Beautiful Plants For Your Interior
21 оноо дүгнэх
Залуус та нарт бяцхан “гэрийн даалгавар” санал болгоё. Саяхан л шинэ он гарлаа гэж байсан гэтэл одоо эхний сар нь дуусах дөхжээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа? Эргэн тойрон ямар хурдан өөрчлөгдөж байна аа?
Энэ нөхцөлд чиний мэдэлд байгаа хамгийн үнэтэй – цаг, түүнийг үр өгөөж, бүтээмжтэй ашиглах нь өнгөрсөнөө дүгнэх, ирээдүйгээ төлөвлөхөөс ихээхэн хамаардаг юм.
Залуус та цаг зав гаргаад өнгөрсөн 2021 онд юу хийж бүтээв гэдгээ эргээд нэг санаарай. Дэвтэр цаас байна уу? компьютер, гар утас гэх мэт дээрээ юу? ялгаагүй тунгаан бодоод доорх асуултад хариулаад үзээрэй.
Бичсэн зүйлээ хэн нэгэнд үзүүлэх огт шаардлагагүй. Чи өөрөө л, зөвхөн өөртөө зориулан бичиж байгаа тул нууж хаах, гоё сайхан харагдах гээд огт хэрэггүй, яг байсан байдлаа л бичээрэй.
Тогтож суугаад чин сэтгэлээсээ хариулт бичвэл чиний зорилго, хөдлөх зүг чиг, ягштал баримталж байх зарчим зэрэг үнэ цэнэт зүйлс улам бүр тодорч амьдралын утга учир нь тодорно.
- Өнгөрсөн жил миний гурван том ололт юу байв?
- Маш сайн ойлгон ухаарсан амьдралын гурван том сургамж юу байв?
- Эргээд бодоход эрсдэлтэй ямар үйлдэл алхам би хийсэн вэ?
- Хэнд-юунд-ямар тус хүргээд хамгийн их сэтгэл ханамжтай үлдсэн вэ?
- Ямар ажил хөдөлмөр төгсгөөд хамгийн их баярласан вэ?
- Дутуу үлдээсэн, гүйцээж амжаагүй ямар ажил үлдсэн вэ?
- Миний амьдралд нөлөө үзүүлсэн гурван хүн хэн байв?
- Гайхал төрүүлж, сэтгэл хөдөлгөсөн сюрприз юу байв?
- Намайг магтсан урамшуулсан чухам ямар үг үнэлгээ сэтгэлд чинь үлдсэн вэ?
- Өнгөрсөн жилээ ганц үгээр дүгнэ гэвэл ямар үг байх вэ?
- Дурсмааргүй, харамсмааргүй, хурдан мартмаар ямар үйл явдал юу байв?
22 оноо төсөөлөх
Хүн болгон л ямар нэгэн хүсэл мөрөөдөлтэй шинэ онтой золгодог байх. Харин тэр хүсэл мөрөөдлөө жилийн турш санаж, хэрэгжүүлэхээр тууштай зүтгэдэг нь цөөн. Нэг их чармайхгүй байгаа нь хүсэл мөрөөдлөө дутуу дулимаг, хэтэрхий хийсвэр тодорхойлсонтой холбоотой. Хандах зүг чигээ гүйцэд ухаараагүй бол урсгалаар явж байгаад л оны эцэст нэг л сэтгэл дундуур, бүтэлгүйтэлдээ бусдыг буруутгасан хүн урвайгаад сууж байдаг. Тийм байдал орохгүй байхын тулд залуус та нар доорх асуултад хариулах гэж оролдоорой.
Энд өгсөн хариултаа хэн нэгэнд биш зөвхөн өөртөө зориулан бичиж байгаа гэдгээ санан чин сэтгэлээсээ үнэн зөв хариулаарай. Өөрийн нарийн нандин зүйлийг бичих учраас бичиж дуусаад дараа нь устгаад хаясан ч болно. Эсвэл үе үе эргэн харж байх үүднээс хадгалаад үлдсэн ч болно. Сард нэг удаа эргэн хараад засвар тодруулга хийгээд явсан ч болно. Нууж хаагаад байх юмгүй бол нөхөдтэйгөө зөвлөлдөж санал бодлоо хуваалцсан ч болно.
- Ямар ажил үйлсээ бүтээвэл энэ жил “ёстой сайхан жил” байлаа гэх вэ?
- Ямар дадал, ур чадвар эзэмшвэл дээрх ажил үйлсийг бүтээх вэ?
- Ямар дадал зуршлаасаа ангижравал би зорилгодоо хүрэх вэ?
- Зорилгодоо хүрэхийн тулд миний зайлшгүй бөгөөд нэн даруй хийх алхам юу вэ?
- Энэ жил миний хувьд хамгийн том ололт амжилт чухам юу байх вэ?
- Миний өөрөө өөртөө өгөх зөвлөгөө зөвлөмж юу байх вэ?
- Санхүүгийн байдлаа дээшлүүлэхийн тулд би юу төлөвлөж байгаа билээ?
- Миний эзэмшихийг хүсдэг мэдлэг боловсрол юу вэ?
- Энэ жил надад учирч болзошгүй хамгийн том эрсдэл юу байх бол?
- Хэнд эсвэл юунд би хамгийн их сэтгэл тавих ёстой вэ?
- Эрхэлж буй ажил төрлөөс юуг яаж өөрчлөх сайжруулах ёстой вэ?
- Улам хөгжүүлэхийг хүсэж явдаг ямар авьяас надад байгаа билээ?
- Миний хамгийн их таашаал авдаг, баярладаг зүйлс юу билээ? яавал нэмэгдүүлэх вэ?
- Энэ жил миний үндсэн сэдэв/уриа бол ……. (Ганц үгээр илэрхийл)
- 2022 онд Миний зорилго бол: