Beautiful Plants For Your Interior
Трампын автомашины импортын 25%-ийн тарифын нөлөө
АНУ нь жилд 15.5 сая шинэ машин борлогддог дэлхийн 2-р том зах зээл юм (2023 тоо). Энэхүү зах зээлийн:
- ~24% (3.7 сая) нь бүрэн гадаадад үйлдвэрлэгдсэн автомашинууд (Япон, Герман, Мексик, Өмнөд Солонгос гаралтай)
- ~9% (1.4 сая) нь Канад/Мексикийн үйлдвэрт угсарсан “Америк” брэндийн машин (Ford, Chevrolet, Jeep)
- ~67% (10.4 сая) нь АНУ-д бүрэн үйлдвэрлэгдсэн
25%-ийн тариф бүх импортын машинд ногдуулсанаар:
1. Хэрэглэгчдийн төлбөрт нөлөөлөх гол хүчин зүйлс
(A) Шууд үнийн өсөлт:
Загвар | Одоогийн үнэ | Тарифын дараа | Үнийн өсөлт |
Toyota RAV4 (Япон) | $30,000 | $37,500 | +$7,500 |
BMW X5 (Герман) | | $65,000 | $81,250 | +$16,250 |
| Ford Bronco Sport (Мексик) | $32,000 | $40,000 | +$8,000 |
(B) Хэрэглэгчдийн сонголтод үзүүлэх нөлөө:
- Дунд зэргийн орлоготой иргэд $25,000-35,000-ын үнэтэй SUV (Toyota RAV4, Honda CR-V) худалдан авах чадвар 18-22%-иар буурна (J.D. Power тооцоо)
- хар зах зээл:
- 3 жилийн хуучин Toyota Camry-ийн үнэ $22,000 → $26,000 хүртэл өснө (Cox Automotive)
2. Тариф тогтоосоноор авто-үйлдвэрлэл америкруу шилжих магадлал
(A) Брэндүүдийн одоогийн байршил:
Брэнд | АНУ-д үйлдвэрлэдэг % | Гол импортын эх үүсвэр |
Toyota | 68% | Япон (Camry), Мексик (Tacoma) |
BMW | 55% (X3-X7 | Герман (3-р цуврал), Мексик (3-р цуврал) |
Mercedes | 30% (GLE, GLS) | Герман (C-Class), Унгар (A-Class) |
(B) Шинэ үйлдвэр барих зардал:
– Дунджаар $1-1.5 тэрбум (Tesla-гийн Техас дахь Gigafactory $10.7 тэрбум)
– Ажилчдын цалин: Мексикийн $3.5/цаг ↔ Алабамын $25/цаг (UAW-ийн 2023 оны гэрээ)
3. Макро эдийн засгийн үр дагавар
(A) Борлуулалтын уналт:
- Тарифын эхний жилд нийт борлуулалт 1.2-1.8 сая-аар буурах төсөөлөл (S&P Global Mobility)
- Хамгийн их нөлөөлөх сегментүүд:
- арай хэмнэлттэй SUV (Subaru Forester, Mazda CX-5)
- Дээд зэрэглэлийн седан (Mercedes E-Class, Audi A6)
(B) Ажил эрхлэлтийн нөхцөл:
– Эерэг: Дотоод үйлдвэрлэл 5-8%-иар өсөх ба 35,000-50,000 шинэ ажлын байр буй болно (UAW тооцоо)
– Сөрөг: Импортын дилерүүд (≈12,000 цэг) ба 120,000 гаруй хүн ажилгүйдэлд өртөнө (NADA судалгаа)
4. Трамп 1.0 үед буюу 2018-2022 оны худалдааны дайнаар гангийн импортод мөн 25%-ийн тариф тогтоож байсан юм. Улмаар GM/Ford-ын үйлдвэрлэлийн зардал 5-7%-иар өссөн бөгөөд Хятадын хариу тариф нь АНУ-ын автомашины экспорт 37%-иар буурхад нөлөөлсөн байдаг. (2017-2019). Хэсэг бужигнаад аргагүй эрхэнд учраа ололцсон.
Үндэсний үйлдвэрлэл, ажлын байр хамгаалах гэж тариф зарлаж байгаа ч үр дүнд нь эргэлзээтэй их байна. Тарифаас өөр шийдлүүд байж болох бөгөөд тухайлбал,
1. Онцгой тариф: Зөвхөн тодорхой бүлэгт (Жишээ нь: Хятадын EV) ногдуулах
2. Урамшуулал: АНУ-д үйлдвэр баригч компаниудад татварын хөнгөлөлт олгох
3. Аюулгүй байдлын стандарт: Импортын машинд илүү хатуу шаардлага тавих буюу тарифын бус татвар гэх мэт.
Энэ бүгд АНУ-ын зах зээлд үзүүлэх нөлөө ямар байхын таамаглал бөгөөд дэлхйин бусад улс орнууд ямар реакци гаргах, хариу ямар арга хэмжээ авах, зах зээлийн бүтэц нь хэрхэн өөрчлөгдөх зэргийг мөн тооцох учиртай. Дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал маш гүнзгий болсон нөхцөлд тариф тогтоох нь өөрөө өөрийнхөө үйлдвэрлэлд тариф ноогдуулчихсан байх магадлалтай юм. Ямар ч гэсэн энэхүү тариф нь 2026 он гэхэд 0.3-0.5%-ийн инфляци үүсгэх (Moody’s Analytics) бөгөөд технологийн шилжилтэд (EV, автономит машин) саад учруулна. Ийм томоохон бодлогыг шийдвэрлэхдээ хэрэглэгч, ажилчин, компаниудын эрх ашгийг тэнцвэржүүлэх нь түлхүү чухал юм.