Хүн төрөлхтөний ялан дийлээгүй ганц дайсан бол ядуурал.

Ийм заналт дайсантай Монгол Улсын Засгийн газар дайн зарлаад хагас жилийг ардаа орхив. Ерөнхий сайдын тунхагласан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ядуурал гээч дайсныхаа мөн чанарыг таньж байж тэмцлийн оновчтой стратеги боловсруулах учиртай. Ѳнөөдөр нийт олны дунд түгсэн ажлын байрыг л нэмэгдүүлчихвэл ядуурлын ангалаас мултарч дөнгөх тухай санаа бол дэндүү хялбаршуулсан ойлголт билээ.

Энд нийтийн дайсантай тэмцэх арга замын талаар өөрийн бодлоо хэлье гэж зорилоо. Эдийн засгийн есөлтийг дагаад ядуурал буурах нь ээ гэсэн таамаглал гэнэн мөрөөдөл гэдгийг хэлье. Эдийн засгийн өсөлт өдгөө баян, хоосны ялгааг улам тэлж, нийгэмд дэндүү чинээлэг хэсэг, нөгөө талд өдөр тутам амьжиргаа нь доройтож буй буурай ядуусын эгнээ тодхон ялгарлаа.

1994 оноос хойш Монгол Улсын эдийн засаг их бага хэмжээгээр өссөн атал үүнтэй зуузай холбон ядуурал тэлсээр байгааг бүгд харж байна. Хэрвээ 10.6 хувийн эдийн засгийн өсөлт ядуурлаас ангижрах шийдэл биш бол тэр өөрөө асуудал болж таарна. Эдийн засгийн өсөлт нийгэмд орлогын ялгарлыг дэндүү их нэмэгдүүлж байгаад асуудал байгаа юм. Тэр нь эдийн засгийн ямар ч сайн үзүүлэлтийг өршөөлгүй залгих аюултай.

Энэхүү ялгааг нэмэгдүүлэхгүй байх нь эн тэргүүний зорилт мөн. Ѳнөөгийнхөөсөө өндөр үзүүлэлттэй гарах магадлалтай ядуурлыг бас ч гэж ямар нэг хэмжээгээр “бариад” байгаа нь төрөөс хэрэгжүүлж буй нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийн үр дүн.

Гэхдээ нэгд, энэхүү “халамжийн” эдийн засагт үзүүлж буй дарамт жилээс жилд нэмэгдэж байгаа нь “сууж буй модоо хөрөөдөж” буйтай адил, хоёрт, халамж маань эргээд нийгмээ өвчлүүлэх аюултайг мартаж болохгүй. Тодорхой түвшинд хүрэхийн хэрээр халамж үйлчилгээ нь зориулагдсан эздэдээ бус, албан тушаалтнуудын авлига хүртэх эх булаг, гар доорх хэрэгсэл, дарангуйллын “үйлчилгээ” болон хувирдаг.

Дэлхий нийтийн шүдний өвчин ядууралтай хэрхэн тэмцсэн талаарх туршлагыг сөхөн үзэхэд илүүдэхгүй. Ѳнөөгийн баян гүрэн АНУ бүр 1964 онд ядууралтай дайн зарлаж байж. Тэнд эмзэг бүлгийнхнийг цуглуулаад шууд буяны өглөг тарааж эхэлсэнгүй. Ядуурлын учир шалтгааныг тодруулахаас бүх зүйлийг эхэлсэн. Сургаж заах, иргэдийн санаа оноог сонсож мэдэх, ядууст зориулан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, үүнд шаардлагатай хөрөнгийг тусгайлан гаргах гэсэн үндсэн таван чиглэлээр ажилласан байх юм.

Манайд ч эдгээртэй төстэй хэдий ч системгүй өм цөм авсан арга хэмжээ бий л дээ. Мянганы зам барих том зорилт дэвшүүлээд иргэдийг татан оролцуулж “түмнээ ядуурлаас аврах” оролдлого бүтсэнгүй. Ажлын байрны эрэлтийг нэмэгдүүлсэн хэдий ч нийлүүлэлтийг нь хятад ажилчид хангаж байгаа. үүний учир шалтгаан юу вэ? Манай төр, засгийнхан, эсвэл бизнесмэнүүд “эх оронч” биш юм уу? үгүй дээ. Хамгийн гол нь бодит болон субьектив хүчин зүйлсээс хамааран монгол ажиллах хүчний өрсөлдөх чадвар дорой байгаатай холбоотой юм. Тухайлбал, гол дайсантай дайн зарлах эхний стратеги маань ажилчдыг чанаржуулах явдал. өөрөөр хэлбэл, ядууст мэргэжлийн наад захын боловсрол олгох, ур чадварыг нь дээшлүүлэх сургалт, давтан сургалтууд туйлаас чухал. Бүр тодруулбал ядуусаа өөрсдийг нь өөрчлөхгүйгээр, өөрчлөгдөхөд нь төр тусалж дэмжихгүйгээр энэ мухардлаасаа бид хэзээ ч мултрахгүй ээ.

Ажлын байрны эрэлт байлаа ч ур чадвар, мэргэжил дадалгүй мянга түмэн хүнээр яах билээ. “Хар ажил хийж бор ходоодоо тэжээх” тухай яриа өнөөгийн техник технологийн асар түргэн өөрчлөлт хөгжлийн дунд бүдгэрэн хоцрогдож байна. Эндээс шинэ цагийн ажлын байрны шаардлага хангах хүний тухай өөрийн эрхгүй ярихад хүрч байгаа биз? Амьжиргаагаа аваад явчих иргэнийг өнөөдөр бэлтгэх ёстой гэсэн давхар санаа хэлэх гэсэн юм. Цэцэрлэг, сургуулиас нь эхлээд бяцхан иргэнийг шинэ цагийн ажлын байрны эзэнд бэлтгэж, техник технологийн хөгжлийн ийм эринд 20 жилийн хойно буюу өсч том болоод гологдохгүй мэргэжилтэй боловсон хүчин болгоход анхаарах ёстой.

Гэтэл өнгөрсөн жилүүдэд хэчнээн цэцэрлэг, сургууль шинээр байгуулсан билээ. Ганц баримт дурдья. Миний мэдэх Баянгол дүүргийн нэгэн сургууль одоогоос 20 жилийн өмнө ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш ганц ч удаа их засвар хийгээгуй. 945 хүүхдийн хүчин чадалтай уг сургуульд өнөөдөр 2100 хүүхэд хичээллэж байна. 21 бүлгийн нормтой боловч 59 бүлэгтэй ажиллаж анги дүүргэлт 45-50 даваад явж байна. Сургуулийн хэмжээнд ажилладаг ганцхан компьютертэй. Энэ нөхцөлд орчин цагийн боловеон хүчин бэлтгэх тухай ярих утгагүй юм. 20 жилийн дараах ядуучуудыг өнөөдөр бэлтгэх нь төрийн бодлого гэж үү?

Нөгөө талаас ажиллах хүчний өртгийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа хүчин зүйлс байна. Нийгмийн даатгалын татвар 29 хувь байгаа бөгөөд үүний 19 хувийг нь ажил олгогч үүрч байгаа юм. Энэ нөхцөлд ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, шинээр ажилчин авч цалингийн фондоо нэмэгдүүлэх зоригтой үйлдвэрлэгч ховор байх нь ойлгомжтой. Ядуурлын асуудлыг шийдэх эсэх нь нийгмийн даатгалын тогтолцоог бизнест тааламжтай болгож өөрчилж чадах эсэхээс хамаарна. Ер нь ажилгүйдэл ядуурлын учир шалтгаан, мөн чанарыг нарийвчлан судалж, бодит байдлыг илэрхийлсэн, улс төрийн ашиг сонирхлоос ангид дүгнэлт хэрэгтэй байгаа юм. Хамгийн энгийн жишээ татъя. Албан ёсны статистик мэдээгээр ажил эрхлэх бололцоотой нийт иргэдийн маань ердөө 4-5 хувь өнөөдөр ажилгүй сууж байгаа мэтээр тэнд тэмдэглэдэг. Эндээс харвал Монголд ажилгүйдлээс ангижрах нь тиим ч хэцүү биш мэт төсөөлөгдөнө. үнэн хэрэгтээ манайд ажилгүйдлийн бодит түвшин 17-18 хувьтай байгаа. Хэрвээ Окины хуулийг ашиглан тооцвол энэ үзүүлэлтийг 10 хувь болтол бууруулбал ДНБ 21-24 хувь нэмэгдэх бололцоотой. Энэ нь 200 сая ам долларын эх үүсвэр бөгөөд ямар ч нийгмийн халамжийн хураамжийн орлогоос илүү байна.

Монгол Улсад статистик тоо баримт ийм өрөөсгөл гарч, нийгмийнхээ мэн чанарыг илэрхийлж чадахгүй байна. Ядууралтай хийх дайныг эндээс эхэлмээр байна. Ѳрхийн орлого зарлагын талаар 2002-2003 онуудад хийсэн судалгааг үзэж байхад ядуурлыг шийдэх чиглэлийг илэрхийлсэн олон санаа оноог тодорхойлж болно. Хамгийн энгийн жишээ гэхэд л өрхийн нэг гишүүн ажилтай бол хэн нь ч ажилгүй өрхтэй харьцуулбал ядуурах магадлал бараг найм дахин бага байгаа юм. Түүнчлэн хоёр гишүүнтэй өрхийн 7.4 хувь нь ядуу байхад таван гишүүнтэй өрхийн 34.4 хувь, долоон гишүүнтэй бол 57.4 хувь нь ядуу гэсэн судалгаа гарч байна. Ядуурал нь салбараар бас ангилагдаж байгаа юм. Улсын салбарт өрхийн тэргүүн нь ажиллаж буй бол ядуурал 20 орчим хувь байхад харин өрхийн тэргүүн нь малчин бол ядууралд хамрагдах хүрээ нь бараг 40 хувь байна. Ядуурал боловеролтой уялдаатайг бараг бүгд хүлээн зөвшөөрсөн. Манайд ядуу гээд байгаа хүмүүсийн 11 хувь дээд боловсролтой байхад 45 хувь нь бага, дунд, эсвэл огт боловеролгүй хүмүүс. Эндээс хүн ам зүйн бодлого чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд тодорхой санал дүгнэлт дэвшүүлэх ёстой. Тогтвортой өрх гэрийг бүрдүүлэх нэг нөхцөл болсон орон сууцны асуудлыг хүртэл энд дурьдах ёстой байх.

Ядуурлыг ажлын байртай холбон шийдэхдээ хувийн хэвшлийг өөгшүүлэн дэмжих дорвитой арга хэмжээг давхар хэрэгжүүлэх учиртай. Татварыг бууруулан хувийн секторыг дэмжин хөгжүүлэх онцгой шаардлага байна. Татвар буурна гэдэг нь мөнгө чөлөөлөгдөж байгаа хэрэг. Энэ нь хэрэглээг нэмэгдүүлнэ. Тэр утгаараа эрэлтийг өегөж улмаар ажлын байр бий болох ёстой. Гэхдээ энд нэг зүйл байгаа юм. Ядуучууд талдаа хэрэглээ нэмэгдээд харин хөрөнгө оруулалт нь бизнес эрхлэгч талд ногдоно. Энэ нь тодорхойлолтоороо орлогын ялгааг нэмж байгаа зүйл. Ядуу хүний хэрэглээн дээр нэг хэсэг нь баяжиж байгаа хэрэг.

Нөгөө талаас, хөрөнгө оруулалтыг урамшуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг хангах тухай яриа бас байхгүй. Тэгэхлээр татвар буурснаас чөлөөлөгдөж байгаа мөнгө нь хадгаламж, улмаар хөрөнгө оруулалт болох ёстой. Хөрөнгө оруулалт хийх эсэх нь бизнесийн орчин эрүүл саруул эсхээс хамаарна. Бизнесийн орчинд банк санхүүгийн тогтолцооноос эхлээд хүнд суртал зэрэг олон хучин зүйлс орж байгаа юм. Нөгөө талаас хөрөнгө оруулалт нэмэгдүүлбэл, ялангуяа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь ядуурлыг шийднэ гэвэл тун том эндүүрэл.

Оюу толгойд хэдэн тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн ч ядуу иргэд, нийгмийн эмзэг бүлэгт хүртэх нь тун бага юм. Гадны хөрөнгө оруулагчид бидний ядуурлын асуудлыг шийдэх үүрэг албатай биш. Харин монголчууд өөрсдөө мөнгө болон санхүүгийн бодпогоороо дамжуулан нийгмийн баялгийн зохистой дахин хуваарилалтыг хангах замаар асуудалд хандах ёстой. Эдгээр нь ядууралтай хийх дайны салшгүй хэсэг байх учиртай.

Энд нэг зүйлийг маш тодорхой ойлгох хэрэгтэй юм.

Татварын хувь хэмжээг багасгаснаар нийт орлого нэмэгдэх хэдий ч ядуурлыг шийдэх, орлогын ялгааг багасгах талдаа зориулагдах шууд арга хэрэгсэл зориулалтаараа биш. Ядуурлын нэг гол эх үүсвэр нь инфляци билээ. Оны дүнгээр тооцсон инфляц 15 хувьтай болсон. ийм үед туйлын ядуурал гэгч түгшүүртэй хэллэгийг хэрэглэхээс аргагүй нь. үнэхээр цалин, орлого өсөн нэмэгдээгүй атал инфляци тун хурдан томорч байна. Инфляцийг хөөрөгдөх бүхий л нүх сүвийг бид олж, хазаарлахыг оролдох учиртай. Энэ бол ядууралтай хийх дайны урьдчилсан зайлшгүй нөхцөл юм. Тухайлбал, эмзэг бүлгийн орлогыг индексжүүлэх арга хэмжээ авах нь туйлаас чухал.

Хэрэглээний үнийн индексийг тооцож буй өнөөгийн аргачлал ядууралтай хийх гэж буй “дайнд” огт нийцэхгүй байгаа юм. Мах, гурил, байр, дулаан, цахилгааны хэле гэсэн тавхан зүйл нийлээд хот суурин газрын өрхийн орлогын 60 хувийг эзэлж байгаа шүү дээ. Засгийн газар эдийн заегийн идэвхтэй бодлогоо бүх хүрээнд хэрэгжүүлж байж үр дүн гарна.

Бас нэгэн санаа дэвшүүлмээр байна.

Ноолуур тойрсон дотоодын үйлдвэрлэл жилээс жилд муудаж байна. Түүхий эд нь гадагш урсаж, дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж эхэллээ. Байдал энэ маягаар үргэлжилбэл 3-5 жилийн дараа Монголд ноолуурын үйлдвэр байхгүй болно. Дахиад л хэдэн мянган хүний ажлын байрны асуудал үүснэ. Яах ёстой вэ? Гадагш нь түүхий ноолуур гаргахыг хэсэг хугацаанд хориглох хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө ийм байдлаар асуудлыг надад тавьсан бол зөвшөөрөхгүй байсан. Учир нь ноолуурын салбарт цөөн хэдэн монополь байсан учраас ноолуурын үнэ унаж энэ бүгд нь малчдад хүндээр тусах байсан юм. Харин одоо манайд тавиад үйлдвэр энэ чиглэлээр ажиллаж байна. Эдгээрийн түүхий эдийн төлөөх өрсөлдөөн нь ноолуурын үнийг унагахгүй байх хэмжээнд хүрсэн юм. Хэдий тиим боловч эдгээр үйлдвэр нь гадны шударга бус өрсөлдөөнтэй бие даан өрсөлдөх хэмжээнд хүрээгүй учраас Засгийн газрын зүгээс тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа юм.

Ядууралд зарласан дайнд ялах эсэх нь иж бүрэн бодож боловсруулсан цогц арга хэмжээ шаардах бөгөөд урьд өмнө, одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнд нэг бүрчлэн “тооллого” хийж, нийгмийн шинэ бодлого дэвшүүлэх шаардлагатай байна.

Р.АМАРЖАРГАЛ

Ѳнөөдөр сонин, 2005-04-04, 079 нийтлэгдсэн.

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *