НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдлаа

Монгол Улс Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулиудын ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд өнөөдөр анхнаасаа батлагдан гарч байна. Татварын багц хуулиудын төслөөс хамгийн түрүүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэн батлан гаргаж байгаа нь хоёр учир шалтгаантай.

Нэгдүгээрт, бид цоо шинэ систем буюу цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Үүнтэй уялдаа холбоотойгоор Монгол Улсын мөнгөн урсгалын хяналтын системийг цоо шинээр бий болгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Өмнө нь бэлэн мөнгөөр арилжаа хийдэг, бэлэн бус тооцоо хийгддэг, мөнгөний урсгал хаанаа байна, аль нь татвараар дамжиж байна, аль нь татварын гадуур явж байна гэдэг асуудал байсан.

Энэ хууль батлагдсанаар арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь Татварын газар, Сангийн яаман дээр төвлөрч байгаа тохиолдолд хэн нэгэн хүн ямар нэгэн арилжаа хийх юм бол тэнд автоматаар бүх арилжаа нь бүртгэгдэнэ гэсэн үг. Ингэснээр тухайн хүн дараа нь хүрч ирээд өчнөөн төгрөгийн орлого олсон, төчнөөн төгрөгийн зардал гаргасан гэдэг дээр нэг их маргаан гарахгүй. Яагаад гэвэл автоматаар бүртгэгдсэн байгаа учраас татвараас зайлсхийх, зугтах ойлголт үндсэндээ жигдрэх ач холбогдолтой. Энэ нь өөрөө техникийн чанартай ажиллагаа их шаарддаг учир энэ хуулийн төслийг түрүүлж гаргах шаардлага байсан.

Энэ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих учир үлдэж байгаа хугацаанд техникийн чанартай бэлтгэл ажил, холбогдох бусад баримт бичгүүд, заавруудаа гаргах бололцоог нь гаргаж өгөх үүднээс татварын багц хуулиуд дотроос хамгийн түрүүнд хэлэлцэн баталлаа. Түүнчлэн хуулийн төслүүдийг боловсруулах явцад давхардсан зүйлүүдийг цэгцэлж өгсөн.

Мөнгөний урсгалыг хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой. Мөн үүнийг дагаад бүртгэлийн тогтолцоо эрс сайжрах учиртай. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг. Иймээс энэ системийг сайжруулж байж үр ашгийн тухай ойлголтууд гарч ирнэ. Өртөг бүтээх, баялаг бүтээх процесс гинжин урвалаар явж байгаа. Энэ процессын явцад аль шатанд, ямар хэмжээний өртөг шинээр бий болж байна гэдэг тогтолцоо хяналтанд орох, үүнийг урамшуулах зохицуулалт бүрдэж байгаа юм.

Түүнчлэн иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татварын процесст хянагчаар оролцох бололцоо бий болж байна. Энэ утгаар нэг хэсэг нь татвараас зугтаадаг байсан бол одоо иргэн бүр өөрсдөдөө хяналт тавих боломжтой болж байгаа.

 /Шинэчилсэн найруулга/
Amarjargal_VAT
Р.Амаржаргал НӨАТ-ын тухай мэдээлэл өгөв.
Р.Амаржаргал НӨАТ
Р.Амаржаргал НӨАТ-ын тухай мэдээлэл өгөв.

2 Comments

  1. Amarjargal gishyynee bi ug ni taniig ddemjigch baisan. Odoo bol ygyi. Tanii zytgyylseer baigaad batalsan noatiin huuli chin hodoo oron nutgiin jijig hudaldaa yilchilge erhlegchidiig haalgaa bari gej shuud busaar helsen huuli boljee. Amidral medehyialban tasalgaanii tsonhoor harsaar ta sohorchee. oron nutgiin Jijig hudaldaa yilchilgee erhlegchid arai yadan heden togrog olj ar geree teheej zeel huraamjind daramtluulj ondiij chadahgyi baihad tanii huuli deer ni nemeed ynetei casiin madhin tavi deer ni programm av tsaas hor geed bas neg cass der ajilah hyn tyynii tsalin geed daramt ih bolloo.

  2. Hodoo oron nutgiig ta ulaanbaatariin say heden zuun mayngan hudaldan avagchtai gej bodoogyi bizdee end manai darhand jijig delgyyrt arhi pivo tamhi zaruuldagyi orlogoo talh boortsog shirhegiin chihereer oldog bid yaj ter ynetei cass tavij nemj hyn tsalinjuulah ve amidralaas hol yum yah gej hiideg yum be ta nar daraagiin songuuliar taniig demjih hyn nileed hasagdah baihdaa erhemee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *