Beautiful Plants For Your Interior
Элит сургуулиуд
Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас:
Дэлхийн шилдэг 200 их сургуулийн дотор АНУ(92) Британи(17) Канад(15) толгой цохиж байгаа хэдий ч тухайн улсын нийт сургуулиуд топ сургуулиудад эзлэж буй хувийг харьцуулахад Гонгконгийн 4 их сургууль 18.2, швед 8.7, британи 6 хувь эзлэж байна.
Шилдэг 500 их сургуульд мөн л АНУ, Британи тэргүүлж байгаа ч улсаар нь ангилахаар Гонгконгийн их сургууль(6 сургууль буюу 27.3 хувь) тэргүүлж, ардаас нь Швед(9 сургууль буюу 19.9 хувь) оржээ. Шилдэг 1000 их сургуульд АНУ-ын 274, Британийн 79 их сургууль багтаж байгаа ч улсаар нь жагсаахаар Британи(27.7 хувь) тэргүүлэн Гонгконг(27.3 хувь), Швед(23.9 хувь) удаалсан байна.
Өөрөөр хэлбэл Гонгконгийн элсэгч дэлхийн 200 шилдэг сургуульд элсэх магадлал 18.2 хувь, шилдэг 500 элсэх магадлал 27.3 хувь байна. Шведийн төгсөгч дэлхийн шилдэг 200-д элсэх магадлал 8.7 хувь, 500 элсэх магадлал бараг 20 хувь, шилдэг 1000 элсэх магадлал 23.9 хувь байна.
Энэ үзүүлэлт нь тухайн улсын эдийн засгийн хөгжлийн динамиктай уялдсан нь илт юм.
Хятадын 43 их сургууль топ 1000 багтсан хэдий ч улсдаа эзлэх хувь нь дөнгөж 2 хувь байна.
Дэлгэрэнгүйг эндээс сонирхоорой: https://www.weforum.org/agenda/2017/05/which-countries-provide-their-citizens-with-the-best-higher-education/