Р.Амаржаргал: Монголбанк макро эдийн засгийг удирдах хүчирхэг институт

Ирэх оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Глобал эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Р.Амаржаргалын байр суурийг хүргэж байна.

Байр суурь
Б.ДАРЬСҮРЭН Зууны мэдээ 2022-10-18


Ирэх оны төсвийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан, Глобал эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхий захирал Р.Амаржаргалын байр суурийг хүргэж байна.

-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж, Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан. Та төслийг хэрхэн дүгнэж байна?
-Шинэ содон зүйлгүй, байдаг л төсөл болсон. Танилцуулсан баримт бичиг дээрээ энэ бол тогтворжуулалтын төсөв л гэж хэлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг тогворжуулах төсөв баталж, энэ нь амжилттай болвол 2019 оны түвшинд хүргэх зорилготой гэдгийг Сангийн яам мэдээлсэн.

-Эдийн засагчид төсвийг хатуу эсвэл өөдрөг болсон гэж хоёр талаас тайлбарлаж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу нэг их наяд төгрөг хэмнэж, инфляцыг 10-аас доош хувьд хүргэнэ гэж тусгасан. Энэ нь бодит байдалтай нийцэх үү?
-Төсөв бол төрийн эдийн засгийн бодлогыг тоогоор илэрхийлсэн байх учиртай. Төсвийг хараад тулгамдсан асуудлаа ингэж эрэмбэлсэн байна, энэ асуудалд акцент өгч байна гэдэг нь ил харагдах ёстой.


Хоёрдугаарт, би өөрөө макро асуудлыг сонирходог учраас төсвийн тооцооллын хавсралтууд ялангуяа нэгдсэн төсвийн орлого зарлагын үр дүнгийн үзүүлэлт хэсгийг л хардаг. Хэдий ДНБ -нд тухайн үзүүлэлтийн эзлэх хувийг эдгээр хавсралтад тусгасан байдаг ч динамик буюу өөрчлөлтүүдийн хувь хэмжээг судлаачид өөрсдөө тооцож байж л юу, хаашаа яваад байна гэдгийг дүгнэх бололцоо гарч ирнэ. Иймэрхүү ажлыг сайд дарга нар, эрхэм гишүүд хийхгүй нь ойлгомжтой. Тиймээс төсөв хэлэлцэж, батлаж буй нь нь хэлбэр төдий зүйл болсон.

Гуравдугаарт, төсвийн сахилга гэж ойлголт байдаг. Ард олны мөнгийг л төрөл бүрийн хэлбэрээр татан төвлөрүүлж, дахин хуваарилах ажлыг төр хийдэг. Тиймээс төр мөнгийг зүйтэй юманд зөв, үр ашигтай зарах ёстой. Зөв юманд үр ашигтай зарж буй эсхийг төсвөөр дамжуулан хянах л арга байдаг бөгөөд зарцуулж буй төгрөг тутамыг чухам юунд зарцуулж буйг илэрхийлсэн нарийн задаргай байх ёстой юм. Дараа нь ард олны мөнгийг идэж уусан, үрэлгэн замбраагүй зарцуулсан бол хариуцлага тооцох эрх зүйн орчин нь хууль болон батлагдаж буй төсөв.

Товчхондоо, миний яриад буй шаардлага хангагдахгүй байгаа учраас төсөв маань хууль биш гууль болоод удаж байна. энэ нөхцөлд “хатуу, өөдрөг, бодит байдалд нийцсэн” зэргийг ярих нь илүүц байх аа.

Бас нэг зүйл. Сангийн болон мөнгийн бодлого уялдаж байх ёстой гэж бүгд мэдэж байгаа, Ерөнхий сайд, сангийн сайд, монгол банкны ерөнхийлөгч нараас эхлээд амтай болгон энэ тухай тунхагладаг. Бодит байдал юу болж байгааг 2023 оны улсын төсөв, мөнгөний бодлогоос тод харж болно. Сүүлийн саруудад Монголбанк бодлогын хүүг өсгөсөөр байгаа. Үүнийгээ инфляцын өсөлтийг бууруулах үүрэгтэй хэмээн тайлбарлаж буй. Харин Засгийн газар зардалаа ДНБ-ний 36 хувьд хүргэхээр нэмэгдүүлэн оруулж ирсэн байна. Манай ажил нэг иймэрхүү л байна.

-Монголын эдийн засгийг уул уурхайн салбаргүйгээр төсөөлөшгүй. Гэтэл энэ салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмсэн нь хэр зүйтэй алхам бэ?

– Хэрээс хэтэрсэн зардлаа санхүүжүүлэх эх үүсвэр өөр хаанаас олох вэ дээ. Гэхдээ асуудал нь уул уурхайгаас төвлөрүүлэх мөнгө их багадаа биш. Миний ойлгож байгаагаар төр засаг тун сул байгаагийн илрэл юм. Татвар цуглуулах хамгийн амар арга зам нь хил гааль. Ирэхбиш орж гарч буй товарыг хянах нь төвөг багатай, авилга авхад ч амар. Хэрвээ манай төсвийн орлогын бүтцийг харвал маш болхи шүү дээ. хувь хүний орлогын албан татвар хэдэн хувийг эзлэж байгааг сонирхоод үзээрэй, тэгээд бусад гайгүй улс орны төсөвтай харьцуулаарай.


Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэл, дотоод ложистикийн боломж зэргийг дутуу дулимаг тооцдог нь энэ жилийн төсөвт илт харагдаж л байна лээ.


-Төслийг хэлэлцэх үеэр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, Засгийн газарт шилжүүлэх асуудал яригдсан. Хэрвээ батлагдвал хэр оновчтой шийдвэр вэ?


-Нэгдүгээрт, ипотекийн зээлийн талаар нийтээрээ дутуу ойлголттой байдаг. Ялангуяа, макро эдийн засгийн зохицуулалтын хүрээнд ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгох хэрэгтэй. МИК үйл ажиллагаа явуулаад 16 жил өнгөрсөн. Энэ хугацаанд МИК орон сууцны зээлийн цоо шинэ зах зээлийг гаргаж ирсэн. Үүнээс гадна монгол төгрөгийн насыг уртасгасан явдал. Өнөөдөр монгол төгрөг 1-2 жилийн (хадгаламжийн тухай) настай байна. Ийм богино настай мөнгөөр урт хугацааны, 5-20 жилийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй ш дээ. Тэгэхээр ипотекийн зээл нь төгрөгийн насыг уртасгах өндөр ач холбогдолтой. Зөвхөн дээр хэлсэн хоёр зүйл – цоо шинэ зах зээл үүсгэсэн, төгрөгийн насыг нэмэгдүүлэх – санаачлан хэрэгжүүлж эхэлсэнд нь МИК-д талархах ёстой. Гэтэл энэ зээлийг зогсоох, эргэн төлөлтийг хойшлуулах буюу үйл ажиллагааны зах зээлийн зарчимаас нь ухраах тухай бодож байгаа бол тун харамсалтай.
Монгол банк бол макро эдийн засгийг удирдах хүчирхэг институт болхоос биш буяны байгуулага биш. Анх МИК-ийг санаачлан хөл дээр нь болсгоод өгсөн одоо засаг хариуцаад явах ёстой.

Монгол банк бол макро эдийн засгийг удирдах хүчирхэг институт болхоос биш буяны байгуулага биш. Анх МИК-ийг санаачлан хөл дээр нь болсгоод өгсөн одоо засаг хариуцаад явах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *