яригдана.

Амьдрал дээр нөгөөх нь 5000-даа хүрээгүй тохиолдолд өсөн нэмэгдэх татвараараа аваад үзэхээр 5000 хүртэл 0 хувийн татвартай гээд хуульчилсан.

-Алтны татвар нэмэгдэнэ гэсэн?

-Наадах чинь дахиад л мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудал. Бид 2016 оны төсвийг зангидахдаа зэсийг 5269-ээр авсан. Амьдрал дээр нөгөөх нь 5000-даа хүрээгүй тохиолдолд өсөн нэмэгдэх татвараараа аваад үзэхээр 5000 хүртэл 0 хувийн татвартай гээд хуульчилсан. Тэгэхээр төсвөө санаачлахдаа энэ 5000 хүрнэ бид 11 хувийн татвар авна гэж тооцсон. Энэ маань дахиад л макро эдийн засгийн төлөвлөлт, удирдан залдаг асуудал маань дутаад байгаа юм. Гэхдээ үүнийг би манай Сангийн яамныхныг муулах гээд байгаа асуудал биш, улс төрчдийн шахалт байсан гэж үзээд байгаа. Тэд зардлаа биччихдэг, түүнийг нь санхүүжүүлэх эх үүсвэр дутахаар чи тэрийг нэм, үүнийг нэм гээд л зохиомлоор нэмүүлсээр өдий хүрсний гай яваад байна гэж ойлгоод байгаа.

-АН одоо яах гэж байна?

-АН өөрчлөгдөж, шинэчлэгдэж таарна. Өнөөдөр монголын улс төрийн амьдралыг АН-гүйгээр төсөөлөх аргагүй. АН бол хамгийн том намуудын нэг. Намын шинэчлэл гэдгийг суух босохын хэмжээнд ойлгож болохгүй. Энэ бол тасралтгүй үргэлжлэх процесс. Тэр утгаараа наймдугаар сарын 25 нь ч юм уу есдүгээр сарын 6, 7-нд өөрчлөгдчихлөө гэж ойлгож болохгүй. Энэ бол нэлээд урт хугацаанд үе шаттай үргэлжлэн явах болов уу гэж бодож байна. Миний хүсэж харж байгаа зүйл бол нэгт намын удирдлага ҮЗХ намын жирийн гишүүдээрээ эргэж очоосой, тэдний ярьж хүсэж байгаа зүйлийг сонсоосой. Хоёрт хариуцлагын тогтолцоо байдаг юм гэдийг өөртөө бөгөөд өрөөл бусдад, бусад улс төрийн намуудад харуулах ёстой байх. Тэр утгаараа сая болсон сонгуульд нам ялагдлаа. Тэр үед шийдвэр гаргаж байсан дарга цэрэг нар орон зайгаа тавьж өгөх ёстой. Хатуухан хэлэх юм бол энэ ҮЗХ тэр чигээрээ явах ёстой. Ард түмнээсээ мандат авсан хүн л намаа удирдаад явж байг. УИХ-д сонгогдсон хүмүүс байна. Аймгийн ИТХ-д сонгогдсон хүмүүс бол намаа удирдаад явах ёстой. Түүнээс биш ард түмнээс мандат аваагүй хүн нам удирдан бодлого тодорхойлоод явна гэдэг бол учир дутагдалтай гэж би бодож байгаа. Нам иргэддээ ойрхон байгаасай, нэлээд сайн цэвэрлэгдээсэй. 2020 онд манай нам ялна. Ялах ялахдаа нэлээд жинтэй ялна. Тэгэхдээ тэр хооронд бид яарах сандрах хэрэг байхгүй. Бусдыг дагаж хуйлрах шаардлага байхгүй, яг өөрсдийнхөө бодсон санасан зүйлийг цэгцтэй замбараатай хийгээд олон түмэндээ бид үнэхээр өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа гэдгээ харуулаад явах ёстой байх.

2016 оны эцэст та нар “Юу болов” гээд хийх байх л даа. Тэр үед МАН ялсан, АСЕМ болсон гээд янз бүрийн юмыг л ярих байх. Би дотроо эдийн засаг талаасаа 2-3 зүйл олны анхаарлыг татах байх гэж харж байгаа. 2016 онд “Эрдэнэт” үйлдвэр Монголынх боллоо. Сайн ч бай муу ч бай элдэв янзын юм болсон ч гэсэн монголчууд үүнийг өөрсдөө авчихлаа гэдэг бол нэг том мэдээ болох байх. Хоёрт ес, аравдугаар сард шинэ Засаг урагшаа хойшоо явах л байх.

-Та яагаад ингэж яриад байгаа юм бэ. Өмнө нь ийм туршлага байсан юм уу?

-Миний таамаг л явж байна л даа. Өнөөдөр хамгийн том асуудал мөнгө шүү дээ. Ч.Сайханбилэг гарч ирээд эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж байсан бол өнөөдөр мөнгө, мөнгө, мөнгө л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөнгөө олох ёстой. Тур утгаараа урагшаа хойшоо явж гэрээ хэлэлцээр хийх л байх. 2-3 миллиард магадгүй түүнээс дээш мөнгөн дүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсан тиймэрхүү зүйлс л яригдах байх. Энэ өнөөдөр монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлаа зөв тодорхойлж, урагшаа явах учиртай юм. Тэр дотроо эдийн засгийн асуудал чухал болчихоод байгаа шүү. Төсөв гэдэг бол яах вэ өнөөдөр төсөв биш тодотгол яриад байж байна. Жинхэнэ төсөв чинь арван сард орж ирнэ. Түүн дээр энэ бүхнээ нэлээд сайн бодоорой.

-Эрдэнэтийг монголчууд яг өөрсдөө авч чадсан юм уу?

-Ямар ч байсан оросуудаас авч чадсан. Хэн авсан, дотроо ямар учиртай вэ гэдэг нь дараагийн асуудал. Өнөөдөр төр нь 51 хувийг нь 49 хувийг нь монголын нэг аж ахуйн нэгж, байгууллага компани эзэмшиж байна.

www.Eagle.mn 2016/08/30

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *