Beautiful Plants For Your Interior
Тэнэглэхийн тухай 5 дүрэм
Тэнэглэхийн тухай 5 дүрэм гэж байдаг. 1976 онд Бэркли дэхь Калифорнын их сургуулийн эдийн засгийн түүхийн профессор Карло М. Циполла томьёолсон байдаг. Энэ хүн итали гаралтай бөгөөд 2000 онд өөд болсон юм.
Түүнийхээр бол тэнэг хүмүүс их элбэг, маш иррационал, өөртөө нэг их хожоогүй мөртлөө бусдад гай тарьдаг ингэснээрээ нийгмийн нийт хожоог хумигдуулдаг. Тэнэглэхийн эсрэг хамгаалалт байхгүй. Иймээс нийгэмд буй тэнэг бус-ууд нь тэнэгүүдээс илүү ихийг бүтээж байж л нийгэм оршино гэж тэрээр үзжээ.
Ингээд тэнэглэхийн 5 дүрэм гэгч нь:
- Эрүүл хүмүүс эргэн тойрондоо буй тэнэгүүдийн тоог зайлшгүй дутуу тооцдог. Учир нь хүний эрхэлж буй ажил боловсрол гм хараад арай тэнэг биш байх гэж боддог.
- Тэнэг байх нь тухайн хүний ажил боловсрол гм огт хамааралгүй. Тэнэгүүд бол нийт хүн амд өгөгдсөн хувьсагч констант юм. Эр эм, хүйс, арьс өнгө, ажил мэргэжил, боловсрол, орлогоос үл хамааран тэдний тодорхой хувь нь тэнэг. Давос, НҮБ, УИХ-д гэсэн тэнэгүүд зөндөө байдаг. Яг хэд гэдгийг нь хэлэх аргагүй. Таах гэж оролдвол 1-р дүрмийг унш.
- Тэнэг хүн бусдад эсвэл хэсэг бүлэгт гай тарьдаг бөгөөд өөрөө хожиж буй юмгүй, заримдаа өөрийгөө бүүр хорлодог. Циполла үнийгээ тэнэглэхийн алтан дүрэм гэсэн.
Эдгээрээс гадна 3 төрлийн дүр төрхийг заасан. Эдгээр нь:
- өөрөө бөгөөд өрөөлийг хожуулдаг ухаантан
- өөрөө хожоод бусдыг хохироодог дээрэмчин
- өөрийгөө хохироогоод бусдыг баяжуулдаг арчаагүй.
Энэ бол та бидний дүр төрх. Бид заримдаа ухаантан, заримдаа дээрэмчин заримдаа арчаагүй байдаг. Харин тэнэг бол тэнэглэлдээ маш тууштай, тэнэглэхээс хэзээ ч хазайдаггүй. Тиймээс ийм хүмүүс тун аюултай. Тэдний тэнэгтээд байгаа учир шалтгааныг олох аргагүй. Жишээ нь, дээрэмчин бол өөрийнхөөрөө рационал үйл хөдлөлтэй, түүнийгээ дагадаг. Дээрэмчин өөртөө ашигтай байдлыг хайдаг. Өөрөө болон өрөөлийг хожуулах ухаан хүрэхгүй тул хэн нэгнийг хохироож өөрөө хожно. Муу муухай л хэрэг, гэхдээ чи өөрөө рационал бол дээрэмчнийг уншиж болно. Өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх бололцоотой.
Тэнэг хүнтэй бол яах ч аргагүй. Тэнэг хүн бол ямар ч бодолгүй, төлөвлөгөөгүй, ямар ч хожоогүй, ямар ч үндэслэлгүй, хамгийн боломжгүй газар, цаг мөчид чамруу дайрна. Тэнэг хэзээ хаана яагаад яаж дайрахыг чи тааж мэдэхгүй. Тийм хүнтэй учирвал зугтах аргагүй тэр хүний “ташаалд” та үлдэнэ. Эндээс дараагийн дүрэм гарч ирнэ.
4. Тэнэг хүн ямар их хор хохирол учруулах чадал, боломжтойг эрүүл хүн дутуу үнэлдэг. Тэнэг хүнтэй хаа нэг газар, хэзээ нэгэн цагт, ямар нэгэн нөхцөлд учрах нь ямар том алдаа болохыг дутуу үнэлдэг. Эрүүл хүн өөрсдөө тийм байдалд ордог.
5. Тэнэг хүн бол хүн гэдэг амьтан дотроос хамгийн аюултай. Тэнэг хүн дээрэмчнээс илүү аюултай. Тэдний эсрэг та юу ч хийж чадахгүй. Тэдний тарьсан гай гамшгаас болоод сүйрч буй нийгэм улс орон бишгүй байна.
Сөнөж буй нийгэмд тэнэг эрүүлүүдийн тоо оройлцоо, гэхдээ бас арчаагүй хүний эзлэх хувь өндөр. Мөн тэнэглэх янзтай дээрэмчид олон. Нэг иймэрхүү бүтэцтэй нийгэм бүрдэхээр улс орон тамын замаар орно гэж Циполла бичсэн байдаг. Тэнэгүүдээс тооны хувьд арай эрүүл нь илүү байж л, тэдний тарих гарз хохирлоос илүүг бүтээж байж л бид орших болно.
Маш зөв цаг үеэ олсон (оройтсон) сэдэв байна. Яг л манай нийгмийн мөн чанар үнэртэж байх юм. Даанч тэнэгүүд өөрсдийгөө тэнэг гэж мэдэхгүй нь харамсалтай.
Уг манай удирдлагууд хэдэн төгрөг хулгай маягаар олж авснаа ухаантайдаа гэж бодоод байдаг бололтой. Шал усан тэнэг биш л юм бол улс орноо ийм болгосон хүмүүс хэн бэ гэдэг нь уг нь тов тодорхой. Даанч үүнийг ойлгодог нь их цөөрч дээ зайлуул. Нийгмээ өөд нь татьяа гэвэл өнөөдөр үр хүүхдүүдээсээ эхлэх хэрэгтэй. тэгж чадвал 20 -30 жилийн дараа л гайгүй иргэдтэй улс болох үндэс тавигдаж эхлэх байх. Өөр ямарч арга байхгүй. Өнөөдөр үр хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжилтэй иргэд болгон өсгөхөд Ясли цэцэрлэг сургууль спорт соёл хүмүүжлийн байгууллага маш их шаардлагатай. Тэдгээрийг барих хөрөнгөөр нь дарга нар нь (уг нь ард түмэндээ хайртай тэдэнд үйлчилнэ гэж гоншгонсоор л гарч ирдэг дээ) бүхний түрүүн өөрсдийнхөө контор саваа шинэчлээд л, дотроо бол чадаж байгаа юманд арга байхгүй. Би ухаантайдаа ийм сайн явж байна гэж бодож байгаа л даа. Харамсалтай нь ийм тэнэглэлийг арилгах ямар ч арга үгүй болотой.
Ер нь хүмүүсээ бие биенийхээ нүд рүү сайн харж бай. Угийн тэнэгүүдийн нүд нь цаанаа л өөр байдаг юм . Яг хонины нүд шиг, өөрт нь ашигтай, хэрэгтэй юм хэлээд ч ойлгохгүй. гол нь нөгөө хүнээ л хохироож байвал сэтгэл нь ханадаг ийм тэнэгүүд бидний эргэн тойрон дээр доор маш олон таараладах болжээ.