arinchin

arinchin

Эмэгтэй сайдаа золиослоод утааны асуудлыг шийдэх юм байхдаа

Салбарын сайд (бас тэгээд тун ховор эмэгтэй сайдаа шүү) аа золигт гаргаад өөрөө нэг л мундаг хариуцлага тооцсон, утаатай тэмцсэн хүн болж ээлжит жүжгээ тавьж буй Засгийн газар гунигтай, шившигтэй, ичгүүртэй харагдаж байна.

Одоогийн АН бол МАН-ын хувьд ёстой “Мөрөөдлийн” сөрөг хүчин шүү

Цөмөөрөө нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Надаас бусад хүн бүр халдваргүй болтол би аюулгүй байж чадахгүй. Би халдваргүй болтол хэн ч аюулгүй байж чадахгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

21 оноо дүгнэх

Тогтож суугаад чин сэтгэлээсээ хариулт бичвэл чиний зорилго, хөдлөх зүг чиг, ягштал баримталж байх зарчим зэрэг үнэ цэнэт зүйлс улам бүр тодорч амьдралын утга учир нь тодорно.

Шинэ мутаци

Шинэ мутацийн (Omicron) сургаар дэлхийн бараг бүх бирж “хасах заагаад” эхэллээ. Энэ чинь төгсгөлийн эхлэл үү? гэж асуусан хүмүүс. Паникдаад эхлэв бололтой. Ёстой нөгөө “хар баасан гариг нь” уу? S&P-Dow Jones 1,7-2,2%, FTSE, Nikkei 225 2,6%, Мосбиржи 2,8%, РТС 4,1%,…

www.amarjargal.org сайтыг дэмжигч нарт

хувь хүний эрх чөлөө, хувь хүн өмч хөрөнгөтэй байж түүнийгээ өсгөн үржүүлэх эрх боломжоор хангагдсан байх, төрийн элдэв хүнд суртал, болохгүй бүтэхгүй байгааг шүүмжлэх эсэргүүцэх эрхтэй байх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй иргэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн ёсолсон Р.Амаржаргал

2020 оны уналтаас салгалан гарч 2019 оны түвшинд очиж буй нөхцөлд цаашид яах вэ гэдгээ бүрэн мэдэхгүй, тэмтэрсэн төсөв болжээ.

Эцэст нь: Төсөв-эдийн засгийн төвлөрсөн илрэл. Эдийн засаг - улс төрийн төвлөрсөн илрэл. Улс төр бол эрх баригчдын сонголт. Энэ логикоор 2022 оны төсвийг уншаарай.

Эдийн засгийн хямрал ба Засгийн газар

Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Туршлагагүй, мэдлэггүй хүмүүс улс орныг удирдаж яваа үед юу ч хүлээгээд нэмэргүй

Сая уг нь ковидод их найдаж байсан юм. Бизнесүүд, ард түмэн, сэхээтнүүд, төр засаг нь ойлгоод нэг цул болоод гарах боломж байгаа болов уу гэж бодсон ч тийм гэгээ харагдахгүй байна л даа.