Beautiful Plants For Your Interior
Наадмын тухай
1. Улсын наадмыг зөвхөн Улаанбаатарт хийнэ гэсэн хууль хаана вэ?
2. Жил болгон өөр өөр аймагт улсын наадам хийе. 21 жилийн дараа тухайн аймагт наадам айлчлах болно.
3. Социализмын үед Аймгуудын декад гэж болдог байлаа. Тухайн аймгийн соёл урлагын 10 хоног. Хэдэн онд болохоо урьдчилаад мэддэг учраас олон жил сайн бэлтгэнэ. Жишээ нь,
- Аймгийн театр боловсон хүчнээр бэхжинэ
- Материаллаг байдал сайжирна
- Жүжигчид шинэ хувцастай болно
- Хэдэн гавьяат, магадгүй ардын жүжигчин төрнө
- Төрөл бүрийн урлагын үзэсгэлэн гарна
- Баримтат кинотой болно.
- Аймгийн үйлдвэрлэл үйлчилгээний дээжисээ хотынхонд танилцуулна. Аймгийн хөгжлийн тайлан: хийж бүтээсэн, хүрсэн түвшин.
· Хотод байгаа нутгийнхан уулзаж учирна, хэл амаа авалцана.· Аймаг сум, алдартнуудаараа бахархана
Товчхондоо аймаг орон нутгийн хөгжлийг чанарын шинэ шатанд гаргасан 4-5 жилийн нөр хөдөлмөр байсан.
4. 100, 110, 120 гм ойгоор Улаанбаатарт наадамлаад бусад үед нь тухайн аймагт наадам хийдэг бол: Жишээ нь,
- 9 жилийн дараа манай аймагт улсын наадам болно гэж мэдэж байгаа дарга нар стратегийн төлөвлөгөөнд сурна, гаршина.
- Зам харилцаагаа янзална (авто зам, агаарын тээвэр, магадгүй төмөр зам гм)
- Аялал жуулчлалын дэд бүтэц (зочид буудал түүнийг дагасан үйлчилгээ) нэмэгдэнэ
- Майхан гэрээ хүртэл зохион байгуулалттай бариад зочидоо хүлээн авна
- Аялж очсон хүн наадмын өмнө, хойно нь тухайн нутгаар аялна, зарим нэг нь үлдээхээр шийдэж магад.
- Орон нутгийг эзэнтэй болгох
- Тун хурц асуудал – Хөдөөгийн ганц бие эрчүүд
- Аймаг сумын үйлчилгээний соёл илт дээшлэнэ
- Тэр болгон УБ ирээд уралдаад байж чадахгүй уяачид, морьд оролцоно. Шинэ хүмүүс тодорно
- Аймгийн эдийн засаг сэргэнэ (ямарч болсон нэг хэсэгтээ)
- Зохих хэмжээнд баялгийн дахин хуваарилалт явагдана, өөрөөр хэлбэл Улаанбаатарт шингээд байдаг мөнгө хөдөө очно
- Бүтээн байгуулалтын үр шим нь тэндээ үлдэнэ ( цааш нь зөв аваад явбал үхмэл объект болохгүй)
- Аймаг сумын удирдлага улсын хэмжээнд сэтгэж, шинэ арга барил сурна.
- Бүгд л нутаг орныхоо төлөө эрвийх дэрвийхээрээ хамтдаа зүтгэнэ. Энэ нэн чухал.
- Мэдээж хэрэг НААДМЫН ТӨСӨВ тухайн аймагт очно
- Бусдаас илүү сайхнаа үзүүлэх гэж, улс даяар шившиг болохгүйн тулд аймгийн дарга, удирдлага нар хичээх байх
- Бүсийн томоохон наадам арга хэмжээ хийгээд болоод байсан. Туршлага буй.
- Хотоос мэргэжил, арга зүйн туслалцаа ирнэ. Мэргэжлийн хүмүүсийг урина. Тээр жил Мяасүрэн гуай Дундговь аймгийн декадын урлагын хэсгийг зохион байгуулах гэж хоёр жил тэнд ажиллаж хөдөлмөрийг нь ардын жүжигчин цолоор үнэлэн мялааж билээ. гм гм гм гм гм
2020-07-12 нд бичиж ФВ хуудас дээр нийтлэсэн.