Beautiful Plants For Your Interior
Одоо боловсролын талбарт юу болоод байна аа?
Одоо боловсролын талбарт юу болоод, цаашид яах янзтайг эргэн харах хэрэгтэй: түүний агуулга мөн чанар, хэлбэр, хөгжлийн чиг хандлагыг тодруулах.
Учир нь биднийг хүрээлэн буй орчин бүх чиглэлдээ маш хурдан, тасралтгүй өөрчлөгдөж, тодорхойгүй, ээдрээтэй, адармаатай байдал нь улам бүр тодорч байна.
Эдгээрийг тодорхойлж буй хүчин зүйлс нь:
- үйлдвэрлэл, ахуй амьдралд тэр даруйдаа нэвтэрч буй шинжлэх ухаан-технологийн нээлт, ололт,
- харилцаа холбоо, мэдээлэл-ийн салбар, хиймэл оюун ухаанд тулгуурласан цоо шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ,
- нийгэм-улс төрийн талбарт үүсэж буй орлого, эрх мэдэл, оролцооны ялгарал зэрэг болно.
Уламжлалт ойлголтын хүрээнд боловсролыг өргөн ба явцуу утгаар нь авч үздэг байлаа.
- Өргөн утгаараа: хүн төлөвших(-шүүлэх) процесс
- ертөнцийг үзэх тодорхой байр суурьтай
- иргэншсэн, соёл+оюун санааны үнэлэмжтэй, хүнлэг, энэрэнгүй ёс суртахуунтай, рационал сэтгэлгээтэй, талын бүрийн хөгжилтөө
- үндэстний кодоо хадгалсан иргэн төлөвшүүлэх
- үндэстний кодоо өвлөн хадгалж, түүнийгээ үе уламжлан дамжуулах нь тухайн үндэстэн элэг бүтэн орших арга
- Явцуу утгаараа: сургалтын процесс
- анхан шатныхаас эхлэн ахисан шатны сургалтыг багтаасан сургалтын шаталсан процесс
- мэдлэг чадвар дадлага олгох процесс
Боловсролын дээрх утга агуулга одоо байгаагүй юу? гэж асуух цаг болсон
- тунхаглалын түвшинд байгаа
- бодит байдал дээр энэ бүгд байгаа эсэх нь зөөлөн хэлэхэд – маргаантай
Чухам юу болоод байгааг тодорхойлохын тулд нүдэнд ил тренд (чиг хандлагуудыг) авч үзье. Трэнды:
- Боловсрол нь улам бүр прагматик, арилжааны шинжтэй болж байна.
- боловсрол нь эдийн засгийн (одоохондоо үйлчилгээний салбарын) нэг хэсэг нь болсон бөгөөд
- зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг дагадаг боллоо.
- үнэ өртгийн үнэлгээнд бүрэн шилжсэн
- мэдлэг дадлага чадвар гэдэг бүтээгдэхүүн гаргаж
- илүү өндөр, нэмүү өртөг бүтээхийн тулд түүнийг нь худалдан авч хэрэглэдэг болжээ.
- эдийн засгийн хүрээнд боловсролын салбарын эзлэх хувийн жин цаашдаа нэмэгдэх хандлага нь тодорхой
- ДНБ 30-60 хувь хүрнэ.
- боловсрол нь эдийн засгийн (одоохондоо үйлчилгээний салбарын) нэг хэсэг нь болсон бөгөөд
Дүгнэлт: Боловсролыг улам бүр явцуу утгаар нь ойлгож, ханддаг болсон.
- Хэлбэрийн хувьд боловсролын систем нь улам бүр дижитал хэлбэрт шилжиж байна. Өөрөөр хэлбэл боловсрол нь мэдээллийн (информацийн) хэлд хөрвүүлэгдэж байгаа бөгөөд тоон информацийг үйлдвэрлэн борлуулдаг боллоо. эндээс үүдэн
- мэдээллийн ямар систем
- дамжуулан түгээх ямар хэрэгсэл ашиглаж байгаа
- боловсролын тоон системийн дэд бүтэц хир бүрэлдсэн, хэний өмчлөлд байгаа зэрэг асуудал үүсээд байна.
- малын ченж гэдэгтэй адил боловсролын ченжийн үүргийг гүйцэтгэгч бүхэл бүтэн тогтолцоо үүслээ.
- аудио видео материалыг өөрийн болгох нь ном сурах бичиг үзэхээс өөр юм.
- Орчин үеийн зах зээл хүнээс ажил хэргийн мэдлэг буюу компетенци гэдгийг илүүтэй шаардаж байгаа.
- энэ компентенци гэдэгт технологийн мэдлэг, прагматик хандлага, дасан зохицох чадвар, бүтээлч – инновацилаг чадвар зэргийг багтаана.
