Ардчиллын төлөөх орнууд Вашингтонд чууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Мөнх-Оргил нар 9 дүгээр сарын 15-нд Вашингтон хотноо зохион байгуулсан Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг (АОХН)-ийн Парламентын форумд Монгол Улсаа төлөөлөн оролцов.

Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар уг форумын үеэр Монгол Улсын ардчилсан хувьсгал, ардчиллын 20 гаруй жилийн хөгжил, тэр дундаа тулгарч буй бэрхшээл, ололт, амжилт, цаашдын зорилтыг дурдахын сацуу АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улсын зүгээс баримтлах үндсэн чиглэл, хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн байна.

Форумд АНУ-ын талаас Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Бэйнер, Төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн дарга Д.Драйер, Конгрессын гишүүн Д.Прайс болон Олон улсын бүгднайрамдахчуудын институт, Ардчиллын төлөөх сангийн тэргүүн нарын албаны хүмүүс оролцон үг хэлжээ. Түүнчлэн ОХУ, Беларусийн сөрөг хүчний төлөөлөл, Кыргизстаны Парламентын дэд дарга, Гүрж, Канад, Молдов, Мороккогийн Парламентын болон Засгийн газрын гишүүд зэрэг 30 гаруй орны төлөөлөгч оролцож байр сууриа илэрхийлэв.

Үндсэн хуралдааны дараа Форумын Удирдах зөвлөлийн хурал болж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Дэд ерөнхийлөгчөөр сонгов.

Энэхүү форум уулзалтад АНУ, Европын парламент, Канад, Герман, Исланд, Итали, Литви, Молдав, Чех, Гүрж, Мексик, Норвеги, Польш, Португаль, Швед, Турк, Украйн зэрэг дэлхийн бусад орны 100 гаруй парламентчид оролцож буйгаараа өндөр ач холбогдолтой байна .Дээрх уулзалтаар ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа, өнөөгийн ардчилалд тулгараад байгаа аюулгүй байдлын талаарх олон чухал асуудлыг харилцан ярилцлаа.

 Эх сурвалж: Монцамэ мэдээ сонин, 3 дугаар нүүр, 2011.09.19, сэтгүүлч Г.Энх

One comment

  1. '' ХУСТАЙН ЭЛБЭРЭЛ'' ТББ гүйцэтгэх захирал Г.Нандинцог

    Сайн байнуу эрхэм гишүүнээ манайх ”Хустайн Элбэрэл” ТББ юм. Сангийн сайд С.Баярцогтын өргөн барьсан авто машины онцгой албан татварын тухай хуулийн төслийг маш муу агуулага, зорилготой, иргэдэд чиглээгүй болсон гэж үзэж байна. Иймээс уг хуулийн төслийг дахин боловсруулж өргөн барих зорилготой байна. Сонгууль дөхөж буй энэ үед иргэдэд хүртээлтэй байх болно Иймээс та биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бидний зорилго иргэдийг автомашинтай болоход дэмжсэн чиглэлтэй байх болно. Email: [email protected] utas:88777137 99080813 99188616

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *