Beautiful Plants For Your Interior
Үнэт цаасны тухай хуулийн төсөл
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Санхүүгийн зохицуулах хорооны чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд Үнэт цаасны тухай хуулийн төслийн анхны хувилбарыг боловсруулсан байна.
2008 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд тус хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүдтэй санал солилцох уулзалтанд Р.Амаржаргал оролцож СЗХ-ны албаны хүмүүс болон олон улсын зөвлөх Рэй Астин нартай санал солилцов.
Монгол улсад Үнэт цаасны тухай хууль анх 1994 онд батлагдаж хөрөнгийн зах зээлийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажил тасралтгүй явагдаж улмаар 2002 онд шинэчлэн найруулсан хэдий ч өнөөгийн хөгжлийн практик шаардлагаас хоцорч, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад тухайн зах зээлийн эрх зүйн орчин зарим талаараа учир дутагдалтай байгаа юм.
Иймд хөрөнгийн зах зээлийн цаашдын тогтвортой хөгжлийг хангахад эрх зүйн орчин нь зөрчилгүй цогц бөгөөд олон улсын жишигт нийцсэн байх шаардлага тулгарч байна хэмээн холбогдох албаны хүмүүс үзжээ.