Мэдээлэлгүй, хагас дутуу мэдээлэлтэй иргэн

Ер нь тэгээд ямар ард түмэн тийм л УИХ, ямар УИХ тийм л Засгийн газар гэдэг үнэн л дээ.

 2013-09-04

Хувь хүний эрх чөлөөг төр болон том корпораци хязгаарлах, хяналтандаа байлгах гэж оролдож ирсэн. Саяхан л интернет сайтууд дээр юу бичих эсэхийг хязгаарлах гэж шинэчлэлийн Засгийн газар хичнээн чармайсан билээ. Иргэдийн хувийн нууцийг гадаадынханд нээлттэй болгох гэж Засгийн газрын болон УИХ-ын гишүүд нь нойр хоолгүй шахам гүйлдээд л санасандаа хүрсэн. Магнай гэж залуу манайдаа л “том корпораци”-ийн төлөөлөгч болж биднийгээ “залах” гэж оролдов. Иймэрхүү байдлаар иргэдийн (бизнесийн бас ялгаагүй) эрх чөлөөг хязгаарласан алхам шийдвэрүүд улам л нэмэгдэх бололтой.

Ардчилал, ялангуяа төлөөлөлийн ардчилалын нөхцөлд дахин сонгогдох хүсэлтэй эрхтэн дархтан, Засгийн газар олны санаа бодлыг “дагах” гэж эрмэлздэг. Тиймээс “УИХ нийт ард түмний хүсэл бодлын толь л доо… Тэгэхээр уул уурхайн салбарын уналтыг төрийн бодлогоор, сонгогчдынхоо захиалгаар хийсэн гэж хэлж болно.” гэж хээв нэг хэлэх дарга нар олддог л юм байна. (http://www.medee.mn/main.php?eid=36025)

Хэрвээ энэ логик зөв гэвэл хувь хүний эрх чөлөөнд заналхийлсэн хамгийн том аюул нь Иргэн би өөрөө болж байна: Мэдээлэлгүй, хагас дутуу мэдээлэлтэй иргэн өөрөө болж таарна. Ер нь тэгээд ямар ард түмэн тийм л УИХ, ямар УИХ тийм л Засгийн газар гэдэг үнэн л дээ.

2 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *