Сүүлийн үед ирсэн мейлүүд

сүүлийн үед ирсэн зарим мейл

From: Oyunchimeg 14-r surguuliin tusugch SBD-n irgen
Subject: Sain baina u

Message Body:
Shudarga uneniig irgeded medeelsen tand bayrlalaa. Tani bagaaraa yalsan toirog Ardchilsan namiin husliin orgil, Bat-Uul baatriin avirch garah shat bailaa. Erhem ta toirogtoo MAN-n lideruud Munhbayr, Tsogzolmaa, Boldsaihan, Maksiin Ganbaatar, Nomingiin Bayrsaihan, Badamdamdingiin ger buliinhen gazriin naimaa erhelj ene duuregt nogoon baiguulamj hovordoj baar restoran olshirch, tsetserleg surguuli bagasaj oyutnii too olshirch saaral duureg bolloo. Udahgui agaariin utaa deerees n burhene.

From: эрдэнэсайхан
Subject: Засгийн газрын тухай

Message Body:
Их хурлын гишүүд Засгийн газарт ажиллаж байгаа нь зөв үү. Багшаа та юу гэж бодож байна.

From: Батдорж
Subject: Наиын авсан санал

Message Body:
Сонгуулаас МАН-ын наиын авсан саналыг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрвөл луйвар хийж ялалт байгуулсан намын төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрсөэн хэрэг болно. Хэрэв санал худалдаж аваагүй бол МАН-ын намын санал ч бага байх ёстой. Энэ тохиолдолд яах нь зөв бэ ?

From: гантулга
Subject: асуулт

Message Body:
Би 1989 оны ЦНДС ийн Ерөнхий цэргийн курсийн төгсөгч байна. Одоо барилгийн компанид ажилладаг Таны үзэл бодол үйл ажиллагааг талархан дэмжиж явдаг . Цаашид танай сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу .
Их үйлсд чин амжилт хүсэе.
Хүндэтгэсэн Гантулга.Б

From: Нандагсамба
Subject: ШУТИС-ийг цэгцлэх цаг нь болсон

Message Body:
Сайн байна уу? Юуны өмнө сонгуульд багаараа ялалт байгуулсанд баяр хүргэе.
Миний санал болон хүсэлт болон ШУТИС-ийн удирдлагыг шинэчлэх. Учир нь энэ сургуулийн оюутны тоо олон, удирдлага тааруухан, сургалтын төлбөр бага гэх мэт олон асуудал бий. Ийм учраас энэ улс орныг хөдөлгөгч гол хүч бол мэдлэгтэй чадвартай инженерүүдийг сайн бэлтгэх асуудал юм.
Хүндэтгэсэн Ж.Нандагсамба
ШУТИС ЭХИС-ийн ахлах багш

From: Лханям
Subject: Amjilt husie

Message Body:
Mongol ulsiin tor zasgiin deed udirdlagad ajillah bolovsroltoi chadvartai turshlagatai hunii neg bol ooriig chini gej uzej demjij bainaa amjilt husie

Doktor
Lkhanyam Lut

From: Bat-Erdene
Subject: Yaaraltai!

Message Body:
Танай намын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг газартай болгох талаар дурдсан байхыг хараад Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шарга Морьт зусланд газар эзэмших эрхтэй иргэд бид танай намд хүсэлт гаргаж байна. Учир нь:
Сүхбаатар дүүргийн иргэд бид хууль ёсны дагуу авсан газартаа авьдрах байтугай газарлуугаа нэвтэрч ч чадахгүй асуудал тулгарсаар байна. МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойрогт нэр дэвшихээр зэхэж байсан “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар удаа дараа дарамталж, тэр бүү хэл одоо шоронд байх хугацаандаа шүүхийн захирамж гаргуулан, хамгаалалтын залуус явуулан, удаа дараа дарамталсаар байна. Ц. Анандбазар нь 2007 онд хуучин Оросын пионерын зуслан нэртэй байсан хүүхдийн зусланг хууль бусаар хувьчлан авч, хэзээ ч хүүхдийн зуслан ажилуулаагүй ба тэр хавьд амьдардаг ард иргэдийг дарамталж, хууль бус үйлдэл хийснийг баримттайгаар явуулж байна. Мөн Улсын хөрөнгөөр баригдсан Шарга Морьтын эцсийн засмал замыг хааж, хэнийг ч нэвтрүүлэхгүй байдаг бөгөөд нэвтэрсэн нэгнийг хамгаалалтын ажилтнуудаараа дарамтлуулдаг. Шоронд хоригдож байх хугацаандаа буюу 2012 оны 06-р сарын 20-нд шүүхийн захирамж гаргуулан өөрийнх нь оббъектоос /Хүүхдийн зуслан / хааш хаашаа 500 метрт ямарч айл амьтан байлгахгүй хэмээн хүмүүс явуулан заналхийлж байгаа нь манай хуулийн байгууллагууд ямар сул дорой, хүчгүй, эрх мэдэлтнүүдийн эрхшээлд ажилладаг нь харагдаж байна. Биднийг газраа хамгаалан тэмцэхэд та нар том хүний өөдөөс сөрдөг хэн бэ? Ийм том корпорацитай тэмцээд дийлэхгүй шүү гэх мэтээр сүрдүүлэн, тэр бүү хэл зодуулах оролдлого хийсээр байна. Мөн цагдаагийн хүмүүс хүртэл явуулаж байгаа. Орос пионерийн зуслан нь одоо Сод Монголын охин компани болох Мон-Аналитик ХХК-ны эзэмшилд байдаг бөгөөд Шарга Моьтын амыг тэр чигээр нь эзэмших сонирхолтой ба амыг хаан нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийнх юм шиг хаасаар байна. Учир нь хавсралтад байгаа кадастрын зурган дээр тэдний газар 11 га байгаа бөгөөд тэдний ажилтнуудын хэлж байгаагаар тэдний газар 32 га хэмээн биднийг илт дээрэлхэж байна.
Иймээс энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоож, энэ асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, тэдний хууль бус үйлдлийг ард түмэнд ил тод болгож өгнө үү. Бидэнд та нарт хандахаас өөр ямарч арга алга.

