Мөнгөний бодлогын хэлэлцvvлэгт

Нөөц мөнгөний бодлогын хэлбэрээс инфляцийг онилох мөнгөний бодлогын шинэ загварт шилжих ажлыг эхлvvлнэ. (Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах vндсэн чиглэл. УИХ-ын тогтоол 86, 2006-11-23)

Монголбанкнаас 2007 оноос инфляцийг онилох мөнгөний бодлогын аргад шилжих зорилтоо тодорхойлсон билээ. (Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах vндсэн чиглэлийн төслийн танилцуулга. 2007 оны 11 сар)


2006 оноос Монголбанкны шинэ удирдлага “инфляци онилох” гэсэн монголдоо л шинэ нэр томьёог дэлгэрvvлэн рекламдаж эхэлсэн билээ. УИХ ч төв банкны шинэ удирдлагыг дэмжиж УИХ-д оруулж ирсэн бодлогын баримт бичгийг нь бараг өөрчлөлтгvй баталсан юм. 2007 онд хэрэгжvvлсэн мөнгөний бодлого ямар vр дvнтэй байсныг vзвэл:

Хэрэглээний vнийн индексээр илэрхийлэгдсэн инфляци 2007 оны эцэст хvлээгдэж буй гvйцэтгэлээр 8.9 хувьтай байхаар байна. (Төрөөс мөнгөний бодлогын талаар 2008 онд баримтлах vндсэн чиглэлийн төслийн танилцуулга. 2007 оны 11 сар)

Инфляцийн тvвшин 2007 онд 15.1 хувьд хvрсэн нь сvvлийн 10 жилийн хам¬гийн өндөр vзvvлэлт бөгөөд зорилтот тvвшнээс 10.1 нэгжээр өндөр байна. (Монголбанк жилийн тайлан 2007) Мөнгөний бодлогын зорилт хэрэгжээгvйгээс гадна он дуусахад сар гаруйхан байхад Монголбанкны дэвшvvлсэн таамаг нь арав гаруй нэгжээр зөрсөн нь анхаарал татаж байгаа юм. 2008 онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэх vед Монголбанк инфляцийг 5.5 хувьд барина гэсэн байр суурьтай байсанд УИХ эргэлзэн шvvмжилж байсан. 5.5 хувь байлгаж чадах юм уу? ядаж нэг оронтой тоонд багтаан барина гэж тодорхойлж болохгvй юм уу? гэх мэтчилэн нилээ маргаж байгаад эцсийн дvндээ Монголбанкны хэлснээс ялимгvй өсгөн инфляцийг зургаан хувь барихаар тогтоол баталсан билээ. Харин 2008 оны 11 сарын эхэнд инфляцийн тvвшин оны эхнээс 25, жилийн дvнгээр 34 хувьтай байгаа нь эмгэнэлтэй юм. Монголбанкнаас инфляцийг онилох бодлогоор дамжуулан бараг макро эдийн засгийн диваажин байгуулах тухай мэдэгдлvvд нь vр дvнд хvрсэнгvй төдийгvй төв банкинд итгэх итгэлийг унагаасан. Энэ бvгдээс vvдэн инфляцийг онилох бодлого Монголд хэр тохиромжтой гэдгийг эргэн хармаар байгаа юм. Инфляцийг онилох бодлого гэдэг нь тогтоосон хязгаараас vнийн өсөлт давсан нөхцөлд Монголбанк бодлогын хvvгээ өөрчилнө гэж маш ерөнхий байдлаар ойлгож болох боловч Монголбанк иймэрхvv байдлаар ойлгон, бvдvvн тоймоор яваад байгаа юм биш байгаадаа гэсэн айдас төрvvлэх боллоо. Монголбанк бодлогын хvvгээ дээш доош болгон зарласан, тvvний ачаар л инфляци 34 хувьтай байгаа, илvv ч байх байсан мэтээр танилцуулах юм. Бодлогын хvvг зарлахдаа одоогийн инфляци биш харин ирээдvйн инфляцийг урьдчилан тооцож шийдвэр гаргах ёстой. Ямар эрсдэл байгааг нарийн судлах учиртай. Гэтэл инфляцийн хvрсэн тvвшинг харгалзан бодлогын хvvг хөдөлгөж байгаа бол Монголбанкны дарга нар эрхэлж байгаа ажлынхаа хvрээнд ёстой “а” ч байхгvй юм байна гэсэн дvгнэлтэнд хvргэнэ. Хэрвээ ирээдvйн инфляцийг тооцон бодлогын хvvгээ хөдөлгөж байгаа гэвэл 2007 оны хувьд арван хэдэн нэгжийн зөрvv, энэ оны хувьд 25-30 нэгжийн зөрvv хаанаас гараад байгааг бас тайлбарлах хэрэгтэй болно. Онилсон хэмжээнээс давсан инфляцитай нөхцөлд заавал бодлогын хvvгээ нэмэгдvvлнэ гэсэн гаргалгаа бас байхгvй. Ирээдvйн эдийн засгийн өсөлт ажилгvйдэл зэргийг харгалзан зээлийг хvvгээ өсгөхгvй бvр зарим нөхцөлд бууруулах шийдвэр гаргадаг тохиолдол ч бий. Ямар ч болсон арилжааны банкууд зээл олголтоо бараг зогсоож, барилгын салбар хөрөнгийн эх vvсвэрээр гачигдаж, урт хугацааны зээлээр худалдан авах бvтээгдэхvvний борлуулалт илт буурч, иргэдийн төлбөрийн чадвар эрс доройтох зэрэг таагvй хандлагууд ил болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжvvлэлтэй холбоотой.

Бас нэг зvйл байгаа нь ханшны бодлого. Валютын ханшаар дамжуулан макро эдийн засгийг залах арга механизмыг Монголбанк огт эзэмшээгvй гэж хэлмээр. Валютын арилжаа нь Монголбанк болон Сангийн Яамны нэрийн өмнөөс хийгдэх боловч ханш чухам ямар байхыг Монголбанк хариуцахгvй, зөвхөн инфляциа л онилох болно гэсэн байр суурь нь зөв мэт боловч vнэндээ чөлөөтэй хөвөх валютын ханш vйлчилдэг нөхцөлд л vр дvнд хvрнэ. Гэтэл манай ханшны бодлого нь “managed floating exchane rate” нэртэй. Нэгэнт л залж байгаа бол ханш ямар байхыг Монголбанк хариуцах ёстой болно л доо.

Монголын эдийн засаг бараг 80 хувь импортоос хамаарсан бvтэцтэй байхад валютын ханшаар дамжуулан эдийн засгийг залах бололцоог бvрэн ашигламаар байгаа юм. Уул нь арваад жилийн өмнө энэ аргыг хэрэглэх гэж оролдоод орхисон л доо. Ханшийг баримжаалсан мөнгөний бодлогын vед гадаад улсын мөнгө санхvvгийн бодлого буюу инфляцийг оруулж ирнэ, бид нөлөөлөх чадваргvй гэж vздэг тал бий. Арваад жилийн өмнө улсын валютын нөөц бага байсан харин валютын нөөц хангалттай бvрдсэн нөхцөлд ханшаар дамжуулан vнийн өсөлтийг хазаарлаж болно. Нөгөө талаас эдийн засгийн импортын хамаарал хэтэрхий өндөр байгаа нөхцөлд энэ аргыг хэрэглэх нь зохистой. Гэхдээ ханшийг чангаруулж байгаа нөхцөлд техник технологийн импортыг эрчимтэй дэмжиж аж vйлдвэр болон vйлдвэр vйлчилгээний баазыг бэхжvvлэх зэрэг цогц арга хэмжээтэй нягт уялдуулах ёстой.

Тvvнээс гадна зээлийн хvvгээ өөрчилж байгаа нь валютын ханшийг бас нөхцөлдvvлдэг гэдгийг Монголбанк эрхбиш мэднэ байх. Зээлийн хvv нэмэгдvvлэх нь төгрөгийг чангаруулж импортыг хямдруулж улмаар дотоодын зах зээлийн vнийг бас уруудуулах бололцоо бvрдvvлнэ. Гэхдээ цаг хугацааны хvчин зvйл гэж байгаа. Гадаад хvчин зvйлсийн шокийг хэрхэн зөөлрvvлэх вэ гэдэг нь өөрөө бас л мэдлэг туршлага, мэдрэмж шаардсан зvйл. Ер нь мөнгөний бодлого нь макро эдийн засгийн онолын гvн гvнзгий мэдлэг мэдрэмж, туршлага шаардсан ажил юм.

Энэ бvгдийг бичихдээ инфляцийг онилох бодлогоос татгалзахыг уриалаад байгаа юм биш харин өөрийн орны бодит нөхцөл байдлыг онцгой анхаарч шийдвэр гаргахыг л анхааруулж байгаа юм. Бусдын зvйлийг хаа хамаагvй хуулбарлан хvчээр Монголд хөрслvvлэх туршилтанд ард иргэд нийгмээ хангалттай нэрвvvлсэн шvv дээ. Инфляци онилох бодлого гэхэд л хамгийн наад зах нь прогноз хийх чадавхи бvхий институт, бодлогын хэрэгслийг дагаад залагддаг банк санхvv, валютын ханшны тогтолцоо шаарддаг юм. Дэлхийн санхvvгийн хямрал Монголд хэрхэн нөлөөлж байгаа зэрэг асуудлыг энд хөндөх зорилго тавиагvй.

ЭХ СУРВАЛЖ: “Зуун мэдээ” сонин, 2008.11.03-ны Даваа гариг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *