Beautiful Plants For Your Interior
BATTLE HYMN OF THE TIGER MOTHER
Amy Chua гэж нэг хүүхэн сүүлийн үед алдаршаад байгаа. Түүний BATTLE HYMN OF THE TIGER MOTHER гэдэг ном нь, түүнд хөндсөн сэдэв нь алдаршуулаад байгаа юм.
Гол санаа нь хүүхдийг эрхлүүлэх хэрэггүй хатуу чанд хүмүүжүүлэх ёстой. Өөрөө ч тэгэж л өссөн, хүүхдээ ч тэгэж л өсгөсөн. ТВ үгүй, PC тоглоом үгүй, хонуутаар явах үгүй, хүслээрээ дугуйлан гм сонгох үгүй, онцоос өөр дүн авах үгүй, биен тамир хөгжим өөс бусад хичээл дээр тэргүүний сурагч байх ёстой гм тун өндөр шаардлага тавьж, зогсоо зайгүй л зүтгүүлнэ. Суран бүсдэхээс эхлээд элдэвээр хэлэх – арга хэлбэр дээрээ нэг их ичиж зовохгүй. Барууны нүдээр бол хэтэрхий харгис, хүүхэд нас гэж бараг байхгүй шахуу өсгөдөг ази маягийн туршлага. Түүнийгээ барууны либерал аргаас хамаагүй дээр гэж нотлох гэж байгаа.
Ази маягийн хүмүүжлийн утга нь хайр нь дотроо хал нь гадна гэдэгт нийцсэн. Үр хүүхдээ хайрлахгүй биш харин ч их хайрладаг. Тэдний төлөө бүхнээ зориулна. Тэр хэмжээгээрээ хүүхдээсээ илүү ихийг шаарддаг юм. Амьдралын бэрх сорилтод илүү бэлтгэдэг.
Ази маягийн хүмүүжүүлэх арга нь сахилга, төвлөрөл, хөлс хүчээ шавхсан давтлага\хөдөлмөр харин барууны арга нь эрх чөлөө, бие даасан байдал, бүтээлч манлайлагч чанарыг урамшуулсан байдаг.
Энэ хоёрыг уул нь хослуулах ёстой байх л даа гэхдээ амьдрал дээр тийм ч амаргүй юм билээ.
Манайд чухам аль хандлага нь давамгайлдаг, яагаад? хүүхдийн хүмүүжил ба эцэг эх, арга барил гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх, нилээн нухацтай ярилцах ёстой юм.
ази, баруун гэхээс гадна бас хуучин “социалист” – баруун шиг задгай биш хэдий ч ази шиг хэтэрхий хатуу ширүүн биш – арга гэж тусад гаргах ёстой байх. гол нь хүүхдийн авьяас, хүсэл сонирхолыг зайлшгүй тусгасан хүмүүжлийн арга хэлбэр олох ёстой юм. бүтээлч сэтгэлгээг бүтээлч орчин л бий болгоно гэж үздэг. тэр ч үнэн гэхдээ “нужда” гэж юм бас байдаг. социализмын үед нужда гэдэг нь маш олон бүтээлч хандлага үүсгэсэн. харин социалист хүмүүжил өөртөө итгэлтэй байх манлайлагч байх чадварыг мохойдог гажигтай байсан. 21 зуунд үгэнд ордог гэхээсээ илүү өөрийгөө чөлөөтөй илэрхийлдэг өөртөө итгэлтэй бүтээлч хүн л хэрэгтэй.
1-t ug nom n shal oor azi yos zanshiliig amerikiinhtai morgolduulsneeree best seller boloh ehlel n bolson,
2-t nomiig bichigch n amerikiin tomhon ih surguuliin bagsh professor hun uchiraas amerikuud iluu sonjih baildaar huleen avsan ternees magtan duulaagui.
3-t Amygiin humuujisen ter hyatad ger buliin zan zanshil 90-eed onoos hoish hyatadad bur baihgui bolj baigaa zuil uchir zuvhun amerik shohoorhol todii zuil bolj baigaa,
Amygiin nomiig hyatadad orchuulsan oron nurgiinh n neg toohgui baina uchir n iimerhuu zuil amerikaas tes oor soyl zanshiltai ter n heden jil tutam oorchilogdoj baigaa hyatadad neg ih humuusiig shohoorhuulj chadahgui baigaa n ilt baina. Tegeed ch jinhene hyatad humuujil manaihaas tes oor tusdaa zuil shuu dee yadaj heden uzsen hyatad kinonuudtaigaa haritsuulval zugeer.
Ug n nom n zugeer neg soyliin morgoldoonii l nom.
Ms Chua – giin nomnii dotoroos n uurt heregtei yum yuu tusgav gevel:
1. sahilga bat – baga nasand chuhal (sahilga batiig sahiulna gedeg n hairaa uzuulj baigaa n, huuhdee garguund n gargaad duraar n -yuu durtaigaa hiinuu gej orhih bish)
2. religion (huuhduud n yevrei: JUDE nuhoriin nuloond setgez saijruulj, oortoo itgeltei baihiig surah) baih yostoi asuudal
………….
3. Hun nohoindoo sul handana, huuheddee sul handah uu? Huuhdiin tolgoi geriin nohoinii hajuud her zereg hugjih potenzialtai ve?