Beautiful Plants For Your Interior
ТЭЦ4 ба зарим санаа
Р.Амаржаргал 2018-09-20
90 оноос хойш эрчим хүчний салбар, түүний аюулгүй байдлыг хангах чиглэлд чамлахааргүй ажил хийгдэж үр дүнд хүрсэн. Гэсэн хэдий ч асуудал байгаа нь, ялангуяа бодлогын чанартай шийдэл хоцорч байгааг саяхны ТЭЦ4 доголдол харуулав. Үүнд:
- энэ салбар хувийн өмч, өрсөлдөөн бүхий зах зээлийн хэлбэрт бүрэн шилжиж чадаагүй, төрийн монополь, эрх хяналтад инерцээрээ явна
- энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжийг байнга алдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын талаар бодлогын шийдвэр гаргах механизм бүрдсэнгүй
- хүчин чадлаа дорвитой нэмэгдүүлэхгүй байгаа нь дээрхтэй холбоотой
- үнийн механизм хагас дутуу үйлчилдэг бөгөөд татаастай явж байгаа
- эрчих хүчний татаасыг чинээлэг иргэд нь ахиу хүртээд орлого багатай хэсэг нь баячуудаа татааслаж байгаа гунигт дүр төрх
- эрчим хүчний үнэ ба бага орлоготой иргэдээ хамгаалах механизм байхгүй
- найдвартай байдал асуудал бөгөөд шийдэл нь орчин үеийн тоног төхөөрөмж, хүчин чадал. Эдгээр нь төрөл бүрийн ялангуяа хувийн хөрөнгө оруулалт шаардана
- эрчим хүчний системийн технологийн нэгдмэл байдлыг хангаж чадаагүй
- технологийн сүлжээг дижитал системд бүрэн шилжүүлэх. Дахиад л хөрөнгө оруулалт шаардана. Гэтэл хувийн хөрөнгө оруулалтыг хаагаад байдаг.
- ахуйн түвшинд эрчим хүч хуримтлуулах системийг бий болгох
- эрчим хүч нэгэн зэрэг хэрэглэгч үйлдвэрлэгч -prosumer – өргөжих хандлагыг угтан шийдэл олох
- микро генераторуудыг дэмжих
- дамжуулах, түгээх системийг технологийн шинэ трендэд бүрэн хамруулах
- түгээх системийн өрсөлдөөнийг дэмжих
- төслийн санхүүжилтийг өргөн ашиглах ( аль нэг улсын зээл, хөнгөлөлттэй зээл гм оронд)
- одоо байгаа хүчин чадлаа модернизац хийх, эрс нэмэгдүүлэх ( болж өгвөл хулгайлчихгүй)
- сэргээгдэх эрчим хүчний салбарт либералчлал хийх
Гол нь төрийн зүгээс төвлөрөл болон зах зээлийн зохистой хольцыг тогтоох.