- товчхондоо улам бүр төвлөрсөн, нарийн мэргэшүүлэн дадлагажсан, хавсарга мэдлэг боловсрол – эрэлт хэрэгцээтэй болсон
- хэрвээ сургууль нь аль ч шатандаа суурь боловсрол олгож байгаа бол хавсарга боловсрол ур чадвар, дадлагыг skillshare, блог, youtube гэх мэтийн түмэн эх үүсвэр, хэрэгслээс, сургуулиас ангид эзэмших бүрэн боломжтой.
- жишээ нь, төрөл бүрийн хоол хийх ТВ хичээл: – тогоочийн сургууль яах уу?
- диет, зөв хооллолт гэх мэт шинэ судлаач мэргэжилтэн, сэтгэл зүйч нарыг бэлтгэх ёстой болно.
- жишээ нь, төрөл бүрийн хоол хийх ТВ хичээл: – тогоочийн сургууль яах уу?
- онол практикийн харьцаа ямар байх хэн нь хаанаа, яаж, юу заах ёстойг зах зээлд тулгуурлан тодорхойлох нь чухал боллоо.
- энэ компентенци гэдэгт технологийн мэдлэг, прагматик хандлага, дасан зохицох чадвар, бүтээлч – инновацилаг чадвар зэргийг багтаана.
- Дээрхээс үүдэн эдийн засаг эрх зүй, оюуны өмчийн зохицуулалтын асуудал бас гарч ирнэ.
- Онлайн сургалт (жишээ нь youtube) – асар их мөнгө олж буй нөхцөлд татвар авах уу? энэ бүгдийг сургалтын боловсролын процесс гэх үү? бизнес гэх үү? гэдэгт хариулах тийм ч амар биш ээ.
- иргэдээ эрдэм боловсролтой, мэдлэг ур чадвартай болгох нь төрийн үүрэг мөн юм бол бүх талын тухайлбал, татварын дэмжлэг хэрэгтэй.
- Гэхдээ жишээ нь, гаднаас хуулж авчираад– англи хэлний сургалт, эсвэл сургалтын материал борлуулж асар их мөнгө олж байгаа нөхцөлд яах уу?
- Санхүүжилт, борлуулалтын зах зээлийн төлөөх академик институт хооронд өрнөж буй өрсөлдөөнийг ч орхиж болохгүй.
- учир нь энд тааламжгүй, бохир арга хэлбэр хурдацтай тархаж байна.
- судалгааны тендер
- элсэлт, төгсөлт (МҮИС – МУИС)
- худал мэдээлэл тараах (өөрийн боломжийн талаар) гэх мэт
- учир нь энд тааламжгүй, бохир арга хэлбэр хурдацтай тархаж байна.
- Нийгмийн ялгарал мөнхийн сэдэв байсан бөгөөд өнөөдөртөө хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдлээр зааглагдаж байгаа бол удахгүй мэдлэг боловсролоор ялгарах нь тодорхой
- Тоон (дижитал) нийгэмд амьдрах чадвартай элит ба бусад гэсэн Энэтхэгийн кастын систем маягийн юм гарч ирж байна. Боловсролоор кастын систем тодорхойлогдвол нийгэм ч гэсэн тийшээ явна!!!.
- эдийн засагт (мөнгө орлого гм) тулгуурласан соёл иргэншлийн оронд мэдлэг боловсролд суурилсан соёл иргэншил бүрдсэн нөхцөлд яах вэ?
- энэ нөхцөлд сонгууль гэх мэтэд тулгуурлан бүрэлддэг төрийн өнөөгийн тогтолцоо ч утгаа алдана.
- Сургалтын үндсэн процесс, заах арга зүй зэргийг тойрсон өөрчлөлт.
- Жишээ нь, бодит эдийн засгийн секторын нэг нь аялал жуулчлал. Ковидоос болоод хумигдсан хэдий ч VR хэрэгслийн ачаар лувр, эрмитаж, метрополитен үзэхийн тулд, Байгал нуур, газрын дундад тэнгисийн эрэгт амрахын тулд гэрээсээ гарах хэрэггүй болжээ. Дуу чимээ, салхи, үнэр зэрэг өөрөөр хэлбэл, мэдрэхүйн бүх эрхтэнд нөлөөлөх виртуал орчинг гэрээсээ хүртэх боломжтой боллоо.
- Удахгүй сансар гариг, газрын ба далайн гүн, хүний дотор эрхтэн, тархи толгой, атом нейтроны дотоод бүтцэд та бид аялах болно.
- Өнгөрсөн цаг хугацаанд очоод бужигнуулж буй “бид ирээдүйгээс”, “бид өнгөрснөөс” зэрэг олон кино байдаг.
