Beautiful Plants For Your Interior
ТХХТ-ийн талаарх тогтоолын төсөл батлагдав
“Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)-ийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Р.Амаржаргал нарын нэр бүхий гишүүд санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн Байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус Байнгын хороо нь 2009.10.14-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгээр нь батлах нь зүйтэй гэж үзсэн. Иймд өнөөдөр (2009.10.15) хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Уг тогтоолын төсөл батлагдснаар Концессийн тухай хуулийг батлан гаргах, зарим салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бөгөөд ингэснээр төрийн тодорхой ажил, үйлчилгээ, чиг үүргийг гэрээний үндсэн хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломж, эрх зүйн таатай орчин бүрдэх юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг ёсчилосны дараа цахим хуудсандаа нийтлэх болно.