Та бүхнийг хүндэтгэсэн,
Шарга Морьтын зусланд газартай иргэдийн төлөөлөл:

From: Хонгорзул
Subject: Хүсэлт

Message Body:
Сайн байна уу?
Манайх Сүхбаатар дүүрэгт амьдардаг. Ам бүл 8-ла. Би бидний, улс орон, түмнийхээ төлөө ихийг хийх төрд байх хүн гэж таныг итгэл дүүрэн итгэж дэмжиж байна. Манайх 3-н хүүхэдтэй. Том хүү гэр бүлтэй, дунд охин маань оюутан, отгон хүү маань энэ жил 11-р ангиа төгслөө. Би Замын-Үүдэд бизнес эрхэлдэг. Нөхөр Уртнасан маань Гаалийн байцаагч. Ховд, Говь-Алтайд томилогдон ажиллаж байгаад одоо нисэхэд байцаагч хийдэгээ. Ажил амьдралын эрхээр бид, 2 талд олон жил тархай бутархай явлаадаа. Гэр бүл ямар чухал гэдгийг та юу эс андахав. Энэ жил 2 хүүхэд маань урд хөршид сурахаар боллоо. Иймээс 2 хүүхдээ бараадаж Замын-Үүдэд ам бүлээрээ төвлөрч амьдармаар байна. Нөхөрийг маань Замын-Үүдэд томилон ажиллуулах тал дээр туслахыг танаас хүсье
(жич: Нөхөр маань зарчимч шудрага үүнийг хэнч хэлнээ.)
Таньд амжилт ялалтыг хүсье.
Таниас хариу хүсье.

From: S.Munkhbat
Subject:

Message Body:
Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэнд хүргэe. Би Мөнхбат байна. Хуучнаар Эхорон Ардчилал эвсэлд тантай хамт зүтгэж явлаа. Тал засч байгаа юм биш. Eр нь би таныг үнэлж хүндэлж явдаг л даа. Би уг нь ардчилалын хүн л дээ бүүр анхны цуглаан энэ тэрээс эхлээд… Гэхдээ Ардчилал-ыг мөнгөний нүдээр ч юмуу, албан тугаалд очих өнцөгөөр харж явсангүй. Одоогийн АН-ын зарим нь мэднэ. (Лүймэдийн Гансүхээс эхлээд) За энэ ч яахав. Одоо би Эх орон намд данстай ухаантай, юутай ч улс төрийн байдлыг болон албан тушаалын төлөөх фракцуудын “тулаан”-ыг хараад, ажиглаад л сууж байна. Нам ярих нэг их сонирхол алга. Eр нь бол таны хувьд бол нэр төртэй байгаагаа хадгалах л хэрэгтэй гэж би бодож байна. Ямар нэгэн хүчтэй фракц байгуулаад л тэсрэхэд бэлтгээд явбал яасан юм бэ дээ. Ганцаараа шахуу байна гэж харагдаж байна. Яг над шиг. Би сая сонгуулиар эр хүний жудаг бодоод Завханд нэрээ дэвшүүлэхийг зөвшөөрсөн. Нөгөө талаар хүмүүст мартагдахгүй байх нь чухал учраас. Гэхдээ хөдөөгүүр аймгуудаар бол найз нөхдүүд бий шүү дээ. Танд ч надад ч. За амжилт хүсьe хаяг: [email protected] 99101007

From: Пүрэв-Очир
Subject: Номны тухай

Message Body:
Энэ өдрийн мэнд хүргэе. Танд би баавгайд зориулсан бурханы сургааль номыг туслахаар чинь дамжуулсан.Авсан гэдэгт итгэж байна. Танд ажлын амжилт хүсье.
таныг хүндэтгэсэн, СБД “-р хорооны иргэн
Ш.Пүрэв-Очир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *