Beautiful Plants For Your Interior
🧠 Сэтгэл зүй гэх үү эсвэл тархи уу?

Заримдаа, чухам яагаад ийм сонголт (шийдвэр) гаргаж буйгаа би тэр болгон тайлбарлаж чаддаггүй. Уул нь, гайгүй сайн, тал бүрээс нь бодоод л сонголт хийсэндээ гэтэл өөрөө өөрийгөө урхидсан байдаг. Миний ой санамж, сэтгэл хөдлөл, тэр ч бүү хэл миний итгэл үнэмшил надаар тоглоод даажигнаад байгаа мэт.
Хүний сэтгэл зүй нь оньсого таа гэсэн янзтай, та биднийг учир начир нь ойлгомжгүй, ярвигтай тоглоомд байнга татан оруулаад байгаа мэт.
Энэ тоглоомын гол өрсөлдөгч нь БИ өөрөө байдаг. Та “availability bias” гэж сонссон уу? Шийдвэр (сонголт) гаргахдаа факт баримтад биш, харин ой тойнд бэлэн байгаа зүйрлэлдээ тулгуурласан байдал. Тиймээс, ховор тохиолддог ямар нэгэн гамшгийг хэтрүүлэн сүржигнэж харин бодитой, байнга (давтамж өндөртөө) үзэж сонссоор байгаад дөжирчихсөн бодит аюулыг үл тоодог. Жишээ нь, газар хөдлөлт ба замын хөдөлгөөний дүрэм зөрчих, эсвэл таргалалтаас үүдсэн амь насаа алдсан статистик өдөр шөнө мэт ялгаатай.
Мөн “confirmation bias” гэж байдаг? Өөртөө хир халдаадаггүй хүн байдаг даа. Өөрийн бодол санаа, үйлдлээ зөвтгөсөн “нотолгоо” баримт дүгнэлт хайх, олж харах гайхамшигтай чадвартай бөгөөд харин өөрийн үйлдэлдээ шүүмжтэй хандана гэж гонжийн жоо. Үндсэндээ амьдрал, бодит байдлаас тасарсан, жингүйдсэн байдалд байна гэсэн үг. Ийм хүмүүс өрөөл бусдын ялангуяа ойр дотнын хүмүүсийнхээ амьдралыг там болгодог.
Саяны хоёр жишээ бол зүгээр нэг судалгааны нэр томьёо биш. Бидний өдөр тутмын тэнэглэлийн яс мод, багана нь юм уу даа.
Би ч гэсэн гэгээнтэн биш л дээ. Мөн л алдаж оноод л, өөрийгөө зөвтгөх бүхнийг хайгаад явдаг хэдий ч “яаж яваад ийм дүгнэлтэд хүрэв”, “миний авсан assumption” хэрд зөв, ямар нөхцөлд би буруу байж болох вэ гэх мэтчилэн өөрөөсөө, үе үе асууж, бүхнийг эргэлзээнд өртүүлэх гэж оролдож явдаг. Эдгээр асуултуудын хариу тийм ч таатай, хүссэн биш хэдий ч үнэнд ойрхон байдаг.
#psychology #bias #decisionmaking #selfawareness #leadership