ТӨРИЙН БОДЛОГЫН МЕНЕЖМЕНТЭЭР МЭРГЭШҮҮЛЭХ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТРЫН 1 ЖИЛИЙН ХӨТӨЛБӨР

Төрийн бодлогыг санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд идэвхтэй оролцох “төрийн хүний” итгэл үнэмшилтэй, Монгол Улсын төрийн удирдлагын тогтолцооны уламжлал, шинэчлэл, орчин үеийн хөгжлийн глобал болон бүс нутгийн хандлагын гүнзгий мэдлэгтэй, удирдлагын практик ур чадвар, ёс суртахууны зөв хандлага үнэлэмж төлөвшсөн, карьер ахиж дэвших боловсон хүчнийг сургаж бэлтгэнэ.

Төрийн яам, агентлагийн стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалт хариуцсан удирдах албан тушаалд ажиллаж буй болон дэвшин ажиллах төрийн захиргааны албан хаагч; төрийн зорилт, чиг үүргийн өөрчлөлт шинэчлэлд мэдрэмжтэй ажиллах байгууллага, компанийн гүйцэтгэх удирдлага; хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар бэлтгэгдэж буй улс төрийн ажилтнуудыг элсүүлж суралцуулна.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

• Ажлын ачааллаас үл шалтгаалан шахуу эрчимтэй сургалтад цаг заваа зохицуулах боломж, хүсэлтэй

• Ажлын газар нь суралцахыг албан ёсоор дэмжиж тодорхойлсон

• Гадаад хэлийг мэргэжлийн эх материал текст уншиж ашиглах хэмжээнд эзэмшсэн

• Өөрийн ажлын туршлага, амжилт, дутагдлыг бусадтай хуваалцах, санал солилцох хүсэлтэй

• Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй

Бүртгэл:

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл бүртгэнэ.

Сонирхсон иргэд бүртгэлийн анкет материалыг и-мэйлээр авч ирж бүртгүүлнэ. Хөтөлбөрийг сонгон суралцах хүсэл сонирхол, чадамж, үндэслэлээ нотолсон элсэлтийн эссэ бичлэгээ (1000-1200 үг) заавал хавсаргасан байна.

Танхимын хичээл 11 дүгээр сарын 15-ны өдөр эхэлнэ. Долоо хоног бүрийн Лхагва гарагийн 12.00-14.00 цагт явуулна.

 

СЭЗИС-ийн ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН,

“АМАРЖАРГАЛ САН”

СЭЗИС, “С” байр, 11 давхар, 1104 тоот

Утас: 70008198, 99850623

и-мэйл: [email protected]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *