Beautiful Plants For Your Interior
Өмнөговь: Зарим тэмдэглэл
3 -р сарын 6-9 хооронд Өмнөговь аймгийн төв, 3 суманд ажиллаа. ОТ, ТТ ажил байдалтай газар дээр нь танилцлаа.
Ханбогд сумын иргэд ОТ-н талаар тун ам муутай байна. Сумын иргэдтэй ажиллах талаар тун сул бололтой. “Гадныханы карманд орсон Монголын талын хэдэн нөхдийг” гэж ирээд тун сүрхий шүүмжлэж байна. Хатуу хучилттай зам туйлын үгүйлэгдэж байна. Зарим айлын худаг хашааг огтлоод шороон зам татсан зэрэг дутагдал цөөнгүй байгаа нь иргэдийг бухимдуулсан байна.
Хэдий тийм боловч үйлдвэрлэлийн ажил нь төлөвлөсөн графикийн дагуу явж ирэх оны 6 сард зэсийн баяжмалаа үйлдвэрлэж эхлэнэ гэж байна.
Харин Цогтцэций сумынхан Ухаа худагын талаар магтан ярьж байна. Үнэхээр ч нутгийн иргэдтэй хамтран олон асуудлыг шийдэж байгаа юм байна.
- 120 айлын орчин үеийн тохилог орон сууц барьсан байна.
- 640 хүн байрлах тун ч тохилог хотхон байгуулсан байна.
- Удахгүй хүүхдийн цэцэрлэг сургууль барих ажилдаа орноо гэж байна.
- Уурхайг төдийгүй сумыг эрчим хүчээр хангах цахилгаан 18МВ хүчин чадалтай станци барьж эхний генераторыг ирэх 4 сард ашиглалтанд өгөх юм байна.
- Уурхайд 1200 хүн ажиллаж байгаагаас 9 нь л гадаад бусад нь монголчууд байна.
- Хүнд машинын жолооч оператороор 15 эмэгтэй хүн ажиллаж байгаа нь тун сонин байлаа. Машин нь өөрөө автомажсан учраас бие хүчний хүнд хөдөлмөр алга? Харин нягт нямбай л байх ёстой тиймээс эмэгтэйчүүд бараг илүү байгаа шүү гэж танилцуулж байна.
- Кокс химийн цогцолбор байгуулах ажил ч эхлэж байна.
- Хатуу хучилттай авто замаа удахгүй ашиглалтанд бүрэн хэмжээгээр өгнө гэж байна. Энэ замыг монголчууд тавьж байгаа юм байна г.м олон зүйлийг дурьдаж болхоор байна.
Том ТТ ажил эхлэх гээд л байна.
Хаа сайгүй өмнөговийнхон нутгийн иргэдийн давуу эрхийн тухай асуудлыг хөндөж байна.
Нэг талаас хөгжил дэвшил ирж байгаа боловч түүнийг дагаад нутгийн иргэд цочирдохоор асуудлууд цөөнгүй гарах нээ. Урьдчилан угтуулан төр засгаас авах арга хэмжээ бишгүй байна. Эдгээр асуудлаар холбогдох сайд дарга нартай нь тухайлан хэлэлцэх болно.
Маш сайхан хэлжээ. Дэмжиж байна. Би ч бас тэгж бодож харж байна.