Демократия аас гүглократия д шилжиж байна. 

Нийгэм хэдий чинээ ардчилсан байна төдий чинээ тоталитар үзэл санаа хүчээ авч түүнийг хэрэгжүүлэгч нь сошиал сүлжээ болжээ. 

Демократия аас гүглократия д шилжиж байна.

 

Европд хамжлагат ёс, АНУ-д боолчлолыг халсан үеэс эхлэн ХХ-р зууны хоёрдэхь хагаст цэцэглэсэн орчин үеийн Ардчилал үнэт зүйлс, амьдралын хэв маяг, оюун санаа сэтгэлгээний хэв загвар, ертөнцийг үзэх цогц ойлголтынхоо хувьд, ердөө л 150 жил, хүний эрхийн түгээмэл тунхгаас тоолбол 70 жил болоод унтарч эхэллээ.

Дайны аймшиг гай гамшгийг биеэрээ амссан хүмүүс Дэлхийн 2-р дайны дараа зөв буруу, сайн муу, нинжин сэтгэлийг шалгуур болгон, эрүүл саруул ухааныг дээдлэн амьдрах гэж оролдсон. Гэтэл, хүний нийгмийг бохирдуулдаг хар хүч, харанхуй бүдүүлэг, атгаг, хорон санаат, хорсол, атаархал шуналд идэгдсэн хүмүүс сонгох эрхээр[1] хангагдаж улмаар ардчиллыг булшлан гэдгийг яаж тооцох билээ дээ. Булшлах үндсэн хэрэгсэл нь сошиал медиа болно гэж хэн төсөөлсөн билээ.

Democracy – хар масс нь цөөнхөд хүсэл зоригоо тулган хүлээлгэх хэрэгсэл болон хувирч байна уу?

Ардчиллын оронд Googlecracy (socialmediacracy) хэмээх шинэ загвар тодорч байна. Заримдаа ч санаатай юм уу гэмээр, албаар хувийн амьдралаа ил гаргаж бусдад гайхуулсан “транспарент” шинэ загвар соёолж байна.

Үнэн зөв, хүнлэг энэрэнгүй, улмаар рациональ үндэслэл, сэтгэлгээ зэрэг нь шинэ загварт багтахгүй. Тиймээс төрт ёс, эрх зүйн хувьд хөдөлшгүй гэж ойлгодог байсан идеалууд ширгэж агшиж эхэллээ.

Одоо улс төр эдийн засгийн тодорхой шийдвэр, үйлдлийг чухам яагаад хийх шаардлага үүссэн, ач тус юу гм логик, хууль эрх зүй, эрүүл саруул ухааны үүднээс тайлбарлах ямар ч шаардлагагүй харин ухуулга пропаганди байхад хангалттай. Энэхүү ухуулга пропагандийг нийгмийн сүлжээгээр хэрэгжүүлнэ.

Товчхондоо, хууль эрх зүй, соён гэгээрэл, хүмүүнлэг ёс, соёл иргэншлийн оргил өөд тэмүүлэл үүгээр дуусгавар болжээ.

Мөнхийн нандин зүйл, сайн санаа, эрүүл ухааныг түгээн дэлгэрүүлдэг төрийн хүн, шинжлэх ухаан соёлын зүтгэлтнүүдийн өмнө саяхан болтол Хэлгүй сүрэг, атиран шатаж, нуугдаж байжээ. Хэлгүй сүрэг өнөөдөр хэлд орж сошиал сүлжээгээр аалзны тороо айдасгүй хэрдэг болжээ. “Юуны чин хүнлэг энэрэнгүй дэг журам, дарангуйлал, хүчтэй гар хэрэгтэй, баячуудын өмч хөрөнгийг дээрэмдэх нь гэмт хэрэг биш, цус урсгах цаг болсон”, гм нүд орой дээрээ гармаар юмыг түгээн тараадаг болжээ. Нэг их ухаантай биш ч хорсол атаархалдаа идэгдэж, бусдыг анхааралтай сонсож тал бүрээс нь үндэслэн хэлэлцэх логик сэтгэлгээнд огт сураагүй тэд тоондоо улам бүр эрдэж байна. Хүний олноор хүн барьж иддэг юм байна.

Соён гэгээрүүлэх, эрүүл саруул ухаан, нинжин сэтгэл, нандин чанарт тулгуурласан ардчилал тоглоом боллоо.

Нийгэм хэдий чинээ ардчилсан байна төдий чинээ тоталитар үзэл санаа хүчээ авч түүнийг хэрэгжүүлэгч нь сошиал сүлжээ болжээ.

 

[1] Alexis de Tocqueville Democracy in America 180 жилийн тэртээ ийм аюулгүй байгааг анхааруулж байсан.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *