admin

admin

Эдийн засагч байна гэдэг бол…

Эдийн засагч байна гэдэг бол их чухал. Гэхдээ чухам юу юм вэ гэдгийг хүмүүс мэддэггүй юм. Юуны тухай ч яриад байгаа юм? Яах гэж ч яриад байгаа юм? Осолдолгүй нэг орлого, зарлага гэж байдаг, тэр хоёрын баримжааг нь хараад байж байвал эдийн засагч гэж бодоод байх шиг. Үнэндээ үгүй л дээ, эдийн засагч байна гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө эх орон, ард түмэн, нийгмээ гэсэн том сэтгэл байх ёстой. Яавал энэ улс орны амьдралыг аятайхан авч явах вэ? Яавал энэ нийгмийг зөв голдирогод нь оруулж, зөв чиглүүлж явах вэ? Яавал ард иргэдийн амьдрал ахуй дээшлээд байх вэ? Яавал нийгэмд тэр шударга ёс гэдэг нь байх вэ? Энэ бүх юм бол үндсэндээ эдийн засаг гэдэг ойлголтын үндсэн ухагдахуун юм. Бид нар бол макро эдийн засаг, микро эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт гэсэн ийм томьёонуудыг л эдийн засаг гэж ойлгодог. Үгүй ээ, нэр төр гэдэг бол эдийн засгийн ойлголт, үнэнч байна гэдэг бол эдийн засгийн ойлголт, шударга байна гэдэг нь бас эдийн засгийн ойлголт юм. Энэ бүх юмыг бид нар эдийн засгийн хэл рүү хөрвүүлж ойлгож, уншиж чадна гэдэг бол эдийн засагч болж байгаагийн шинж юм шүү!

Аль аль нь хариуцлагаа хүлээгээрэй

“Ийгл ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор уригдан төсвийн тодотгол болон өнөөгийн байдлын талаар ярилцлаа. -Та Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд мөн сөрөг хүчний байр сууриар магадгүй хөндлөнгийн шинжээчийн хувьд Монгол Улсын эдийн засгийг ямар хэмжээнд байна гэж хэлэх вэ? -Юуны өмнө урьсанд…

Улс төрийн намын шинэчлэл

“The Mongolian Observer” сэтгүүлд Ардчилсан нам болон улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. [pdf-embedder url=”http://www.amarjargal.org/wp-content/uploads/2016/08/TMO-17-24-August-45-46-Amarjargal.pdf” title=”TMO 17 – 24 August 45-46 Amarjargal”]   Эх сурвалж: “The Mongolian Observer” сэтгүүл №17 (042) 24.08.2016

Жэк Ма илтгэл

2016 оны 7 дугаар сарын 27-ний өдөр Alibaba.com-г үүсгэн байгуулагч Жэк Магийн лекцийг хөтлөн явууллаа. Тэрээр залуучууд, бизнесменүүдэд сургамжтай сайхан илтгэлийг тавилаа. Зохион байгуулагч Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Их Аварга Асашёорюү Д.Дагвадоржид талархал илэрхийлье. Эх сурвалж: Фото сурвалжлага: https://www.facebook.com/amarjargalorg/photos/?tab=album&album_id=860690214064372

Галааридын Цаг

2016 оны 6-р сарын 11-ны өдөр ЭКО телевизийн “Галааридын Цаг” нэвтрүүлэгт орсныг хүлээн авч үзнэ үү.

Төр тань хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулангийн “Төр тань хоцрогдсон байна, Ерөнхийлөгч өө!” нийтлэлийн хэсгээс “…Хотны нохойг яах гэж тэжээдэг вэ, түүн шиг хууль ёсоо мануулах гэж ард түмэн төрийг тэжээдэг гэсэн эртний мэргэн үг бий. УИХ-д насаараа хоол идэж тэжээлгэсэн…