Beautiful Plants For Your Interior
Гэсэн хэдий ч сандрах бужигнах, тэр тусмаа сүржигнэх шаардлагагүй
Таагүй мэдээ сонсоод энэ тэндээс уншсан зүйлээ тоймлон хүргэе.
Covid-19 тэнүүчлэн явсаар Монголд бас ороод ирлээ. Танихгүй мэдэхгүй юм айдас төрүүлдэг болохоор сандрах, барьц алдах, гм ойлгомжтой. Гэсэн хэдий ч сандрах бужигнах, тэр тусмаа сүржигнэх шаардлага байхгүй ээ.
Учир нь:
- Энэ вирус чухам “хэн” болохыг бид мэдэж байгаа. 12 сарын сүүлээр зарласан халдварыг долоо хоногийн дотор титэм вирусийн (2003 оны sars мэтийн) төрөл болохыг тогтоосон. Түүнээс гурав хоногийн дараа (хосгүй хурдан) түүний генийн бүтцийг задалж чадсан. 1980 оны дундуур тархсан ДОХ-ын генийг задлах гэж бүтэн хоёр жил гаруй болсон гэдгийг сануулъя.
- Вирусийг илрүүлдэг оношлогооны тестер бэлэн байгаа. Нэгдүгээр сарын 13 нд Берлинд герман англи, голланд, хонконгийн эрдэмтэд хамтран бүтээсэн. Дэлхийн бүх шилдэг ухаан хамтдаа шийдэл хайж, нягт хамтран ажиллаж байна.
- Цар тахлыг зогсоож болдог гэдгийг харж байна. Эхэндээ харгис хатуу мэт боловч хот мужаар нь тусгаарлах, хөдөлгөөн хорих зэрэг нь үр дүнгээ өгсөн. Уханд шинээр бүртгэгдэж буй тохиолдол эрс цөөрсөн, хятадын бусад мужид шинээр илэрсэнгүй. Сургууль цэцэрлэгийг эргээд нээж байна.
- Өөрөө л тэнэгтэхгүй, хувийн ариун цэврээ нягт сахивал тийм амар халдвар авахгүй. Гараа савандаж тогтмол угааж байх нь өөрийгөө хамгаалах найдвартай арга. Халдвартай хүний хажуугаар өнгөрөхөд тусна гэж байхгүй. Халдвартай хүнтэй нүүр тулан 15 минутаас дээш хугацаанд байж л тусах магадлалтай. Хэн нэгэн халдвартай хүн танруу найтаах ханиах нөхцөлд тусах магадлалтай. Тиймээс сэжигтэй хүмүүс заавал маск зүүсэн бай гээд байгаа юм.
- Ихэнх тохиолдолд, өвчлөл хүндрэл багатай, хөнгөхөн өрнөж байгаа. Хүүхэд багачууд, идэр залуучууд – эрсдэл багатай. Хятадын 45мянган хүн дээр хийсэн судалгааны статистикээс үзэж байхад 20 хүртэл насны залуучуудын 3 хувь л өвдсөн байна. Хүүхэд эндсэн тохиолдол гараагүй. 40 хүрээгүй хүний дунд нас баралт 0.2 хувь байна. Харин 65-с дээш нас баралт нэмэгдэж 80-аас дээш насныханы дунд 15 хувь хүрсэн байна. Архаг суурь өвчтэй хүмүүс хүндхэн байгаа. Мэргэжилтнүүдийн тооцоогоор нас баралт 1.4 хувиас хэтрэхгүй.
- Өвчилсөн хүмүүс эдгэж байгаа. Сүүлийн үед, эдгэрч байгаа хүний тоо халдвар авч байгаагаас хамаагүй давж эхэлсэн
- • Вирусийн тухай судалгаа эрдэм шинжилгээний материал маш сайн гарч байна. Он гараад, вирус, оношлогоо эмчилгээний талаар 539 нийтлэл гарсан байна. Цар тахлыг ийм хурдтай судалж байсан түүх үгүй. Энэ бүх нийтлэл нь ил нээлттэй, үнэгүй бөгөөд дэлхийн шилдэг ухаанууд хамтран ажиллах нөхцөл нь болж байна.
- Covid-19 эсрэг вакцины туршилтын загварууд эхнээсээ бэлэн болж байна. Moderna, inovio, sanofi и novavax, мөн бие даасан судалгааны лабораториуд вакцин гаргаж авах гэж эрчимтэй ажиллаж байна. Sars-ийн үед хуримтлуулсан өгөгдөхүүн, туршлага тэдэнд байна. Зарим нэгэн загварыг хүн дээр туршаад эхэлсэн. Лангуу дээр вакцин иртэл жил болсон ч ийм хурдацтай ажиллаж байсан түүх үгүй юм.
- Эмчилгээний олон арван аргыг туршиж байна. Хоёрдугаар сарын дундуур гэхэд 80 гаруй вариантыг туршиж байна. Эмчилгээ оношилгоо, шинжилгээндээ хиймэл оюун ухаан ашиглаж цаг хожиж байна.
ТОВЧХОНДОО: САНДРАХ ОГТ ХЭРЭГГҮЙ. ХУВИЙН АРИУН ЦЭВРЭЭ ЧАНД САХИАД, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ.