Beautiful Plants For Your Interior
Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгохоор УИХ шийджээ
Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгохоор УИХ шийджээ. Манай ажил нэг иймэрхүү, манай улс төрчдийн сэтгэлгээ, улс төрийн шийдвэр гаргадаг зарчим, механизм, манай Сангийн яамны байж байгаа байдал нэг иймэрхүү.
Асуудлыг ингэж шийдэж байгаа нь
- Хүүхдийн мөнгө Төсвийн зардал гэж ойлгож байгаа байдал,
- Асуудлын агуулга мөн чанар юунд байгааг хархаасаа илүүд хэн оруулж ирсэн гм хэмжээнд хардаг өнөөгийн улс төрийн хоцрогдол
- Улс төрийн зөвшилцөл, компромиссийн орон зайг хумьсан харалган алхам
Хүүхдийн мөнгө нь
- Бидний “үр хүүхэд, ирээдүй” гэсэн үндэсний хэмжээний шинэ үнэт зүйлсээр нийгмийг нэгтгэх бодлого
- Нийгмийн итгэлцэлд хийж буй хөрөнгө оруулалт, нийгмийн зөрчил уур амьсгалыг зөөлрүүлэх гэсэн бодлого
- Нийгмийн халамж, баялгийн хуваарилалтыг хүүхдээр дамжуулан хэрэгжүүлэх цоо шинэ трэнд үүсгэх бодлого
- Эдийн засгийн бүтцийн хоцрогдол зөрчлийг шинэ агуулга механизмаар шийдэх гэсэн бодлого
- Үндэсний баялгийн хуваарилалтыг диверсификаци хийх буюу төрөлжүүлэх бодлого гм өнцгөөс харсан бол арай л өөр шийдвэр гарах байсан болов уу.