- 12-р зуунд зочлоод эзэн богдтой үдийн зоог бариад, яриа өрнүүлэн суух нь төвөгтэй биш болжээ.
- хэдэн түлхүүр үг, өгүүлбэр оруулаад бүхэл бүтэн статья бичээд өгөх зөндөө апп байна.
- саяхан Солонгост нэгэн эмэгтэй нас барсан охинтойгоо уулзаж буй (VR ашиглан) мэдээ шуугиан тарсан. моралын асуудал нь маргаантай болохоос техникийн хувьд боломжтой.
- аугаа Бетховены дуусгаагүй сонатыг хиймэл оюун ухаан дуусгаад өгч байна.
- хиймэл оюун ухаар бүтээсэн симфони шалгаруулах дэлхийн том тэмцээн болдог боллоо.
- энэ нөхцөлд газар зүй, түүх, биологи, хими физикийн хичээл сургалт гэж ямархуу юм байх вэ?
- манай зарим судлаачид бөө нартаа хамт түүхийн судалгаа хийж бүтээл гаргаж байна.
- үнэн худал гэдгийг хэн яаж тогтоох, ийм материал сургалтанд ашиглаж болох эсэх асуудал байна.
Дүгнэлт: сургалт, судалгаа, заах арга зүйн чиглэлд гайхамшигтай өөрчлөлт сансрын хурдтай өрнөж байна. Төр, багш нар дэндүү хоцорч байна.
7. Дижитал мөнгө, койн, токен г.м – бодитой, чөлөөтэй арилжаалагдаж байна.
- БНХАУ 2022 оны өвлийн олимпоос эхлэн цахим мөнгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлнэ гэж зарлав. эл үйл явдлын үр дагаврыг түмэн салбарт цаашид ажиглах боловч privacy гэдэгт юу болох вэ гэсэн асуулт яваад байгаа юм. 1984 Орвелл !!!.
- миний тухай бүх мэдээллийг фейсвүүк, супер маркет, мобиком зэргээс эхлээд бараг бүгд л мэдэж байна. (төрсөн өдрийн мэндчилгээ урамшуулал явуулах нь наад захын зүйл)
- миний тухай мэдээлэл хэний гарт байна вэ? тэр намайг шоглоё гэвэл тун хялбар.
- ийм орчинд яаж биеэ авч явах, яаж амьдрах зэргийг боловсролын салбар заах уу?
- үг дуугүй номой, дуулгавартай, “энхрий хайрт намдаа” үнэнч байх хүмүүжил олгох ёстой эсэхийг асуух ёстой.
- квантад тулгуурласан хиймэл оюун ухаан дэлгэрвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо бүрэн бололцоотой гэсэн судалгаа олширч байна.
Дүгнэлт: боловсрол нь эдийн засаг, улс-төр, социологи, сэтгэлзүй, коммуникаци, генетик (евгеник) зэрэг түмэн юмны гибрид боллоо.
- боловсрол гэж тусад нь ярих аргагүй болжээ.
- тодорхой бус орчинд боловсрол орших боллоо
Энэ бүх өрнөлийн явцад боловсролыг яаж харах, үнэлж дүгнэх, утга учир, агуулга мөн чанарыг нь яаж тодорхойлох ёстой вэ? Яах вэ?
- мэддэг хүмүүс нь өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, зүг чигээ гаргаж авах, pilot project -ийг олноор үүсгэн туршин, амжилттай тэрийг нь түгээх, хэрэгжүүлэх
- боловсролыг шинжлэх ухаанаас салгах аргагүй, шинжлэх ухааныг үйлдвэрлэлээс, үйлдвэрлэлийг эдийн засгаас, эдийн засгийг улс төрөөс, улс төрийг хувь хүний сэтгэл зүй, сувдаг сэтгэл, шуналаас салгах аргагүй –
- хуучнаа хадгалах, авч үлдэх гээд хэрэггүй
- боловсролд глобал, бүс нутгийн, тухайн улс орны орон зай харьцаа ямар байхыг тогтоох
- залуу хойч үе-ээ тодорхойгүй нөхцөлд амьдрах чадвартай байхаар сурган хүмүүжүүлэх
- сценари төлөвлөлт, эрсдэлийн шинжилгээ, синерги судлал зэргийг төр бүрэн эзэмших буюу чаддаг мэддэг боловсон хүчин тусгайлан цэгцтэй бэлтгэх
- хамгийн гол нь нийгэм бүхэлдээ шинийг хүлээн авах сэтгэлгээний өөрчлөлт, сэтгэлийн тэнхээтэй болох ёстой.
Жич: зааж буй хичээлийн агуулга, багш, түүний хөдөлмөр гээд л маш олон асуудлыг хөндөөгүй ч уншигч Та ажил хэрэгч санаа бодлоо хуваалцаарай.