Гадаад яам үндсээрээ өөрчлөгдөх цаг

Орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх 2011 он гарлаа. Нэгэн зуунд манай гадаад харилцааны салбар их ажил амжуулсныг жилийн турш ярих биз. Би энэ тухай биш, харин дипломат албыг сайжруулах үүднээс шүүмж болгон хэдэн зүйл хэлье.

Нэг.

Юуны өмнө, өнгөрсөн 10, 20 жилд ГХЯ чадавхийн хувьд сайжрав уу гэдэг асуултын хариу тааламжтай сонсогдохгүй байгааг тэмдэглье.

Уг нь дипломат албаны олон мянган жилийн түүхтэй гэдэг монголчууд энэ салбарыг хүндлэн дээдлэж ирсэн билээ. Хамгийн сайн бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтнүүд, Монгол улсын төлөө хоёргүй сэтгэлээр амь биеээ хайрлахгүй зүтгэх хүмүүс л ажилладаг гэсэн ойлголттой байлаа.

Гэтэл тэр ойлголт одоо орвонгоороо эргэчихээд байна. Дипломат алба зөвхөн хувийн эрх ашиг хайгчид, чадваргүй боловч дүр исгэгчид, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүний үнэнч албат, үр хүүхэд, хамаатан садантны “шахааны үүр” болж байна.

Яагаад ийм болов? Юуны өмнө, Гадаад яам сонирхлын бүлгүүдийн мэдэлд шилжиж задарч хуваагдсан байна. Төрийн эрх мэдэл авсан улс төрийн хүчин, өнөөдрийн байдлаар хамтарсан Засгийн газрын албан тушаалтнууд дипломат албанд дүрэм журмын дагуу биш, харин хэн нэгний захиалга, нөлөөгөөр, эсвэл авилга хээл хахуулиар хүн шургуулдаг болжээ. Ингэснээр мэргэшсэн дипломатууд буланд шахагдан, зарим нь гарч, зарим нь ад үзэгдэн шоовдорлогдох болсон байна.

Хэн нэгний нөмөр нөөлөгт байдаг нөхөртөй хариуцлага тооцоно гэдэг тодорхойлолтоороо байхгүй. Энэ яам үзэг цаас нийлүүлж үзээгүй, монголоор болоод түгээмэл гадаад хэлээр хоёр өгүүлбэр зөв бичиж чадахгүй хүмүүсийг цуглуудаг газар байж тарахгүй.

ГХЯ-ны боловсон хүчний асуудал (бусад яам ч ялгаагүй дээ) ганц засгийн газрын биш, нийт улс үндэстний «дархлааны» асуудал учраас нэн даруй эмчилж авахгүй бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд занал учруулж эхэллээ.

Намын идэвхтэнүүд, “тамхины наймаачид” –ын үүр бүрмөсөн болохоос өмнө Гадаад харилцааны яамны үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.

Хоёр.

Монгол Улсын гадаад бодлого нь 90-ээд онд томьёолсон сайн хөрш, гуравдахь хөрш, иж бүрэн болон стратегийн түншлэл гэсэн гарын таван хуруунд багтах ойлголтоосоо цаашилсангүй 20 жилийг үдлээ. Тэр байтугай эдгээр ойлголт нь чухам юу агуулж байгаа, тэр тусмаа амьдрал дээр яаж хэрэгжүүлэх талаар тун ядмаг ойлголттой, урсгалаар өдий хүртэл явж ирсэн.

Гадаад харилцааг эдийн засагжуулах концепцийг миний бие 1998 онд гаргаж бүтэц зохион байгуулалт, агуулга, ажил хэргийн тодорхой шалгуур дэвшүүлсэн боловч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүн олдоогүй. Арав гаруй жилийн дараа С.Батболд сайд дахин нэг дурсав.

Гадаад харилцаанд мөнхийн түнш гэж байхгүй харин мөнхийн ашиг сонирхол л гэж байдаг гэсэн бичигдээгүй хуулийг мөрддөг. Хамгийн ойр байгаа Монгол, Оросын харилцааны өнөөгийн шат гэвэл манай тал мах, хивсээ аваач гэсэн улиг домог болсон гуйлгаас өөр ямар ч санал санаачилга гаргалгүй өдий хүрсэн. Гэтэл оросын талаас улс төр, цэрэг, мэдээлэл, эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого нь цэгцтэй, прагматик, дайчин давшингуй байгаа нь илт харагдаж байна.

Энэ мэтчилэн АНУ, БНХАУ-тай харилцах асуудал ч орчин цагийн шаардлага хангасан эсэхийг цэгнэн дүгнэх хэрэгтэй.

Хүйтэн дайнаас хойш улс хоорондын харилцаа хялбар биш харин ч нарийн ээдрээтэй, ярвигтай боллоо. Гадаад бодлого өргөн утгараа улс төр, эдийн засаг, цэрэг техникийн хамтын ажиллагааг агуулдаг болжээ.

Ийм нөхцөлд, нарийн, иж бүрэн мэдээлэлд тулгуурласан алсын хараа, голч мэргэн ухаан, оновчтой стратегийн цогц нэгдэл нь дипломат ажиллагааны амин сүнс юм. Гэтэл манай дипломат ажиллагаа гэж юу билээ. Туслаач гэж гуйх, мөнгө өгсөн улс орныг дэмжих сэтгэлгээнээс цааш гавихгүй байна. Үүнийгээ их ажил хийлээ, их мөнгө олж ирлээ гэж сурталчлана.

Дипломат ажиллагааг өөртөө тохируулан биеийн амрыг харсан байдлаар тодорхойлдог, уншидаг практик газар авч байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Дипломат албыг хэн нэгэнд саад болдоггүй, эсвэл хэн нэгний үйл ажиллагааг сарниулах зорилготой байгууллага болгон ашиглаж байна гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулиар олгогдсон гадаад бодлогын эрх мэдлээ хэрэгжүүлэхэд ГХЯ хуулийн хэллэгээр бол эс үйлдлээрээ саад тотгор хийж байна гэж үзэх хэд хэдэн хэрэг явдал гарсан байна.

Дипломат ажиллагаагүй гадаад бодлого үгүй. Ядаж энэ чиглэлд эрдэм шинжилгээ судалгаа хийх бүтэц санхүүжилт байх ёстой. Сургах, давтан сургах цоо шинэ тогтолцоо хэрэгтэй. Гадаад харилцааны төсвийг хангалттай санхүүжүүлж чадаагүй нь төрийн бодлогын алдаа юм. Гэхдээ санхүүжилтийг гадаад харилцааны үр өгөөжид нийцсэн, тооцоо үндэслэл сайтай, эдийн засгийн аргаар тогтоох талаар яам нь өөрөө санаачлага гаргахгүй байна.

Гурав.

Алдах эрхгүй албыг залгуулах хүмүүс цэгцтэй он удаан жил, мэргэжил мэргэшлийн тун өндөр стандартаар бэлтгэгдсэн, үе хоорондын залгамж холбоог хангасан байх шалгуур тогтоож чанд мөрдөх ёстой юм. Энд би үе хоорондын залгамж холбоог хангах асуудлыг онцломоор байна.

Монгол улсын гадаад бодлогын хэрэгжилт Ерөнхийлөгч засгийн газрын гишүүдын үг яриа, үйл хөдлөлөөр илэрхийн хамт УИХ байнгын хороо, нэгдсэн хуралдааны танхимд ч өрнөж байдаг гэдгийг санах учиртай юм. Ер нь, төрийн бүх шатны түшээдийн гадаад харилцааны мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд цөөнгүй асуудал хуримтлагдаад байгааг ч тэмдэглэх ёстой.

Тэргүүн эгнээний дайчид, Монгол улсын нэрийн хуудас, нүд, чих, тархи болсон энэ салбарыг одоогийн байдалд зөнд нь орхилгүй, дипломат албаны мэргэжлийн нэр хүндийг сэргээхэд улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлэн анхаарах шаардлагатай болжээ.

Учир нь, энэ бол дан ганц яамны асуудал биш, улс үндэстний нэр хүндийн асуудал юм шүү.

14 Comments

  1. Би уг нь гадаад харилцаагаар төгссөн, түүгээрээ их бахархадаг байлаа. Миний үед хичээл заадаг байсан ясны диломатчдын ярьж заасан бүхэн яг амьдрал дээр ямар гутмаар байгааг харж гайхширсаар л явна. Яаманд орсон нэг төгсөлтийнхнийгээ харахаар нэг бодлын үнэн өрөвдмөөр ч юм шиг. Яг халуун тогоонд нь байж байгаа хэрнээ ямарч өсөлт дэвшилгүй, царцчихсан сэтгэлгээтэй. Ганц мөрөөдөлтэй, тэр нь яаж ийж байгаад аль нэг томилгооны үеэр дипломат корпуст багтаж гадаадад томилогдчих л ганц хүсэл. Тэрнийхээ төлөө бие биеээ шиншилж, бөгсөө ухалцана. Томилогдсон дипломатууд нь архи, тамхины наймаанаас цааш ажил хийж гавьсан юмгүй. Элчин дэх том жижиг орон тоогоо хамаатан саднаараа дүүргэчихдэг. Консулын албад нь ямарч үйлчилгээгүй. Дээрээс нь гадныханд виз олгох ажлаа Монголд байгаагаасаа илүү хүнд суртал, залхаан цээрлүүлэлт болгодог. Ганц хариуцлагатай хийдэг ажил нь Монголоос ирж, буцдаг ЗГ-ын төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх ажил байх шив дээ.

  2. Утаат хотын маань төв хэсэгт нэгэн сүрдэм сайхан байшинд ихэсэг маягийн хүмүүс орж гаран чухал ажил амжуулдаг болов уу гэмээр харагддаг байсан чинь ийм хачин газар байдаг юм уу? Хэн тэгээд дэгэнд нь оруулж цэгцлэх юм бол доо………..

  3. Тиймээ… Гадаад харилцааны болоод бусад яамдын албан хаагчдын чадвар бүр дэндүү муу санагдсан. Энэ нь миний 2 сар хагас хийсэн дадлагаас үлдсэн сэтгэгдэл байгаа юм. Үнэндээ зарим хэсэгт гайгүй чадвартай нэг л хүн одоо байгаа гурван хүнийг бүрэн орлох юм билээ.

    Мөн гадаад харилцааны чиглэлээрх их, дээд сургуулийн сургалт хэт сул байна. Контекст зэрэг анализ хийх аргачилалыг хэт удаан хугацаанд судлах аргачилалыг нь хялбараар тайлбарлан хэлэлгүйгээр хэдэн үгээр битүү хэлээд судлахыг шаардаж байгаа нь олон талаараа дутмаг. Дурын нэг энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнаас контекст анализ гэж юу вэ гээд асуугаад үзээрэй. Бүтэн курст 1-3 оюутан л хариулж чадахтай үгүйтэй байна гэдэгт нүдээрээ харсны хувьд баталж байна.
    Багш нь ч гэсэн ердөө л судлагаанд хэрэгтэй үндсэн асуултын хүснэгтийг гаргаад бусдыг нь өөрөөр нь хийлгэвэл нэг төрлийн эгэл анализ хийх зүйлийг бүтэн хоёр семестер заах гэж ядахгүй л байх.

    Гадаадын дажгүй сургуулийн нэг хичээл дээр хагас сарын хугацаанд хийгддэг мэдлэг, сургалт, дадлага МУИС гэх хамгийн гайгүй сургуульд нь 1-4 семестер, тэр бүү хэл төгсөхөд нь ч ойлгуулж чадалгүй явуулах нь эгэл зүйл болжээ.

  4. Дипломат томилгоог улс төрийн албан тушаал болгосон нь алдаа байж болох юм. Нисэх буудал дээр ЗГ-ын гишүүн аль нэг даргыг угтаж авдаг гаргаж өгдөг, унаагаараа дэлгүүр хоршоогоор л явуулдаг алба болсон ш дээ. Бусад яамд салбарын холбогдох байгууллагатай маш муу харилцадаг, их л бол ГХЯ-даа уламжилдаг шүү дээ.

  5. Дээр нь гадаад харилцааны чиглэл нь өөрөө их өргөн, Монголд л лав олон улсын дүрвэгсдийн хуульч, олон улсын байгаль орчны хуульч, хүмүүнлэгийн эрх зүй, соёлын эрх зүй гээд чиглэлээр суралцаж мэргэшсэн хүнтэй таарч байгаагүй юм байна.

  6. ГХЯамны боловсон хүчний асуудлаас үүдэж улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд учирч буй бодитой хохирлын цар хүрээ, үр дагаварыг хэрхэн тооцох вэ? Хэн тооцох вэ?
    Гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн ойлголтыг хамгийн болхи хэлбэрээр нь тусган авсан хүмүүс аль хэдийн тэнд томилогдон ажиллаж байна.
    Ерөнхийлэгч, Ерөнхий сайд хоёрт тавьж байсан итгэл найдвар ч талаар боллоо.

  7. Нэг залуу “Манай ах Ардчилсан намын гишүүн байсан юм. 2008 онд “Ху” намд элсээд сонгуульд нь идэвхтэй ажиллаад Гадаад харилцааны яамны газрын дарга болсон. Их мөнгө олох боломж олгож байвал аль ч намд элссэн яадаг юм” гэж ярьж байгаа юм. гэж http://politics.news.mn/content/50733.shtml сайт дээр бичигдсэн байна.

  8. бодмоор л байна да нөхдөө, талх талхаа мэрье гэхчээр мэргэшсэн хүмүүс нь ажлаа хийвэл дээр мэт

  9. EU -nii uls gyrnyyd, ter dundaa EU-iigoo manlailagch pioneer ornuudiin gadaad hariltsaanii alba bolon mun tus ulsuudiin hil gaaliin albaniihand, Mongoliin diplomat korpus-iin ajilchidiin ner hynd asar dooguur ynelemjtei bolood udaj bna.. Ulsaa tuluulun ochij baigaa elchin said, 1-2 nariin bichig, konsul hariutslagatai ajilchid mergejiliin hymyys bish baidag, deer ni ochij baigaa oroniihoo hel-soyol-yos zanshiliig tyyhii hymyys ochdog ni Mongol oronii ner turiig unagaadag gol shaltgaan yum. Deer ni elchin konsuliin gazariin ajillagsad gej hamartaa ”b” tyrhtsen yum shig hachin jigtei ”goyo” haritsaalag ulsuud baidag bolohoor gadniihan gaihah ni ch argagyi l biz.. Diplomat hynii haldashgyi imunet-ee ashiglaad orosiin tamhiig zuuhuuruu neg bolson ehleed, daraa ni byyr baitlaa amid hyniig hulgailaad huuli bus uildel hiigeed bydyylegteed baigaa ulsad chini odoo yaj hugshin Europe-iin tsemtsger hymyys durtai baih vee, boloh vee??.. ter syyliin hyn hulgailah asuudal bol solongosiin sayahanii undur urtug yneer hiisen ”IRIS” kinoog, mongolchuud nileed heden jiliin umnu amidrald heregjyyltsiimuu daa gemeer setgegdel turj bna lee..

  10. 100% дэмжиж байна. Жинхэнэ ГХЯ-нд ажиллаж байх ёстой мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр тийм хүмүүсийг ГХЯ ажилд авахгүй болохоор эдгээр хүмүүс өөр ажил хийх юм уу, ОУ-ын байгууллагад ажиллахаас өөр сонголт үлдсэнгүй.

  11. hi.Ta buhnii heled bga zuilsig oilgoj bn bas sanal negdej bn bi MUIS iin OUHS d surdag odoo 2r kurs uneheer tanii heleed bgaa Контекст geh анализ hiih argiig chn medehgui bn……
    Tgd neg sanal helii ta manai surguulin bagsh nariig amahurdan surah zuilsiig udaan zaaj bga gd heleed suuhiin orond ochood manai bagsh nartai yriltswal ymar bee undur bolowsroltoi mundag zaluu bagsh nar bii shuu manai sur dr ochood Oyumsuren Baasanhuu Baysgalan gd zaluu bagsh nart yariltsaad sanaa bodloo soliltsohod hen ni ch durguitsehgui harinch sanaa chn uneheer zuw bh l yum bol ali boloh heregjuulehiig bodoh bh gj naidaj bn
    Zugeer shuumjleed sugaad baihaas uuruu bidend tusluul bolj l bn ,.,
    Nadad neg ingej hicheel ywuulah arga bn aa ene hicheelig ingeed ywuulbal huuhduud sain oilgono tanid ch amr geh zergeer okey,.,.,
    Neeree nadad ter context gdgee zagaad uguuch./
    P.c manai sur bol bas yum zaadiimaa huurhii kkk

  12. Манай ОУХС-ыхан гадаадад төгссөн боловсон хүчнүүдээ ашиглан гадаадын түгээмэл хэл Англи Орос Хятад хэл дээр хичээлээ заах хэрэгтэй. Context analysis гэдэг нэрнээсээ ойлгогдохоор байгаа. Өөрөөр хэлбэл тухайн орчинд байгаа бүх талын хүчин зүйлийг харилцан холбоотой буюу контекс агуулга байдлаар нь уялдуулан авч үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах асуудал. Хамгийн элбэг хэлбэр бол SWOT анализ. Давуу тал, Сул тал, Боломж, Эрсдэл буюу аюулын хослолын дүнд зөв стратеги шийдвэр гаргах явдал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *