Beautiful Plants For Your Interior
Хагас дутуу боловсролтон
Сүүлийн үед Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа зарим нэг нэр дэвшигчидийг боловсролгүй хэмээн нэлээд даапаалж байна. Ардын намын зүгээс сошиал ертөнц, сонин хэвлэл, телевизээр зохион байгуулалттай, захиалгаар, өргөн компани өрнүүллээ.
Боловсролгүй нэгнээс хагас дутуу боловсролтой хэн нэгэн хортой, илүү гайтай даа. Боловсролтой-мангарууд, боловсролтой-тэнэгүүд, боловсролтой-оркууд XX-зууны дунд үеэс тодорч эхэлсэн бөгөөд одоо оргилдоо хүрээд байна. Тэд хэзээ ч эрсдэл хийдэггүй. Тиймээс тэд нарт өөрийгөө хэрэгжүүлэх, ашиг орлого олох талбар, ажлын байр хязгаарлагдмал, ховор.
Тэдний хувьд хамгийн боломжтой нь төрийн алба. Тэд ихэнхдээ амиа хичээсэн, бэртэгчин, бүхнийг “мэддэг”. Тиймээс бусдад яаж аж төрөхийг заадаг. Өөрийн мэдэхгүйг байхгүй, өөрийн чадахгүйг болохгүй гэж боддог. Тэд плебей хүмүүсийн үйлдэлийг ойлгохгүй болохоороо “боловсролгүй” хэмээн гоочилдог.
Боловсролтой мангарууд улс төрийн амьдралд оролцох тун дуртай. Өөрт нь нийцэж байгаа бол “ардчилал”, нийцэхгүй бол “популизм” гэж плебей нарийн үйлдэлийг шүүмжилдэг. Боловсролтой мангаруудын зарим нэг шинж тэмдгийг дурдвал:
- Өнөөдөр, үнэн, өдрийн сонин уншдаг.
- Twitter, Facebook-д хараалын үг хэрэглэдэггүй.
- Ядуу хүнийг гэртээ хэзээ ч хонуулахгүй мөртлөө эдийн засгийн тэгш эрх, арьс өнгө, яс үндэс, нас хүйсний тэгш эрхийн талаар ярих дуртай.
- М.Энхболдод саналаа өгөхөөр шийдсэн.
- Авьяаслаг монгол, яг түүн шиг гэх мэтийг нэг хоёр удаа үзсэн.
- Монголын нууц товчоог сервантандаа залсан.
- Номин супермаркет, E-mart-ийн хөнгөлөлтийн карттай.
- Яаж тооцсоныг нь мэдэхгүй мөртлөө, статистик тоо баримтыг ишлэх дуртай.
- Хамт ажилладаг хүмүүсээс нууцаар хошин шог үздэг.
- Ресторанд ороод стейк, улаан винотой уухыг мэддэг.
- Өөх тос шиг аймшигтай юм байхгүй гэж боддог байснаа одоо ер нь зүгээр юм байна гэж итгэж эхэлсэн.
- Гадаад хэл сурахдаа эхлээд дүрмийг нь цээжлээд дараа нь ярих гэдэг.
- Хамаатан садангаас нь хэн нэг нь сайд, УИХ -ын гишүүн, аргаа ядахад агентлагын дарга.
- Инжинааш, Оюунтүлхүүрийг амьдралдаа уншиж үзээгүй.
- Амьдралдаа согтож, агсам тавьж үзээгүй.
- Квантын онолыг онол гэж сүүлийн 5 жилд нэг хоёр удаа хэлсэн.
- Гэртээ буйдан дээрээ хэвтээд Каддафи, Саддам Хусейн гэх мэт нарыг дарангуйлагч хэмээн чалчдаг.
- Шүүмжлэлд тун эмзэг.
- Гадаадад сургалтанд явах нэрээр шоппинг хийдэг.
- Төрийн менежментийн магистрын зэрэгтэй байх магадлалтай.
- Өөрсдийгөө өөр, бусдаас ялгарсан, бие даасан бодолтой гэж боддог.
- Хэлдэг үг, хэллэг нь: хүн хүний бодол өөр ш дээ, сүртэй ш дээ.
- Эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаггүй.
- Нутгийн зөвлөлд харьялалтай.
- Өө тийм боловсролтой мангарууд амьдралдаа хүндийг өргөж, бөх барилдаж үзээгүй сайн даа л хаяа нэг сагс тоглож байсан байх.
Товчхондоо боловсролтой мангарууд бол I-р эрэмбийн логик сэтгэлгээтэй хүмүүс бөгөөд арай нарийн салбарт ороод ирэхээр ажил хэргийн мэдлэггүйн улмаас хөвөөд эхэлдэг.
Номин супермаркет, E-mart-ийн хөнгөлөлтийн карттай. Яагаад ийм байж болдоггүй билээ. Тайлбарлаач