Beautiful Plants For Your Interior
Хүн амын хөгжлийн талаар асуулга тавилаа
Хүн амын тогтвортой өсөлтийг хангаж, хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал МУ-ын Ерөнхий сайдад дараахи асуулгыг 2011.03.21-ний өдөр тавьлаа. Үүнд:
-
Бодлогыг хэрэгжүүлэх нэгдүгээр үе шат буюу 2004-2007 ондуудад хүн ам зүйн талаар, хүн амын хөгжлийг хангах талаар, хүний амьдралын чанарыг сайжруулах талаар, бодлогыг хэрэгжүүлэх арга замын хүрээнд авсан арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаархи танилцуулга
- Хоёрдугаар үе шат буюу 2008-2011 онуудад дээрх асуудлаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч буй үр дүнгийн талаархи мэдээлэл
- Гуравдугаар үе шат буюу 2012-2015 онуудад дээрхи асуудлын хүрээнд баримталж буй бодлого, төлөвлөгөө зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хүслээ.
ЖИЧ: Энэ сэдвийн хүрээнд хийсэн судалгаа, тайлан илтгэл, хөндлөнгийн мониторингийн дүгнэлт зэрэг ач холбогдолтой материалаа [email protected] хаягаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү.
Танд баярлалаа.
Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого – УИХ-ын 2004 оны 21 дүгээр тогтоол